Хоёр. "Итгэхийн аргагүй"

4.1K 284 3
                                        

Алчуурнаас өөр биеийг минь далдлах зүйл байсангүйд байдгаараа бархирч орилоход минь утгагүй зүйл яриад байсан этгээд хөргөгчнөөс холдон босож ирээд "Эндхийн хүн угаасаа ийм байх нь ээ. Яагаад орилоод байгаа юм бэ?"

Би цээжээ гараараа халхлан ярвайгаад: Эндхийн хүн гэнээ!? Цагдаа дуудхаас өмнө одоохон явж үз!!

Өнөөх хүн манай гэрийг тойруулан харангаа "Мэдэхгүй зүйлс их харагдаж байх чинь. Миний үед байшингууд ийм байгаагүй юм."

Энэ одоо тэнэг хүн шиг жүжиглээд байгаа юм байх даа! гэж бодсоор цагдаа дуудах санаатай утсаа хайн эргэн тойрноо харлаа.

Энэ үед нөгөө хачин хүн над руу дөхөж ирээд "Эзэн минь гуйя.  Надад хоол өгөөч... Би өлсөөд байна." гэв.

"Энэ муу одоо юу гээд солиороод байгаа юм бэ?" гэж бувтнаад "Би одоо цагдаа дуудна. Тэр болтол тэнэг зүйл хийгээд хэрэггүй шүү." хэмээн анхаарууллаа.

Хувцсаа солихоор угаалгын өрөө лүү гүйн оров. Гялс хувцсаа өмсчихөөд цагдаагийн хэлтэс рүү залган дуудлага өглөө. Угаалгын өрөөнөөс гарахад нөгөө хүн харагдсангүй. Явчихсан юм болов уу гэж бодоод ойр хавиа харвал нөгөө тэнэгдүү нөхөр тагтан дээр гарчихсан доош тонгойж байх нь тэр.

Толгойгоо доошоо унжуулчихсан юу юугүй унах гэж байгааг нь хараад гүйж очоод татаж оруулахад тэр гайхсан харцаар над руу хараад "Би зүгээрээ." гэж хэллээ.

Өмнө нь ийм зүйлийг огтоос сонсож байгаагүй миний хувьд түүний хэлэх үгс багад минь ярьж өгдөг байсан хийсвэр зүйлсээс ялгаагүй сонсогдож байсан юм. Утгагүй гэмээр үгээ байн байн давтан хэлж "Та миний эзэн. Би бол бирд." гэх нь итгэмээргүй. Угаасаа ямар эрүүл хүн энэ үгэнд итгэх билээ. Тиймээс цагдаа нар ирэх хүртэл нь итгэсэн юм шиг царай гаргаад саатуулж байя хэмээн шийдээд ярьсан яриа болгонд толгой дохин анхааралтай сонсоно.

Тэхён: Би 200 жилийн өмнө толин дотор гацчихсан юм. Үүний дараа шинэ эзнээ хүлээсээр ирсэн ч одоо л нэг юм бие минь чөлөөтэй болж байна. Тэгтэл дэлхий үнэхээр өөр болжээ!! Огт харж байгаагүй зүйлс их байна гэх зэргээр үнэмшилтэйгээр ярихад нь би толгой дохисон болоод цагдаа нарыг ямар удаж байгааг гайхаж байв.

Магадгүй энэ хүн манайд хулгай хийх зорилгоор орж ирсэн байх. Тэгээд хүн байгааг мэдчихээд мэдрэл муутай болж жүжиглэж байгаа биз. Намайг иймхэн зүйлийг мэдэхгүй гэж бодож л дээ хөөрхий. За яахав ээ, чамайг цагдаад өгөхдөө л өгнө дөө. Байзаарай... Хулгай хийх зорилготой байлаа ч яаж дотогш орсон юм бол? Би яах аргагүй хаалгаа цоожилсон юмсан. Гэхдээ байдал нэг л биш юм шиг. Энэ гэмгүй царайтай хүн ямар ч далд санаатай байж магадгүй гэж бодоод түүн рүү муухай харвал өөрийгөө бирд гэх нөгөө хүн утгагүй зүйлсээ ярьсаар л байлаа.

Төсөөлшгүй✨ |KTH (дууссан)Opowieści tętniące życiem. Odkryj je teraz