Арав. "Тэврэлт"

2.3K 253 2
                                    

Байдаг л уянгын киног үзэн зэрэгцэн суухдаа түүн рүү байн байн харна. Яг одоо ингээд хамтдаа суух зүүд шиг санагдаж байна. Иймдээ ч итгэж өгөхгүй байн байн Жонгүг рүү ширтэнэ.

Кинондоо орон үзэх Жонгүг өөр лүү нь ширтэж байхад над руу харж тааран бид харц тулгарчихав.

Энгийн үед бол энэ тохиолдолд би шуудхан харц бууруулах байсан. Гэсэн хэдий ч энэ удаа өөр мэдрэгдэнэ. Түүний харцнаас эмээхгүй ширтсээр ямар нэг зүйлийг хэлэх мэт.

Түүний жүжиглэлт хэр хол явах бол? Тэр мөрийгөө алдахыг хүсэх болов уу? гэх бодол толгойнд эргэлдэж байлаа.

Жонгүг: Давгүй кино байлаа тийм үү?

Би: Бага зэрэг энгийн хэдий ч давгүй шүү.

Жонгүг: /инээх/ Одоо хаашаа явах уу?

Би: Сайн мэдэхгүй юм.

Жонгүг: Ммм...

Тэр хэсэг бодож байснаа: Дугуй унангаа цэцэрлэгээр зугаалвал ямар вэ?

Би: Болж байна. Би дугуй унахдаа их сайн шүү.

Жонгүг: Намайг гүйцэх нь юу л бол.

Тэрний инээд чин сэтгэлээсээ мэт харагдана.

Бидэнд зориулагдсан тааламжтай уур амьсгалд ногоон цэцэрлэгээр дугуй унана. Урд хойноо орон уралдаж тоглоход тэр надад өршөөл үзүүлэх шиг албаар хоцорч байлаа. Энэ завшааныг ашиглан би хурдтай жийн түүний өмнүүр орон явахад Жонгүг инээсээр ардаас минь тайван явна.

Яг л миний төсөөлдөг байсан дүр зураг. Хайртай хүнтэйгээ хамт жаргалтайгаар зугаалах... Хуурамч болзоо хэдий ч би жаргалтай байна.

Нилээдгүй зугаалсаны дараа кафе орон амттан идэцгээнэ. Өөд өөдөөсөө харан хоёулахнаа хооллох? Би жаргалтай байна...

Жонгүг: Энэ их гоё юм гээд өөрийнхөөсөө аван миний ам руу ойртууллаа.

Би ичин эргэн тойрноо харахад тэр инээмсэглэн толгой дохив.

Бид зүгээр "найз" биш гэж үү? Хэрвээ түүний гараар амттан идвэл сүүлд Раёоны шанааг авах болов уу?

Би амаа ангайхад Жонгүг инээсээр аманд минь хийв.

Би: Амттай юм!

Жонгүг: Тийм байгаа биз. /инээх/

Би: Мхм.

Жонгүг: Цаг их хурдан өнгөрөх юмаа? Аль хэдийн 18 цаг өнгөрч байна.

Төсөөлшгүй✨ |KTH (дууссан)Donde viven las historias. Descúbrelo ahora