1

17.6K 543 5
                                    

"Залуу ноёнтоон өглөөний мэнд"

"Намжүүн ахаа маяглах хэрэггүй."

Цонхны дэргэдэх сандал дээр кофе уун суух залуу үүдээр орж ирсэн нэгэнд ийн хэлээд урд нь суу хэмээн дохив.

"Та ийм өглөөгүүр юу хийж яваа юм."

"Шинэ эмч олчихсон, тэгээд гэрийн чинь хаягыг өгчихсөн тул урьдчилж хэлэхгээд л..."

"Надад эмч хэрэггүй гэж би хэлсэн санагдах юм."

"Энэ удаагийнх их сайн эмч итгээд үз л дээ."

"Надад санаа тавих хэрэггүй. Бас манай сургуулийн охидууд гадаа алга уу? Яаж орж ирсэн юм."

"Хэдэн охин байхаар нь арын хаалгаар чинь л ороод ирлээ."

"Залхдаггүй юм байх даа. Өдөр болгон ирэх юм."

"Наад охидууд чинь яах вэ? Би одоо явлаа. Эмч удахгүй ирэх байх, аятайхан харьцаж үзээрэй."

Намжүүн гэгч өнөөх залууд хандан хэлээд өрөөнөөс нь гарав.

"Энэ хүн нээрээ үгэнд орно гэж байхгүй юм байна л даа. Тэр эмчийг нь иртэл хүлээж л байя даа."

Өрөөнд үлдсэн залуу цонхоор гаднахыг ажин үглэнэ.

Түүний амгалан байдлыг эвдэн хаалганы хонх дуугарахад хаалгыг онгойлговол тайрмал үстэй намхан охин зогсож байв.

"Өөрөө Жон Жонгүг мөн үү?

Өнөөх охин өөдөөс нь харан зогсох өндөр залуугаас асуутал

"Чи бас тэд нарын нэг нь үү? За яахав, чамайг дажгүй болохоор хүслийг чинь биелүүлээд өгье"

Залуу ийн хэлээд охиныг татан оруулаад үнсэж нуруугаар нь гараа гүйлгэж эхлэв. Охин түүнийг өөрөөсөө түлхэн холдуулаад алгадан

"Гаж донтон юм уу?" гэхэд залуу уурсан хариуд нь

"Овоо юм гээч. Чиний хүссэн зүйлийг л өгсөн биз дээ."

"Юу хүссэн гээд байгаа юм."

"Чи тэр гадаа байгаа охидуудын нэг биш юм уу?" Жонгүүг хуруугаараа цонхруу заан асуухад нь охин хөмсгөө зангидан энгэрээ тэврэв.

"Чи Жон Жонгүг мөн бол би чиний дуудсан эмчтэй цуг ирсэн хүн байна." Залуугын нүд тэр дороо томрон охины гарнаас атгаад

"Яанаа уучлаарай, би мэдсэнгүй." хэмээхэд охин хөмсгөө өргөн инээвхийлнэ.

"Чи манай аавд биш галзуугын эмнэлэгт үзүүлвэл таарна."

____________________________________

•Hello! My Babygirl - S1• |JJK|Where stories live. Discover now