Аялал дуусан гэртээ ирцгээсний дараагын өдөр Жонгүүг Кан туслахын хамт хорих газарлуу явна. Аавыгаа харгалзагцаар дуудуулан уулзалтын өрөөнд тухлан суутал гаднаас хөгшин эр өмнөхтэйгээ адил гавлуулсаар орж ирэв. Жонгүүг түүнийг суусны дараа
"Өмнөх уулзалтаас хойш сайн байсан байх. Шууд яриандаа орсон нь зүгээр биздээ"
"Юу ярих гэж ирсэн юм."
"Би хүнтэй хуримлах гэж байгаа. Та Гү эмчээс сонсчихсон байж магадгүй. Хэрвээ танийг тэр бүсгүйтэй танилцуулна гэж бодож байвал харамсалтай нь тийм юм болохгүй..."
"Би чамайг ингэнэ гэж мэдэж байсан. Ядаж суллагдсаны дараа орох орон бэлдээд өгчих юм байгаа биз дээ" хөгшин эр хэдий дотроо түүнээс уучлалт гуйгаад бүхнийг хэлмээр байсан ч Жонгүүгийг өөрийг нь уучлахгүй гэж бодсондоо түүнд хатуурхана.
"Мэдээж тэгэлгүй яахавдээ. Таны бүх хөрөнгө надад байгаа болохоор таньд тэр зэрэг зүйлийг өгөхөд баяртай байх болно." Жонгүүг хойш суудлаа налан ёжлон инээсээр хэлэв.
"Би бүх явдлыг саначихсан болохоор өөрийг тань буруугүй гэдгийг мэднэ. Гэхдээ би танийг хэзээ ч уучлана гэж бодож явсангүй. Харин Гү эмч болон хайртай бүсгүйнхээ төлөө би танийг уучилж байна. Мөн хэдий уучилчихсан ч хэт дотно байхгүй л байх"
"Уучилсанд баярлалаа. Бас найз бүсгүйдээ миний өмнөөс мэнд хүргэчихнэ биз." Хөгшин эр босон гарах хаалгаруу зүглэтэл
"Хэзээ суллагдах юм"
Жонгүүгийн тайван хоолой ард нь сонсогдон эргэж харав.
"1сарын хугацаа үлдчихсэн байгаа. Чамд тийм хамаатай билүү"
Жонгүүг босон хажууд нь ирээд
"Суллагдчих болохоор хуримандаа урьж байна. Ирэхийг хүсвэл ирнэ биз" хэмээсээр түрүүлээд гараад явчихав.
Жон ноён түүнийг гарсны дараа хүүгийхээ хэлсэн үгэнд инээмсэглэн жаргалтай нь аргагүй өрөөрүүгээ явна.
Жонгүүг гэртээ ирэн Хэмитэй уулзахдаа бэлдсээр нар жаргах үед гэрийх нь үүдэнд ирэхэд Хэми аавдаа үнсүүлэн гарч ирээд тэд болзоондоо яарцгаав. Анх удаа хамтдаа жинхэнэ хосууд шиг кино үзэж хоолонд орох нь тэдний хувьд шинэлэг мэдрэмж төрүүлж байлаа. Шөнө дунд болтол гадуур зугаалан хөгжилдсөн хос гэртээ ирэн Жонгүүг Хэмиг тэврэн буйдандаа суув.
"Чи надтай гэрлэнэ гэж бодож байсан уу?" Хэмиг зүүрмэглэж байхад Жонгүүг ийн асуувал
"Үнэхээр бодож байгаагүй юм байна"
"Миний сэтгэлийг бодоод нэг удаа ч гэсэн бодсон гээд хэлчихэж болсонгүй юу?"
Жонгүүг Хэмирүү харан хэлэхэд Хэми уруул дээр нь үнсээд
"Чамтай гэрлэнэ гэж боддог өөр хүн байдаг юм байналээ шүү дээ" ийн хэлэхэд Жонгүүг гайхан хараад
"Хэн!!!"
"Имбёл гээд нэг хөөрхөн охин байгаа биз дээ. Тийм байхад заавал надаар тийм юм бодуулах гээд..." Хэми нойрмоглон суухад Жонгүүг инээн духруу нь нясалчихав.
"Жаахан охинтой хардаад байгаа юм уу"
Духаа элэн нойрмоглон суух хайртыгаа шоглон асуухад өнөөх нь толгойгоо сэгсэрсээр энгэрийг нь налан сууна.
"Гэхдээ хүүхэдтэй болчихвол хөгжилтэй байна байхдаа. Имбёлтой байхад цаанаасаа өхөөрдөөд байгаа биз. Хоёулаа хүүхэдтэй болвол гурвуулаа хөөрхөн байх байхдаа"
"Юун хүүхэд вэ? Хуримаа ч хийгээгүй байж. Бас би оюутан болохоор сурах хэрэгтэй биз дээ Жон Жонгүүг"
"Надад чамайг тэжээх хангалттай их мөнгө байхад чи заавал сурж яах гэсэн юм. Зүгээр надад бидэнтэй адилхан олон хүүхэд гаргаад өгчих"
Жонгүүг Хэмиг унтуулахгүй сэгсчин ийн гуйхад Хэми эсэргүүцээд унтахын тулд өрөөрүүгээ явчихав.
"ХАЙРАА, ХҮҮХЭД ГАРГАЖ ӨГӨХИЙН ТУЛД ХҮҮХЭД БИЙ БОЛГОХ ГЭЭД ӨРӨӨРҮҮГЭЭ ЯВЖ БАЙГАА ЮМ УУ?"
Жонгүүг араас нь орилон удаачгүй унтлагын өрөөнд орж ирээд Хэмиг босгон суулгаад
"Угаасаа одоо л хүүхэд хийчихэе. Тэгвэл чи гаргаж өгөхөөс өөр аргагүй болчих юм байна"
Жонгүүг Хэмигийн чихийг долоон уруул дээр нь үнсэн сороход л унтаагаараа байсан Хэми нойр нь сэргэж Жонгүүгийг түлхээд унагачихав.
"Битгий давар Жонгүүг гуай. Би ядраад байна. Чиний хүсэлтээр хоёр шөнө нойргүй хонож өдөр нь таавар тааж яваад л...би үнэхээр ядарч байна...унтмаар байна ойлгож байна уу?" Хэми ойр ойрхон ившээсээр хэлээд буцан хөнжилдөө шургахад Жонгүүг хорон инээн босож ирээд
"Жин ахын аргыг дахин хэрэгжүүлэхэд чамайг яаж надаас гуйхыг харнаа" хэмээн амандаа бувнасаар Хэмиг тэврээд чихэнд нь ойртон
"Маргааш бүр их ядаргаанд орох бодохоор одоо амардаа" гэж шивнээд чихэн дээр нь үнсэн нүдээ анин хэвтэв.
____________________________________
Эртний аргаа хэрэглэх нь дээ