14

6.4K 293 4
                                    

Намжүүн хайрт бүсгүйдээ тайлбарлах гэж оролдсон ч бүтэлгүйтэн дахин чангахан алгадалт мэдрэсэн юм. Түүнийг арга мухардан гэрийнхээ зүг явахад Жонгүүг Хэми хоёр ахдаа туслахын тулд Жүигийн гэрт ирчихсэн байлаа. Жүигийн нүдэнд өдрийн явдал харагдан уур нь хүрч байсан ч Жонгүүгийн үгийг сонсохоор дотогш оруулах нь тэр.

"Эгчээ та ахыг буруугаар ойлгочихсон юм аа."

"Нүцгэн шахуу хүүхэнтэй хамт байсан хүнийг өөр яаж ойлгоно гэж."

"Та ямар ч байсан эхлээд танилц, миний эмчийн охин Гү Хэми. Бас...бас миний найз охин." Жонгүүг санаа алдан Хэмигийн гарнаас атган харуултал Жүи гайхан хөмсгөө өргөн асуух мэт ширтэнэ.

"Харин эмч маань ирчихсэн болохоор сандарсандаа Намжүүн ахаар Хэмигийн эд зүйлсийг оруулуулсан юмаа." Жонгүүг шилэн хүзүүгээ илэн доош харан хэлэх бол Жүи инээмсэглэн толгойгоо сэгсрэв.

"Та Намжүүн ахтай уулзах уу?" Жүи хариуд нь нүүр дүүрэн инээмсэглээд толгойгоо дохьлоо. Жонгүүгийн хийх зүйл дууссан тул тэрээр Хэмиг дагуулан явахаар бостол

"Намжүүнийг дуудчих, тэгээд дөрвүүлээ болзоонд явъя."

"Хэми харихгүй бол болохгүй. Бас та хоёр дөнгөж эвлэрч байгаа юм чинь цугтаа болзоонд явахад болно шүү дээ. Бид хоёрын хэрэггүй байх аа." Залуу хоёр гараа сэгсчин хэлтэл Жүи бууж өгөхгүй бололтой Хэмигийн гарнаас бариад

"Найз охинтой чинь илүү дотно болох хэрэгтэй шүү дээ. Тийм биздээ Хэми?"

"Тийм ээ." Хэми урдаас нь инээмсэглэх аядаад хэлэх бол өнөөх нь хөөрөн баярлана.

"Тэгвэл Жүи эгчээ орой цуг гарцгаая. Одоо хувцсаа сольж бэлдэх хэрэгтэй шүү дээ."

"Нээрээ тийм байна. Чи Намжүүнд дамжуулчихаарай."

"Тэгье дээ." Жонгүүг Жүид амлалт өгөн Хэмиг хүргэж өгөхөөр явлаа. Болзоонд нь очих гол хүнээ авахын тулд Жонгүүг ахыгаа сэргээхээр гэрт нь ортол хөөрхий залуу орон дээрээ хэвтнэ.

"Ахаа одоо босчих. Хоёулаа нэг тийш явъя."

"Өглөө танайд очоогүй бол тийм юм болохгүй байх байсан. Одоо зүгээр яв. Надаар яах гээд байгаа юм."

"Хайрт Жүи дээрээ очиж болзоонд явах юм уу? үгүй юм уу?" Хөнжлийг нь татан, гарнаас нь чангаасан ч хүний урманд ганц ч хөдөлсөнгүйд залуу орон дээр нь суун хэлтэл Намжүүн тэр дороо сэргэн босоод ирэв.

"Би эгчид бүгдийг ойлгуулчихсаан. Тэгээд Хэмиг найз охиноо гээд хэлчихсэн чинь хос болзоонд явъя гэсэн."

"Хайртай шүү Жонгүүгаа." Намжүүн баярлан Жонгүүгийг тэвэрч аван хацар дээр нь үнсэхэд тэрээр муухай царай гарган сууна.

Намжүүн болзоондоо удаан бэлдсэний эцэст дуусав бололтой үнэртэнгээ цацаад тэд хоёр тийш салцгаалаа.

Жонгүүг өөрийн машинаар

Хэмигийн гэрийн гадаа ирэн машиныхаа цонхыг нээн хүлээж байтал Гү эмч цуг гарч ирж байгаа бололтой байв. Залуу ч сандарсандаа цонхоо бушуухан хаагаад нүүрээ нуух бол Гү эмч хаалган дээрээс охиноо гаргаж өгнө. Хэми аавыгаа ятгаж оруулаад машинд суусны дараа тэд Жүигийн гэрлүү хурдаллаа. Өнөө хоёр нь ч аль хэдийн бэлэн болчихсон байх бөгөөд хоорондоо их л нялуун байж харагдана.

Тэд тус тусдаа явж болох байсан ч нэг хүний ятгалгаас болж Жонгүүгийн машинаар цэцэрлэгт хүрээлэнд ирсэн нь энэ. Хэми юу ч дугарахгүй баргар царайлан яваа нь түүнд хэцүү буйг илтгэж байгаа нь мэдээж. Аргагүй шүү дээ, бусдынх нь бодлыг сонсолгүй зөвхөн өөрийнхөө саналыг тулгаад байвал хэнд ч гэсэн яршигтай санагдана. Хос болзоо гэж нэрлэгдэх нэг хүний санаачлагаар хөдөлсөн уйтгартай уулзалтаас залуу хэдийн залхаж ядан байж байтал цаг ч орой болж гэр гэртээ очихоор болцгоовоо.

Намжүүн Жүи хоёрыг гэрт нь буулгасны эцэст Жонгүүг бяцхан охинтойгоо хоёулахнаа үлдэх нь тэр. Хэдий бүсгүй ядарсан байсан ч тэр залууд хамаагүй бололтой хамрын үзүүр дээр нь үнсээд автал Хэми нойрмог царай гарган урдаас нь  харна.

"Babygirl зугаацах уу?"

"Ядраад байнаа Жонгүүг...бишээ daddy" Хэмигийн нүд анилдан хошуугаа унжуулсаар хэлэхэд нь яагаад ч юм түүний энэ төрх үнэхээр өхөөрдөм байсан тул Жонгүүг дахин нэг хацар дээр нь үнсчихэв.

"Тэгвэл манайд очих юмуу?"

"Үгүй ээ, харих ёстой." Гэртээ хонох ёстойг нь мэдэж байсан ч залуу түүнийг дахиад нэг шөнө тэврээд хэвтмээр байсан тул машинаа асаан хаазаа тултал нь гишгэнэ.

"Жонгүүгаа~"

"Ганцхан өнөөдөр...бас битгий нэрээр дуудаад бай." Хэми санаа алдан бууж өгөв бололтой суудлаа налан суухад Жонгүүг хурдаа улам нэмэн давхина.

____________________________________

•Hello! My Babygirl - S1• |JJK|Where stories live. Discover now