10

7.3K 349 2
                                    

Түүнийг айлган байж, хүчээр хэлүүлсэн хариултаа сонсоод, зөвхөн өөрийн болгож чадсандаа үгээр хэлэхийн аргагүй баярлан булбарай ягаахан уруулыг нь хүссэнээрээ амталж аваад хажууд нь суув.

"Хүссэн хариултаа авсан бол би одоо явлаа."

Хэми уруулаа арчаад босоход нь гараас нь атгаад

"Чи үнэхээр babygirl ямар байх талаар мэддэггүй юм уу? Аль эсвэл албаар зөрөөд байгаа юм уу?"

"Би чиний энэ яриад байгаа хогийн харилцааны чинь талаар хангалттай сайн мэднэ. Гэхдээ чи арай түргэн аашлаад байгаагаа мэдэж байна уу? Миний бодлыг хүндэтгэхгүй хүнд тулган байж хүчээр тэр үгсээ хэлүүлчихээд..."

"ГҮ ХЭМИ!!! Зүгээр байсан хүн дээр хэн эхэлж ирээд найланхай хоолойгоор хүний дотрыг гижигдэм үг хэлсэн билээ. Би чамд бодох хугацаа өгсөн. Чамайг хүлээж чадах байсан гэвч чи өчигдөр ирээд миний энэ бодлыг өөрчилж орхисон. Чи аль хэдийн зөвшөөрчихсөн, тийм болохоор надад чиний асуудал хамаагүй."

Бодож санах зүйлгүүгээр түүнрүү толгойд орж ирсэн үгсээрээ орилон дайрчихсан. Зүгээр л тэрнийхээ бал бурам мэт урууланд дахин шунасандаа хүчтэй татан үнслээ.

"Хэдий би хүч хэрэглэхийг үзэн яддаг ч чам шиг дуулгаваргүй бяцхан хадагтай нарыг засаж авахын тулд үүнээс өөр арга байдаггүй юм. Гэхдээ өнөөдөр ингээд явуулъя. Харин орой болзоотой болохоор сайн бэлдээрэй."

"Арчаагүй амьтан минь больж үз."

"Хэр удаан энэ зангаараа байх гэсэн юм. Орой очих болохоор зүгээр үгэнд ор."

"Хүссэнээрээ л бол." Хэми залхсан аятай нүдээ эргэлдүүлсээр гаран явлаа.

Харин би эмчилгээндээ бэлдэн гэр орноо цэвэрлэж байтал Намжүүн хён хүрээд ирэв.

"Та юу болоод манайд хүрээд ирэв."

"Эмчилгээний чинь талаар асуух гээд л." Намжүүн хён буйдан руу зүглэхэд нь өөдөөс нь харсан сандал дээр суун

"За тэгээд шинэ эмч ямархуу байна."

"Өмнөх хүмүүсийг бодоход харин ч дажгүй шүү."

"Болж дээ. Нөгөө охин чинь юу болсон."

"Бүтэлтэй байгаа, харин ааш зан нь л дийлдэхгүй юм."

•Hello! My Babygirl - S1• |JJK|Where stories live. Discover now