46

4.3K 213 12
                                    

1 сарын дараа

Гү эмч Жонгүүг хоёр хорих газрын урд ирэн Жонгүүгийн аавыг тосон авав. Гү эмч

"Сайн байна уу?  ноён Жон" хэмээн бөхийн мэндлэхэд Жонгүүгийн аав инээмсэглэн толгой дохиод машиндаа сууцгаан гэрийнхээ зүг явав.

Жонгүүг сарын хугацаанд эмчилгээгээ хийлгэн аавтайгаа эргэлтээр уулзаж ярилцан их дотно болсон билээ. Гэртээ ирэн хаалгаа нээн ороход Хэми гал тогооноос гүйн гарч ирээд бөхийн мэндлэв.

"Сайн байна уу? Жонгүүгийн ааваа. Би Жонгүүгийн сүйт бүсгүй Гү Хэми."

Жонгүүг Хэмигийн сандарч байгааг нь харан өхөөрдөн зогсох бол ноён Жон Хэмирүү дулаахан инээмсэглэсээр танилцана. Жонгүүгийн аав Гү эмчийн хамт зочны өрөөнд суух бол Жонгүүг Хэми хоёр гал тогоонд ширээ засаж байв.

"Миний бяцхан охин сандархаараа өхөөрдөм юм гээч"

Жонгүүг Хэмиг араас нь тэврэн чихэнд нь ийн хэлтэл Хэми түүнийг түлхэн өөрөөсөө холдуулаад будааны хутгуур өгөв.

"Зочны өрөөнд хүмүүс байхад ичихгүй байна уу? Жон Жонгүүг. Томоотойхон шиг будаа аягал"

Хэми түүнийг будаа агшаагчруу аваачин хэлээд хачирнуудаа таваглана.

"Орой шийтгүүлмээр байгаа юм биздээ" Жонгүүг ширээн дээр аягатай будаагаа тавихдаа Хэмид шивнэхэд

"Харамсалтай нь танай аав цуг байна л даа" гээд инээвхийлэхэд Жонгүүг хөмсгөө зангидан зочны өрөөрүү яваад өгөв.

Хэми ширээгээ засаж дуусаад тэднийг дуудахад Жонгүүгийн уруул шаланд хүрах нь холгүй унжин хоёр аав нь инээлдсээр орж ирэх нь тэр.

"Хэми хуримлахаасаа өмнө аавтайгаа цагийг өнгөрөөсөн нь дээр байх. Жонгүүг бид хоёр ч бас хамт байж дотносох хэрэгтэй гэж бодож байна. Хоёр хүүхэд юу гэж бодож байнадаа" Жонгүүгийн аав хоолоо идэнгээ асуухад Гү эмч санааг нь дэмжин толгой дохино.

"Хэми бид хоёр тусдаа гарсан ч та хоёртой уулзана шүү дээ! Заавал бид хоёрыг ингэж салгаж яах гээд байгаа юм?" Жонгүүг хоёр хөгшинрүү ширтэн асуухад Гү эмч шоглон

"Та хоёр хангалттай хамтдаа шөнийг өнгөрөөсөн байх шүү! Намайг охинтой маань хамт байлгахгүй байж болдог юмуу? Жон хүргээн"

Хэми будаандаа гахан харин Жонгүүг хэлэх үггүй болж дугай хоолоо иднэ. Оройн хоолны цаг дуусч Гү эмч Хэми хоёр харихаар болоход Жонгүүг хөмсөг зангидсаар дээшээ гарчихав. Жон ноён инээмсэглэн тэднийг гаргаж өгөөд зурагт үзэн суутал Жонгүүг бууж ирэн хажууд нь суулаа.

"Та өөр жижигхэн байр худалдаж авах уу? Эсвэл бид хоёр өөр байранд орох уу?"

"Энэ том байшин байхад заавал тусдаа гарч яах гэсэн юм. Дээрээс нь чи дөнгөж шинээр ажилд орж байгаа, Хэми оюутан. Ийм байхад хэсэгтээ мөнгөө хурааж эндээ байсан нь дээр"

"Гэхдээ..."

"Зүгээр миний үгэнд ороо. Ирээдүйд та хоёрт маш их мөнгөний хэрэгцээ гарч ирнэ. Их мөнгөтэй гээд ингэж хамаагүй үрж болохгүй."

"Та хоригдож байхдаа бид хоёрыг тусдаа байж болно гээд байсан биздээ"

"Бодол өөрчлөгддөг юм, хүү минь"

Тэд инээлдэн ярилцаж байгаа нь хоорондоо сайхан харилцаатай болсонг нь илтгэж байлаа.

****

Жонгүүг Хэмитэй хамт хурим хийх газраа судлан явах бол Гү эмч Жон ноёнтон хоёр урих хүмүүстээ урилга хийлгэж байлаа. Дараагаар нь Кан туслах Жонгүүг хоёр хурим хийх танхимд үлдсэн зүйлсийг ярилцан үлдэж Хэми Жүигийн хамт хуримын даашинзаа сонгохоор явав.

Жонгүүг сүй тавих ёслол дээр өмссөнөөс өөр даашинз өмсөх хэрэгтэй гэсэн тул Хэми хувцас солих өрөөнд олон даашинзанд дарагдан сууж байлаа. Нэг нэгээр нь өмсөн Жүид харуулж сэтгэлд нийцэх даашинзаа ололгүй байж байтал танхимын хананд өлгөөтэй байх богинохон цагаан даашинз Хэмигийн нүдэнд тусав.

Өвдгөөр татсан хормойтой ч ард хэсэг нь хойшоогоо уртсан дээгүүрээ хэт задгай биш цэвэрхэн даашинз Хэмиг үнэхээр үзэсгэлэнтэй харагдуулах бөгөөд энэхүү даашинзаа өндөр өсгийт гивлүүрийн хамт захиалаад Жүид даашинз үзэхээр өөр дэлгүүрлүү явцгаав. Хуримын гэрч болж буй Жүи ихэд догдлох бөгөөд Хэмигийн сонгож өгсөн даашинзыг өмсөн таалагдсан тул төлбөрийг нь өгөх гэтэл Хэми картаа уншуулан

"Та мөнгөө өөрийнхөө хуриманд хадгалаарай. Жонгүүг танийг баярлуулаарай гэсэн болохоор энэ даашинзыг аваад өгчихье." хэмээгээд цэцгийн дэлгүүрлүү хөдөлцгөөв.

Энгийн бөгөөд гоёмсог цэцгийн баглаа сонгоод хуримын танхимд байрлуулах цэцгэн хүрээний хамт захиалан гэртээ ирэхэд Жонгүүг ах нартайгаа хамт сууж байв. Гү эмч ноён Жон хоёр ууж суухаар Гү эмчийнд үлдсэн тул Жонгүүг үлдсэн ажилдаа ах нарыгаа дайчилсан байлаа. Хэми тэдэнд хоол хийж өгөн хоорондоо хөгжилдөн зугаацсаар цаг орой болж ах нар нь Жүигийн хамт явав. Жонгүүг уусан зүйлдээ халан арай гэж гал тогоонд орж ирэхэд Хэми ширээгээ дэрлээд унтчихсан байлаа. Жонгүүг хаалга түшихээ болин инээсээр Хэми дээр очин түүнийг хоёр гар дээрээ өргөөд шатаар гуйвсаар өгсөнө. Хэмиг болгоомжтой өргөж явсаар орон дээр хэвтүүлээд өөрөө хажуугаар нь орон хэвтэв.

"Удахгүй хүссэнээр минь бид эхнэр нөхөр болох нь"

____________________________________






•Hello! My Babygirl - S1• |JJK|Where stories live. Discover now