4

7.2K 374 2
                                    

Орон дээрээ утсаа атган суух бүсгүй ихэд төвлөрсөн харагдана.

"Өчигдөр тэр галзуутай яагаад таарчихваа. Ямар зүйл хүсэх гээд гэртээ ир гээд байгаа юм бол. Арай!?
Үнэхээр тийм зүйл хүсвэл яах вэ?"

Амандаа бувтнан суусан бүсгүй гэнтхэн босон өөр нэгэн өрөөрүү зөвшөөрөл ч асуулгүй шууд орон

"Аав та тэр Жонгүүг дээрээ хэзээ очих юм."

"Маргааш очиж сэтгэл зүйн эмчилгээ хийнэ. Яасан?"

"Яагаа ч үгүй ээ, зүгээр л..." охин олон зүйлгүй богинохон хариу аавдаа хэлээд шуудхан өрөөнөөс нь гаран явлаа.

Харин энэ үед өөр нэгэн газар Жонгүг урд өдөр нь маш ихээр уусан болохоор толгой нь өвдөж дотор нь муу байснаас болж үхлүүд амьтан хэвтэнэ. Гэнэт түүний толгойд Хэмиг ирж магадгүй гэсэн бодол төрөхөд тэрээр орноосоо өндийн өөрийгөө сэргээхээр угаалгын өрөөгөө зорьлоо. Залууг шүршүүрээс гарч ирэн доош буутал хэдэн ах нар нь шалаар нэг тарсан амьтад байж байв. Жонгүүг тэднийг сэрээх гэж өчнөөн аргаар оролдсон ч сэрэхгүй болохоор нь чангахан орилж гарлаа.

"МАНАЙХААН ГАЛ ГАЛ ЯААНААА БАЙШИНГААС ТҮРГЭН ГАРААРАЙ."

Түүний орилохыг сонссон ах нар нь бүгд сэрэн хамаг хурдаараа гүйн гарав. Харин Жонгүүг инээсээр араас нь гаран

"Ах нараа тайвшир, ямар ч гал гараагүй ээ."

"Чи тэгээд яаж байгаа юм. Ах нарыгаа нүцгэн шахуу гэрээсээ гаргаад..."

Жин цээж нүцгэн байсан тул хоёр гараараа хэвлий хэсгээ хаах гэж далдлан зогсоно.

"Муу чөтгөр Жонгүүг."

"Ёстой үнэн хэллээ түүнрүү дайр."

Том биетэй залуус Жонгүүгийн зүг зүлэг услагчаар ус цацан хөөж гүйнэ. Удаа ч үгүй ядарч туйлдсан хүмүүс амрахаар сууцгаалаа.

"Жонгүүгт оногдуулах шийтгэлийг нь бодоод олчихлоо. Эхлээд бүгдээрээ манай гэрлүү явцгаая." Амьсгаа нь дарагдахад Жин дээш өндийн ихэд жаргалтайгаар инээмсэглэн хэлэв.

*****

"Аав би өнөөдөр л тантай цуг тэр галзуу амьтан дээр очихгүй бол болохгүй байна."

Хэми аавыгаа өглөө боссон цагаасаа л шалгааж байсан тул энэ хэдэн үснээс нь залхаад эхлэчихсэн тул яагаад байгааг нь асуухаар болов.

"Юу болчихоод хүнийг дагаж явах гээд байгаа юм."

"Ааваа, амин чухал асуудал. Хэрвээ одоо л таньтай цуг явахгүй бол би үхчихэж ч магадгүй шүү."

"Чи тэр хүүд дурлачихсанн юм уу? Хүн шалаад байх юм." Аавынхаа хачин асуултад том нүдлэх охин царайгаа сонин болгосоор

"Тэр галзуу амьтанд би юу гэж дурлах юм бэ? Зүгээр хамт явъя л даа."

"Дагуулаад явах хэрэгтэй бол тэгье дээ. Хурдан бэлэн болоод гараад ир."

"Би бэлэн болчихсоон. Одоо хурдхан шиг л тэднийх рүү явцгаая." Хэми аавыгаа сугадсаар яаран алаах бол хөгшин эр охиноо сонжин хараад инээмсэглэнэ. Тэднийг Жонгүүгийн гэрийн зүг явж байх үед залуу хөдлөа ч тэнхэлгүй болчихсон тул арай гэж алхана.

"Энэ ах нарыг дээ. Тийм зүйлээс болж хүнээр бүгд гэрээ цэвэрлүүлээд байхдаа яахав дээ. Өчигдөр хамаагүй их хөдөлгөөн хийчихсэн бүр хамаг бие буларчихлаа байна." Тэрээр хөргөгчнөөс ус авангаа нэг гараа эргүүлэн явж байтал хонх нь дуугарав. Жонгүүг хэн гэдгийг нт ч харалгүй хаалгаа тайлтал Гү эмч охиныхоо хамт байж байлаа.

"Жонгүүгаа өнөөдөр эмчилгээтэйгээ мартаа юу?"

"Харин тиймээ." хэмээн Жонгүүг тэднийг дотогш оруултал Хэми гэрийг нь тойруулан хараад

"Галзуу амьтан чинь, гэр орноо цэвэрлэхэд яадаг байнаа." гэсэнд залуу санаа зовсон бололтой хурдхан зочны ширээ бодон буйдан дээрхээ хураан цэгцэлчихэв.

"Та хоёр энд сууж байгаарай. Би кофч аваад ирье." Жонгүүгийг гал тогооныхоо өрөөнд ороход Гү эмч охинруугаа харлаа.

"Чи одоо хүн өөлөх гэж энэ хүртэл дагаад байсан юм уу?"

"Ааваа миний хувьд үнэхээр чухал болоод л хамт ирсэн юм."

Жонгүүг хэдий өөр өрөөнд байгаа ч тэдний яриа түүнд хангалттай сайн сонсогдаж байлаа. Залуу ч яриаг нт сонсохоор хийж буй зүйлээ зогсоон анхааралтай чагнаж эхлэв.

"Чи Жонгүүг хүүд сайн биздээ."

"Дэмий зүйл ярихаа больж үз. Ингээд байвал би ерөөсөө явлаа. Хэрвээ сүүлд ямар нэгэн зүйл болвол та харамсах байх шүү." Хэмигийн цухалдангүй хэлэх үг сонсогдоод удаа ч үгүй гэрийнх нт хаалга хаагдан тэрээр гараад явчихав.

Энэ хүртэл яриаг нь сонсож байсан Жонгүүг жуумалзан

"Намайг бохир зүйл хүснэ гэж бодсон бололтойдог шүү!"

____________________________________

-Бохир зүйл үү хихихи.

•Hello! My Babygirl - S1• |JJK|Where stories live. Discover now