22

5.8K 272 0
                                    

Өнөөдөр бол эмчилгээний үр дүнг шалгах өдөр би үнэхээр итгэл муутай байна. Учир нь өмнөх эмч нарын хариу үйлдэл, харьцах хандлага зэргээс өөрийгөө яг л хэзээ мөдгүй галзуурах галзуурлын ирмэг дээр байгаа хүн шиг санадаг болчихсон.

"Жонгүүг, өнөөдөр хоёулаа энэ өвчний чинь шинж тэмдэг илрээгүй байсан үеээ нэг эргэн санах хэрэгтэй байна. Өмнө нь хоёулаа хэрхэн өөрийгөө тэвчих, тайвшрах зэргийг ярилцан сэтгэл санаагаа засаж байсан болохоор үр дүн нь хангалттай сайн гарах байх гэж найдаж байна."

"Ойлголоо Гү эмчээ." Түүний өөдөөс эгцэлж харахад үнэхээр бэрх байна. Нүдэн дээр нь охиныг нь үнсэж байсан залуутай яаж ингэж тайван харьцаж чаддаг байнаа.

"За одоо нүдээ аниад эмчийнхээ хэлснийг дагаад өмнөх зүйлсээ санан яг тэр нөхцөл байдалд очсон мэт болох ёстой тул анхаарлаа сайн төвлөрүүлээрэй."

"Ойлголоо."

"Нүдээ аниад хамгийн сайхан дурсамжаа бодоорой." Түүний хэлснийг даган нүдээ анин төсөөлөх төдийд аав ээж минь дүрслэгдэн харагдаж миний багын явдал орж ирэв.

'Гэрийн ард байрлах цэцэрлэгт үнэхээр жаргалтай хөөцөлдөн тоглох гэр бүл...'

"Жонгүүгаа одоо бага багаар дараагийхаа дурсамжыг сөхөн явцгаая."

'Гэнэт л хөөрөн тоглож байсан гэр бүлийн минь оронд хав харанхуй нэгэн өрөө угтан авав. Тэнд нэг бүсгүйн хоолой сонсогдох бөгөөд хэн нэгэн эрийн баргил хоолой цуурайтна.'

"Гүнзгий амьсгаа аваарай."

'Өнөөх өрөөнд хөшигний завсраар багахан нарны гэрэл тусахад хэдэн том биетэй, хүйтэн царайтай залуус харагдах бөгөөд хажууд байх бүсгүйг ээж маань болохыг мэдэв. Тэрээр нулимс дуслуулан амь гуйж байлаа. Тэр залуусын нэг нь утсаар ярьж дуусан бидний зүг буу шагайх агаад буун дуу гарахад нүдний минь өмнө эхийн минь цустай цогцос унав.'

"Жонгүүгаа гүнзгий амьсгал, тайвшраарай. Жонгүүгаа миний үгийг сонсож байна уу?"

Нүдэнд юу ч үл харагдан амьсгал боогдож эхлэхэд Гү эмчийн хоолой сонсогдон намайг сэгсчих нь мэдрэгдэхэд төсөөллөөсөө тасран бодит байдалд эргэн ирлээ.

"Бие нь гайгүй юу? Анхны удаад эхлээд л амьсгал чинь боогдож байсан бол энэ удаад их удаан тэвчлээ. Тэгэхээр өвчнийг бүрэн эдгэрэх хүртэл энэ байдлаарай чиний сэтгэл санааг барьж байж болно гэсэн үг."

Би одоо ч саяны үйл явдлыг бодон нэг тийш гөлрөн суух бөгөөд Гү эмчийн тайлбар чихний хажуугаар зөрөн өнгөрч байлаа.

"Жонгүүгаа намайг сайн сонсдоо. Толгойд чинь орж ирсэн бүхэн бүгд чиний өмнөх амьдрал, зүгээр л дурсамж, энэ бүгдийг эргэн санаж байж чи хүүхэд насныхаа дурсамжыг хурдан санана. Мөн хар бараан зүйлсийг тэвчих хэрэгтэй шүү. Одоо эмээ уугаад аль болох тайвшрах хэрэгтэй. Хоёулаа дараа долоо хоногт дахин энэ дасгалаа хийх болохоор сэтгэлээ бэлдэх хэрэгтэй шүү."

Нурууг маань илэн тайвшрах ёстойг сануулсаар ийн хэлээд ширээн дээрх зүйлсээсээ дахин нэг савтай эм өгөөд бусад зүйлсээ цүнхэндээ хийн явахаар үүдний хэсэгрүү алхав. Харин би эмрүүгээ ширтэн яагаад энэ бүхнийг өмнө нь санадаггүй байсан талаараа бодон сууна.

Хаалга хаагдахад л цочин ухаан орохтойгоо болоод өнөөх эмнээсээ нэгийг уун бодолд орж ирсэн зүйлсийг хэсэг ч болов мартахын тулд унтахаар дээш өрөөндөө очин орондоо оров.

'Цустай цаасны хутга, газар хэвтэх хэн нэгэн, хаалгаар гүйсээр орж ирэх танил хөгшин эр, цус болсон гартаа хайчилбар барьсан миний дүр....'

Хэмигийн хоолой гарахад цусаар хучигдсан бараан өрөөнөөс өөрийн орон дээрээ сэрэв. Зүүдэнд үзэгдсэн бараан зүйлсийг бодох төдийд нуруугаар хүйт дааж байлаа. Хүйтэн хөлс урсан гар минь салганах намайг Хэми анзааран чангаар тэврээд

"Өнгөрсөн удаад чи намайг тайвшруулж байсан бол энэ удаад би чамд туслаж байна."

Би зүгээр л түүнийг эргүүлэн чангаар тэврэн хүзүүнд нь шигдсэн юм. Нүдээ аньчих л юм бол цусанд хутгалдсан өрөө дахин харагдах мэт санагдан эмээсэндээ зүгээр л нурууг минь илэн намуухан ая аялах түүнд шигдэн бүүвэйлэгдэн суусан. Сэтгэл санаа дээрдэх үед түүнээс хөндийрөн нүүр өөд нь инээмсэглэн ширтэхэд Хэми ч мөн адил сайхан инээмсэглэлээ тодруулана.

Түүний сэтгэл татам инээмсэглэлийг хараад л бүх муухай дурсамжаа буцаагаад бодол дотроо булшилчихсан.

'Чамтай байх цаг хугацаа бүртээ өөрийгөө яг эрүүл хүн шиг санах юм...'

____________________________________

~Min Darlings~ нэртэй бичээчийнх нь хонгор үрсүүддээ зориулсан фэйсбүүк групп байдаг шүү! Орохыг хүсвэл нээлттэй хүлээж авах болноо.

•Hello! My Babygirl - S1• |JJK|Where stories live. Discover now