20

6.2K 272 2
                                    

Гүнзгий амьсгаа аван хаалгаа нээхэд Гү эмч инээмсэглэн орж ирээд Хэмиг олж харан бидэнрүү гайхсан харцаар ширтэнэ.

"Миний охин ойрын өдрүүдэд гэртээ үзэгдэхгүй байсан нь Жонгүүг хүүтэй л уулзаад байж л дээ. Хоёр хүүхдэд саад болоод яахав. Хөгшин би явлаа, та хоёр минь хөгжилтэй байгаарай. Бас Гү Хэми өнөөдөр гэртээ ирж хононо шүү! Ойлгосон уу? Жонгүүг хүү болгоомжтой хүргээд өгөөрэй." Сүүлийн үгсээ хэлэхдээ шоолох маягтай хэлээд хаалган дээрээс буцав.

Гү эмчийг явсны дараа Хэми цээжрүү хүчтэй гэгч нь цохиход нь дуу алдан нүдээ томруулан түүнрүү харав.

"Аав хоёуланг нь хоорондоо хайр сэтгэлийн холбоотой гээд бодчихлоо. Одоо яах болж байна." Хөмсгөө зангидан ийн хэлэхэд нь гарнаас нь барин өөртөө ойртуулан нүдрүү нь ширтэн

"Үнэхээр бидний дунд хайр сэтгэл байхгүй гэж бодож байна уу?" Хэми харцаа буруулан гараа татан аваад цааш буйданруу яваад өгөв.

'Үнэхээр бидний дунд багахан ч болов хайр үүсээгүй гэж үү? Аль эсвэл ганцхан би л тэр бяцхан догдлол гээчийг нь мэдэрсэн юм уу?'

Түүнийг хойноос нь ширтэн хэсэг зогсоод санаа алдан араас нь очин буйдан дээрээ суун киногоо үргэлжлүүлэн үзлээ.Бидний дунд илэрхийлж боломгүй сонин уур амьсгал бүрдсэн байх бөгөөд энэ байдлыг алга болгохоор ам нээх гэтэл Хэми урьтан яриа эхлүүлэв.

"Танай ах нартай уулзаж болох уу?"

"Яах гэж байгаа юм."

"Чи миний дотны хүнийг мэднэ. Харин би..."

"Тэгвэл явцгаах уу? Манай ах нар их эелдэг хүмүүс болохоор чамд дуртай байх болноо." Түүнийг хэлж дуусаагүй байхад ийн хэлээд гарнаас нь атгатал өөдөөс ширтэж байснаа өнөөх өхөөрдөм инээмсэглэлээ тодруулан толгойгоо дохив.

'Чиний инээмсэглэлийг харах бүрд чамайг яаж тийм хатуу байдаг байнаа гэж бодох юм.
Ү

нэхээр чиний сэтгэлд намайг гэсэн өчүүхэн зүйл ч байхгүй хэрэг үү?'

Түүний инээмсэглэх төрхийг нь ширтэн бодолд автан сууж байтал Хэми гэнэт дээш босон гарнаас татахад нь л түүнийг даган дээш гарав. Хэми үсээ янзлан цүнхэн дэх зүйлсээсээ гарган нүүрээ хөнгөхөн будаж байх зуур би хувцаслан, удаачгүй бид бэлэн болцгоолоо.

Хамтдаа явсаар Жин ахынд очтол тэрээр нойрмог царайлан үс нь сэгсийсэн байдалтай угтан авав. Ахын байдлаас харахад тэд өчигдөр их хэтрүүлсэн бололтой байлаа. Жин хён Хэмиг харан цочирдсондоо нүд нь томрон хэсэг зогсож байгаад биднийг дотогш орууллаа. Бид зочны өрөөнд тухлан суух бол Жин хён гэрээ цэвэрлэн өөрийнхөө гадаад төрхөнд анхаарч дуусаад хоол хийхээр гал тогоог зүглэв. Түүний араас очин ах нарыг дуудан бөөндөө танилцахаар болсноо хэлтэл хэсэг бодож байгаад нөгөө хэдэд дуулгаад хоолоо бэлдэж эхэллээ.

Хэмид Жин хёны гэрийг танилцуулан явж байтал хаалга дуугаран ах нарч ирэн Хэмиг хараад дуугаа хураачихав. Тэдний эвгүй байдлыг засахаар хооронд нь танилцуултал ээлжлэн гараа барицгаан хоорондоо багахан зүйл ярилцаж байтал Тэхён ах Хэмиг ширтэж байснаа

"Хэми чи юу хийдэг юм. Өчигдрийн зөөгчтэй ямар адилхан..." Түүнийг хэлж дуусаагүй байхад нь Намжүүн ах нудран дугай болохыг харцаараа ойлгуултал Жин хён ч хоол болсныг санууллаа.

Хоолны ширээнд сууцгаан Жин ах ч хөгжилтэй зүйлс ярих нь  Хэми болон бусдын хооронд байсан хөндий орчинг алга болгож байлаа. Бид инээлдэн тэд нэгэнтэйгээ улам дотносож байгаа нь сайн хэрэг байх тийм үү?

Би Хэмигийн гуяан дээр тавьтал тэр ярихаа болин өөдөөс ширтэхэд нь юу ч болоогүй мэт ах нарт анхаарлаа хандуулав. Хэми ч буцан яриандаа ороход нь түүний гуяыг илэн эмзэг газарт нь ойртох тусам түүний царай бага багаар хувирч байлаа. Энэ байдлыг нь харан улам гараа дээшлүүлсээр эмзэг газарт нь очин удаанаар үрж эхлэтэл тэрээр байж ядаж байгаа нь тодхон харагдана. Би доош харан инээд алдаад буцан өөдөө хартал Жин хён нэг хөмсгөө өргөн харцаараа Хэмирүү дохиод толгойгоо сэгсрэх нь тэр.

____________________________________

-Тэвчээр нтр нь Жонгүүгт байдаггүй байх.

•Hello! My Babygirl - S1• |JJK|Where stories live. Discover now