Жонгүг эмчилгээгээ дуусган Намжүүний гэрийн гадаа машинаа байрлуулаад орох гэтэл Хэмиг олж харав. Залуу түүнтэй мэндлэхээр алхаж байтал нэгэн залуу бүсгүйг араас нь тэврээд авав.
"Хайраа удаан хүлээсэн үү?"
Жонгүг багагүй зайнаас Хэмиг болздог залуутайгаа нялуурч байхад нь мэдэгдэлгүй ажиглаж байлаа. Нэгнийгээ үнсэн эрхлэлдэх хосыг харсан залуу тэвчилгүй тэдэн дээр яваад оччихов.
"Сайн уу? Манай ааш муут болздог хүнтэй юм уу?"
"Чи энд юу хийж яваа юм."
Хэми Жонгүүгийн харсан дариудаа инээмсэглэхээ болин өдөөс нь хөмсгөө өргөн харна.
"Танилцах гээд л... Сайн уу? Намайг Жон Жонгүг гэдэг."
"Сайн байна уу? Хэмигийн найз залуу Жину...Пак Жину"
Жонгүүг Жину гэх залуутай гар барих гэхэд Хэми найз залуугынхаа бугуйнаас атган гонгинож эхлэв.
"Жину убба явъя аа. Ажил дээр чинь хурдан очиж үзмээр байна."
"Та 2 ажилтай бол явдаа. Дараа сайхан танилцацгаая."
Жонгүүг Хэмид ширүүн зан гаргаж үлдээмээр байсан ч түүнд хараахан тийм үйлдэл хийр эрх байхгүй шүү дээ! Залуу инээмсэглэн зогсоход Жину гэгч Хэмиг бэлхүүсээр нь тэврээд цааш явхаасаа өмнө Жонгүүгийн чихэнд
"Чи дараа боломж гарвал түүнийг авч болох байх шүү! Одоохондоо бод чадахгүй л байх."
Жинугын бассан инээмсэглэлээр дууссан үгийн дараа Жонгүүгийн шар хөдлөн тэр хоёрыг дагаж үзэхээр болов. Удаан явсны эцэст тэд тоос гаран зуслангын байшинруу явж эхлэв. Удаачгүй хоёр залуу Жинугын машинд нэмэглэн суухад Жонгүүг гайхан мэдэгдэхгүйг хичээн явна. Гэтэл нэг байшингийн гадна ирэн зогсоход Хэмиг нөгөө хоёр залуугын нэг нь тэврэн дотогш орж буй нь тодхон харагдав. Жонгүүг машинаа хажууханд нь байрлуулаад л байшингийн хойно ирэаэд Жину үлдсэн залуутай нь ямар нэгэн зүйл ярьж эхлэлээ.
"Захиалагч орой гэхэд бэлэн болгоорой гэсэн."
"Түүнийг ухаан орохоос нь өмнө аятайхан гангалаадах. Шинэ эзэндээ таалагдах ёстой биздээ."
Жину туслах нь бололтой өнөөх залууд хэлэхдээ их хорноор инээж байлаа. Харин Жонгүүг яриаг нь сонссон дариудаа шууд л өнөөх байшинруу нууцаар нэвтрэн Хэмиг хайж эхлэв. Цоожтой өрөөний урд ирэхэд коридорын цаанаас хэн нэгний алхаа сонсогдож байлаа. Жонгүүгч шуудхан онгорхой харагдсан өрөөнд орон нуугдахад хэн нэгний сулхан дуу сонсогдов. Алхааны чимээ холдож эхлэхэд өнөөх сул дуу дахин дуулдах нь тэр.