Машинаа зогсоолд байрлуулаад хажуу тийш хартал Хэми унтчихсан байв. Ийм өхөөрдөм гэнэн охин байж яах гэж ширүүн зөрүүд зан гаргаад байдаг байнаа.
'Чи өөрийгөө үнэхээр өхөөрдөм гэдгээ мэдэх үү?'
Түүнийг хүрмээрээ хучиж өгөөд хэсэг ажиглан сууж байтал хар дарж байгаа бололтой хөлс нь бурзайн, хөмсөг нь зангиран, амандаа ямар нэгэн юм бувтаж эхлэхэд нь түүний нэрийг дуудан мөрнөөс нь зөөлөн сэгсэртэл, цочин босож ирээд шууд намайг тэврээд авав.
"Хар дарж зүүдэлсэн юм уу?"
Хариу үл дуугаран тэврэлтээ улам чангалан мэгшиж эхлэхэд нь би гайхан
"Зүгээр л зүүд шүү дээ! Чи унтаж байсан одоо сэрчихсэн болохоор зүгээр. Наашаа хардаа бяцхан охин минь."
Мөрнөөс нь барин тайвшруулахыг оролдох бол Хэми улам ихээр уйлж гарав. Яах учраа ололгүй түүнийг буцаан тэврээд үсийг нь илэн амандаа дуу аялаж өгөх бол тэрээр удалгүй тайвширсан бололтой нулимсаа арчин өөдөөс харан суулаа.
"Тайвширсан уу?" хариуд тэрээр толгойгоо зөөлөн дохино. Түүний гарнаас атган явсаар бид гэрт орж ирэн, халуун зүйл уухаар ширээнд сууцгаалаа.
"За тэгээд миний бяцхан охин яг ямар зүүднээс тэгтлээ их айв."
"Ээжийгээ зүүдлэсэн юм...Үнэхээр муухайгаар...түүнийг"
"Нэг бүрчлэн ярьмааргүй байвал зүгээрдээ. Надад заавал хэлэх шаардлагагүй шүү дээ!" Хэмигийн нүдэнд нулимс үзэгдэхэд нь түүн дээр очин гарнаас нь атган өөдөөс нь инээмсэглэн хэлтэл тэр ч бас хөөрхөн мишээгээд дээш унтлагын өрөөрүү явцгаав. Орондоо орон түүнийг тэврээд нүдээ аньтал Хэми өндийн суугаад
"Daddy, машинл байсан шигээ үс илээд дуу аялаад өгөөч."
"Эрхэлмээр байгаа байхнээ." гэхэд Хэми хурдан хурдан толгойгоо дохиод буцаад хэвтээд өгөв. Би ч өмнөх үйлдлээ давтаж дуусаад Хэмиг дуудтал хариу үл дуулдаж тэрээр унтчихсан байлаа.
"Сайхан амраарай зөрүүд болов ч эрх охин минь." Амандаа түүнийг өхөөрдөн хэлээд тухан дээр нь үнсэн бэлхүүсээр нь ороон унтахаар зэхлээ.
***
Өглөө хажуу талд байгаагүйд нь Хэмиг хайхаар бостол угаалгын өрөөнд шүршүүрийн чимээ сонстов. Гэнэт толгойд нэгэн санаа орж ирэн угаалгын өрөөний хаалгыг нээтэл тэрээр цааш харан биеэ угааж байв.
"Babygirl, сайхан амарсан уу?" Хаалга налан ёжлон асуутал Хэми цочин нааш эргэж хараад гараараа биеэ халхлах гэж оролдов.
"Жонгүүгаа...гар л даа."
"Юу хийж байсан юм." Дахин жуумалзан хэлээд түүнрүү алхаж эхлэтэл улам сандран алчуурлуу гараа явуулж эхлэв.
"Хамт орцгоох юм уу?" Түүнээс урьтан алчуурыг нь аваад хөмсгөө өргөн асуутал тэрээр муухай харан зогсоно.
"Би орлоо шүү. Чи зай тавьж өгөхгүй юмуу?" Би доогуураа өмссөн байсан шортоо тайлан инээд алдсаар хэлтэл чангаар санаа алдаад зай тавьж өгөв.
"Дуулгавартай болчихсон байна. Мундаг охин." Шүршүүр доор зогсон түүнрүү хартал биеэ халхалсан хэвээр доош харан зогссоор байлаа.
"Чамд надаас нуух юм үлдээгүй л болов уу?" Эрүүнээс нь зөөлөн өргөн хэлтэл улам ичингүйрэн нүд нь өөр тийш гүйж байв.
"Энд болно биздээ."
Инээмсэглэн хэлээд уруул дээр нь үнсэн хоёр гарыг дээш холбон барьтал Хэми нүдээ анин улам биеэ чангалж байлаа.
____________________________________