11

7.3K 314 0
                                    

-Тодорхой хэмжээний смат хэсгийг ташуу фонтоор бичсэн байх тул энэ сэдэвт эмзэг болон насанд хүрээгүй уншигчид ухамсартайгаар алгасан уншина уу!

____________________________________


'Түүний нүднээс нулимс урсаж байсан...

Түүнд үнэхээр хатуу хандчихсан юм болов уу?

Дургүй хүндээ үнсүүлсэндээ уур нь хүрээд нулимсаараа илэрхийлсэн юм болов уу?'

Жолоо барингаа Хэмигийн уйлсан шалтгааныг бодно. Түүнийг үнэхээр ойлгохоо байлаа. Хэдэн өдрийн өмнө шөнө дунд ирэхдээ хэлсэн зүйлс нь одоо гаргаж байгаа ааш зан, үйл хөдлөлтэй огтоос таарахгүй юм. Толгойгоор эргэлдэх шаналгаант бодлууд түүнтэй ярилцаж үзэхэд хүргэв.

"Хэми чи намайг үзэн ядаж байна уу?"

"Үгүй ээ, яасан." Хэми цонхоор гадагш ширтэж байснаа миний зүг толгойгоо эргүүлэв.

"Зүгээр л, чиний байгаа байдал бас сая чи уйлаад.... Ер нь чамд энэ харилцаа ямар санагдаж байна."

"Жонгүүгаа би арай бэлэн биш байна л даа. Бас би өмнө нь Жину ахаас өөр хүнтэй уулзаж байгаагүй болохоор сайн мэдэхгүй..."

"Яагаад тэр хөгийн новшийг ах гээд байгаа юм."

"Юу?...нөгөө байнга тэгэж дууддаг байсан болохоор сурчихсан байна."

"Чи тэр новшоо ах гэж дуудаад байж яагаад намайг daddy~ гээд дуудчихаж чаддаггүй юм."

"Жонгүгаа надад хугацаа хэрэгтэй байна. Ойлгож байна уу?"

"Болзоо дуусахаар баттай нэг хариун дээрээ тогтоорой."

"Жонгүг!!!"

"Чамд хугацаа хэрэгтэй байна гэсэн биздээ. Орой болтол сайн бодож үз. Өөр сонголт байхгүй."

"За"

Эелдэг зангаар ярилцахыг хүссэн ч өнөөх адгийн амьтны нэрийг сонсоод үнэхээр тэвчиж үл чадан уцаарлангүй загначихсан. Замдаа түүний санаа алдах нь хэд хэд сонсогдсон ч тоохгүйг хичээн паркруу явж байлаа. Машинаа зогсоолд байрлуулаад Хэмигийн талын хаалгыг нээж өгөв. Харин тэр гайхан харснаа машинаас буун дэлгүүрийн хормогчоо тайлан үлдээлээ. Бид жаахан хүүхдүүд шиг л хөгжилдөн тоглосоор хэн хэн нь өлсөж байсан тул жижиг цайны газарт орон суув. Захиалгаа өгчихөөд сууж байтал Хэми гүнзгий амьсгаа аваад харижгаа хэлсэн юм.

"Жонгүүгаа, яг маргаашнаас энэ харилцаагаа эхлүүлцгээе." Би үнэхээр их баярласан, өөрийнхөө хүслээр хүссэн хариултаа хэлэхэд нь түүний гарыг атгачихсан.

"Хэми үнэхээр үү?"

"Тийм ээ!"

"Баярлалаа." Хэт их баярлаж хөөрсөндөө босоод дэвхцэж ч чадахаар байлаа. Бид 2 кафед сууж байхдаа нэгнийхээ талаар их ч биш зарим зүйлсийг нь ч болов мэдэж авав. Бид агаар амьсгалан зогсоолруу явж байхдаа гарнаас нь хөтлөн

"Хүргээд өгөх үү?"

"Өнөөдөр танайд хонцгооё."

Хэми урдуураа орсон багахан үсээ чихнийхээ ардуур хийн ичингүүрэн хариулахад нь хэтэрхий өхөөрдөм байсанд түүнийг татан зөөлөн үнсэлт бэлэглэв. Энэ удаад эсэргүүцэж дургүйцсэн зүйлгүүгээр нэгнийхээ уруулыг удаанаар амталцгаагаад гэрийн зүг машинаа хөдөлгөлөө.

++++++

Гэртээ орж ирэн хүрмээ нэг газарлуу шидэж орхиод түүний бэлхүүсээр гараа оруулан алхаж эхлэв. Удалгүй хананд тулахад Хэми өөрөө миний урууланд шунасан юм.

Түүний шийдэмгий зан таалагдан хариуг нь гайхалтай өгөн бид хэлээрээ наадана. Нэг гар минь дээшилсээр цамцных нь эхний товч, хоёрдох товч гэж явсаар энгэрийг нь задгайлж орхив. Харин Хэми хүзүүгээр минь гараа ороон улам наалдаж байлаа. Түүнийг тэвэрч байсан гараа суллан өөрийхөө цамцыг тайлан үнсэлтээ салгалгүйгээр өргөн явсаар орон дээр хэвтүүллээ.

Түүнд хүсэл тачаал гэдгийг дээд цэгт нь мэдрүүлэхийг хүсэн хувцсыг нь бага багаар тайлан эхнээс нь энхрийлж байв. Хүзүү, эгэм, цээж, нарийн бэлхүүс гээд бүгдэн дээр нь өөрийн гэсэн тэмдэг үлдээн уруулаа гүйлгэн явсаар нууцлаг агуй дээр нь ирээд түүнрүү хартал зөөлөн толгойгоо дохив. Бидний хэн хэн нь нэгнийгээ хүсэмжлэн бие махбодид мэдрэгдэх хачирхалтай мэдрэмжээ солилцоцгооно. Хэми хааяадаа шингэхэн бөгөөд уянгалаг хоолойгоор нэрийг минь дуудан гиншиж байв. Хэдий маргаашнаас эхлэх ёстой ч би түүний амнаас өнөөх дотор гижигдэм хоолойгоор нь daddy гэж дуудуулахыг хүсэж байв.

"Намайг daddy гэж дуудаач, хонгор минь."

Хөдөлгөөнөө хурдасган чихэнд нь амьсгаадан шивнэхдээ хүчтэй бүлчихэв. Харин бяцхан хадагтай минь сонсохыг хүссэн үгийг маань гайхалтай хоолойгоороо эгшиглүүлнэ. Удалгүй хэн хэнийх нь бие сулран зэрэгцэн хэвтэцгээхэд бидний амьсгаадахаас өөр чимээ үл гарж байлаа. Хэний ч дарамт шахалтгүйгээр, ямар ч эм бэлдмэлгүйгээр нэгнийгээ энхрий бөгөөд сайхнаар мэдэрцгээсэн.

++++++

Амьсгаагаа даран хажуу тийш харахад Хэми тайван унтаж байлаа. Үнэхээр өхөөрдөм байна.

'Сайхан амардаа бяцхан хадагтай минь...'

____________________________________

•Hello! My Babygirl - S1• |JJK|Where stories live. Discover now