31

4.2K 227 3
                                    

Жонгүүг өөрийн туслахын хамт номын өрөөнд бичиг баримттай танилцан сууна. Жонгүүгийн бодож байснаар Пак Жину гэгчийн хамтарсан маш олон хэрэг байлаа. Алга болсон охидуудын олдсон газар нь өнөөх зуслангын байшингийн хаяг байсан тул танихад маш амархан байв. Кан туслах Жонгүүгийг яаж энэ бүгдийг мэдэж байгааг гайхан Жонгүүгийн хэлсэн зүйлд итгэхгүй байсан тул тэд бяцхан гэрч болох Имбёлийн гэрийг зорьлоо. Танил байшингийн урд ирэн хонхыг нь дарвал жоохог охины хоолой сонстоно.

"Хэн бэ?"

"Жонгүүг ах нь байнаа. Имбёлоо санаж байна уу?" гэхэд хаалга онгойн Имбёл гүйж гарч ирээд Жонгүүгийг тэврэн авлаа.

Энэ бүгдийг ажиж байсан Кан туслах Жонгүүгийн ийм эелдэг зөөлөн байгааг харан гайхсан ч инээмсэглэж буйг нь харсандаа баярлаж байв. Имбёл тэднийг дотогш оруулвал түүний ээж их л элгэмсэг угтаж аван ширээнд урив. Жонгүүг Кан туслахыг тэдэнд танилцуулан хэдхэн асуултанд хариулж өгөхийг гуйсанд Имбёл болон түүний ээж зөвшөөрөн гол ажилдаа орцгоолоо.

"Имбёлаа чи Жину ахтайгаа анх яаж танилцсан бэ?" гэж Кан туслахыг асуухад Имбёл Жинугын талаар бодохоос айж Жонгүүгийг тэврэн автал Жонгүүг түүний үсийг илэн хариулж өгөхийг гуйв.

"Тоглоомын талбайд надад тараг авчирч өгөөд надтай тоглож болохыг асууж байсан"

"Тэгвэл Жину ах нь чамайг хулгайлж тэр байшинд хорихдоо муу зүйл хийж байсан уу?"

"Надад хоолны оронд нэг зүйл тарьсан бас надаас гадна зөндөө олон эгч нарыг хөөрхөн болгоод хүмүүст өгч явуулдаг байсан"

"Баярлалаа Имбёлаа, ах нь Жонгүүг ахтай нь хамт тэр муухай Жинуг шийтгэнээ, за юу?"

Имбёл инээмсэглэн Жонгүүгийн тэврэн суух бол Жонгүүг түүний духан дээр үнсээд

"Ах нь дахиж ирнээ. Чи хоолоо сайн идээд ээжээсээ холдохгүй сайн байж байгаарай. Баяртай Имбёлаа" гарахаасаа өмнө ийн хэлсээр Кан туслахын хамт гэртээ иргэн ирэв. Кан туслах бэлдсэн мэдээллүүдтэйгээ танилцаж байхад Жонгүүг Хэмитэй уулзаж ярилцахаар шийдэв.

Аз болж Хэмиг гэртээ орохоор зорсож байхтай таарах нь тэр.  Жонгүүг машинаасаа буун гүйж очтол Хэми түүнийг ширтэж байгаад юу ч дугаралгүй гэрлүүгээ орохоор хаалгаа нээлээ. Жонгүүг ч ширүүхэн хөдлөн бугуйнаас нь барин

"Хэми ярилцахгүй юм уу? Яагаад ингээд байгаа юм бэ?"

"Би чамайг харахыг хүсэхгүй байна. Чи зүгээр зайлаад өг." Хэми нулимс дуслуулан ийн хэлэхэд Жонгүүг түүний гарыг нь сул тавьчихав. Харин Хэми шуудхан гэртээ ороод газарт суун уйлэ эхэллээ .

Жонгүүг юу ч хийлгүй гэрийнх нь үүдэнд зогссоор дугуйтай хүнд түлхэгдэн унахдаа ухаан орон арай гэж босоод машиныхаа зүг явав. Гэртээ ороход нь Намжүүн түүнийг хүлээж байх ба Жонгүүгийг дагуулан унтлагынх нь өрөөрүү орлоо.

"Жонгүүгаа Кан туслах танайд юу хийж байгаа юм. Бас яагаад ингэтлээ шороотой хутгалдчихаа вэ?" Намжүүн санаа алдан ийн хэлээд цамцанд нь хүртэл тохой нь шалбаран цус гарч байв.

"Жонгүүгаа чи зүгээр үү? Яаж явж байгаад бэртчихдэг байнаа. Зодоон хийсэн юм биш биз дээ?" Цамцыг нь дээш шуун, тохойных нь эргэн тойрондох цусыг цэвэрлэж байтал Жонгүүг зүрхэн тус газраа цохин

"Ахаа энд өвдөөд байна. Би зөвхөн түүнийг харж л өөрийгөө эрүүл хүн шиг мэдэрдэг байхад, түүнгүүгээр маш хэцүү байхад тэр зүгээр л намайг зайлаал өг гэсэн..." Жонгүүг зогсолтгүй өөрийгөө чангаар цохиж байсанд Намжүүн түүний гарыг чанга гэгч нь атган аваад

"Эрүүл ухаантай байж, яагаад тийм зан гаргасан шалтгааныг нь олох хэрэгтэй шүү дээ"

"Би эрүүл хүн биш байж яаж эрүүл ухаанаар сэтгэх болж байна." Жонгүүгийн хоолой цөхөрсөн бас туйлдсан сонсогдоход мөр нь чичирхийлэн ахыгаа налан унав. Намжүүн зүгээр л дүүгийхээ нурууг илэн тайвширахыг нь хүлээнэ.

Жонгүүг уйлахаа болин орон дээрээ цааш харан хэвтэхэд Намжүүн юу ч дугаралгүй тэднийхээс гарав. Түүнд дүүдээ туслах ямар ч арга байхгүй байсан тул Жүигээс тусламж гуйхаар найз бүсгүйрүүгээ явлаа.

Хэми өрөөндөө ээжийнхээ зургыг тэврэн уйлан хэвтэх бөгөөд утас нь дуугарах мөчид дуудлагыг авахыг ч хүссэнгүй. Гэвч утасны чимээ дахин хангинан тэрээр нулимсаа арчин, гүнзгий амьсгаа аваад хариу өглөө.

"Гү Хэми, сонсож байна"

"Хэми мөн биздээ, Жүи эгч нь байнаа. Чамтай уулзаж болох уу?"

____________________________________

•Hello! My Babygirl - S1• |JJK|Where stories live. Discover now