Орон дээр нэгнийхээ халуун тэврэлтэнд эрхлэлдэн хэвтэх бидний жаргалтай мөчийг утасны хангинах чимээ баллаж орхилоо. Хэмигээс хөндийрөн утас өөд харвал Намжүүн хён байх бөгөөд бүгд ойн дэргэлэх байшинд цугларах болсоныг дуулгав. Утсаа халааслан Хэмиг ятгасаар цуг явахаар болон зугаалгандаа бэлдэж эхлэлээ.
Манайд түүний гэх зүйлс байхгүй тул бид хотоос гарахаасаа өмнө дэлгүүрээр орохоор болон том цүнх аваад гэрээсээ гарцгаав. Хэми өөрт нь нимгэн хувцас хэрэггүй хэмээн зөрүүдэлж байсан ч түүнийг хүчээр хувцасны тасагруу дагуулан орж хэд хэдэн даашинз бариулаад хувцас солих өрөөрүү оруулав. Сонин царайлсаар ихэнх хувцасаа өмссөөр сүүлийн даашинзаа өмсөн гарч ирэхэд нь тэр үнэхээр үзэсгэлэнтэй харагдаж байлаа. Өөрт нь эвгүй байгаа бололтой хормойгоо доош дарсаар зогсох бол би худалдагч бүсгүйд картаа өгөн тооцоо хийж байтал нимгэн хүзүүний алчуур нүдэнд тусав. Өнөөх алчуурыг аван Хэмигийн хүзүүнд уяж өгтөл гайхан зогсож байгаад толинд тусах өөрийн дүрсээ олж харан инээмсэглэхэд нь дэндүү гэмээр жаргалтай болон өөрийн мэдэлгүй нүүрэнд минь бяцхан инээмсэглэл тодорч байлаа.
'Чиний инээмсэглэл миний өвчинг анагаах ховор эм бололтой.'
Худалдагч бүсгүйг картыг маань өгөх хүртэл түүнээс харцаа хором ч салгахгүй ширтэн зогсож байсан юм. Бид хувцасны тасгаас гаран доод давхарт байрлах хүнсний дэлгүүрийг зорилоо.
Жин хён, Намжүүн хён нар хоолны хүнсээ харин бусад нь бараг л юм бэлдэдгүй тул лангуунд өрөөстэй шар айрагнаас талыг нь аван зогсож байтал Хэми амттанууд барьсаар ирэн сагсанд хийв. Бидэнд авах зүйлс өөр байгаагүй тул кассанд тооцоогоо хийгээд зогсоолд байрлах машиндаа суун Намжүүн хёны зуслангийн байшинг зүглэлээ. Зорьсон газартаа ирэн машинаа зогсоогоод дотогш ортол Жин хён хоол хийн зогсох бөгөөд Намжүүн хён найз бүсгүйтэйгээ ачаагаа өрөөндөө оруулж байлаа. Хэми Жин хёнд туслахаар хажууд нь очих бол би том үүргэвчинд байх шар айргаа хөргөгчинд, үлдсэн амттангуудыг нь жижиг шүүгээнд хийгээд буйдан дээр тухлав.
Бусад маань хараахан ирээгүй тул хийх зүйл олдолгүй үүргэвчээ нэг мөрөндөө тохон дээш Намжүүн хёны өрөөг зүглэж байтал тэдний инээлдэх дуу сонсогдож байлаа. Тэдэнд саад хийхийг хүсээгүй ч аль өрөөнд орохоо асуухаар үүдийг нь хөнгөхөн тогшив. Тэдний инээлдэх чимээ хаалгаруу алхах хөлийн чимээнээр солигдоход удаачгүй улаан духтай Намжүүн хён хаалгаа нээлээ. Түүнийг хараад гайхан Жүи эгчрүү хартал түүнийх ч бас багахан улайсан харагдахад инээдээ тэвчсээр арай гэж үгээ зөөн өрөөгөө асуугаад тэднийг орхин коридорын буланд харагдах хүрэн хаалганы зүг явав.
YOU ARE READING
•Hello! My Babygirl - S1• |JJK|
Roman d'amour"Миний учирсан зөрүүд охин..." -Jaehwa