32

4.1K 248 13
                                    

Хэми Жүигийнд ирэхэд түүнийг маш чангаар тэврэн авч халуун дотноор гэртээ оруулав. Жүи түүнд Намжүүнтэй харилцаа нь хэр бүтэмжтэй байгаа болон эвлэрүүлж өгсөнд баярлалаа гэх мэт маш олон зүйл ярьж байсан бол Хэми Жүигийн ярианаас Жонгүүгийг л тусган авч бодолд автан нэг тийш гөлрөн сууна.

"Хэми чи намайг сонсож байна уу?" Жүи Хэмигийн урдуур гараа савчин ийн хэлэхэд, Хэми хуурамч инээмсэглэл гарган толгой дохив.

"Тэгээд Жонгүүг та хоёр ямархуу байна даа." Жүи түүний сэтгэл санаа яг ямар байгааг мэдэх зорилготой асуутал Хэмигийн царай тэр дороо барайн доош харчихав.

"Яасан бэ? Хэми, тэр муу золиг чамайг гомдоосон юм уу?" Гарнаас нь атган аль болох царайг нь харах гэж доош бөхийвөл Хэми уйлж байв.

Жүи сандран түүний үсийг чихнийх нь ардуур хийн нулимсыг нь арчсан ч зогсоогүй урсах нулимс нь хацрыг нь тэр дороо норгож байлаа. Хэми цурхиран уйлсаар, гэнэтхэн бүсгүйг тэврэн, уйлж гарав. Жүи ч эргүүлэн тэврээд нуруун дээр нь зөөлөн товшиж өгөхөд, Хэми жоохон охин шиг л уйлсаар байв.

"Хэми, эгч нь буруу юм асуучихсан уу? Намайг уучлаарай." үсийг нь илбэн ийн хэлтэл Хэми тэврэлтээс нь гаран толгойгоо сэгсэрлээ.

"Яг юу болсон юм? Надтай ярилцахгүй хэрэг үү?" Жүи хацарт нь тогтсон багахан нулимсыг нь арчин асуухад

"Жонгүүг манай ээжийг алчихсан гэсэн. Надад маш хэцүү байна"  Хэмигийн хэлсэн үг Жүиг гацааж орхив. Жүигийн хувьд Жонгүүг бол маш сайн хүүхэд тул хүн алсан гэж ой тоонд нь бууж өгөхгүй байлаа.

"Хэми баттай юм уу? Жонгүүг их сайн хүүхэд...тийм юм хиймээргүй юмдаа." Жүи ээрч мууран Хэмигийн гарыг сэгсрэн ярих бол Хэми

"Би ч бас худлаа байгаасай гэж хүсэж байсан. Гэвч үнэн юм билээ"

"Хэн тэгэж байна. Хэн түүнийг хүн алсан гэсэн юм?" Жүи ширүүхэн асууна.

"Би Жонгүүгт хэлэхийг хүсээгүй зүйлээ хэлчихсэн. Би түүнийг үзэн ядахыг хүссэн ч түүнтэй бүтээсэн дурсамж маань намайг дотроос минь шаналгаж үнэхээр хэцүү байна" Хэми дахин уйлж эхлэх бөгөөд Жүигийн мөрийг дэрлэн бүх зүйлийг ярьж өгөхөөр шийдэв.

"Жонгүүг бага байхдаа хувийн асрагчтай байсан гэсэн. Тэр асрагч нь манай ээж байсан юм билээ. Бас Жонгүүг ээжийгээ алдаад удаагүй байхдаа ээжтэй цуг хайчилбар хийхээр өрөөндөө орж л дээ. Удалгүй гадаа байсан хамгаалагч нарт түүний хашгирах дуулдаж, бүх хүмүүс дээш гарсан чинь тэр... тэр ээжийг маань цаасны хутгаар бүлчихсэн, зогсож байсан гэсэн."
Хэми нулимс дуслуулан өөрийн сонссон бүгдийг ярьж өгвөл Жүи ч мөн адил уйлчихсан сууж байв.

"Хэми хэн үүнийг чамд хэлсэн юм?"

"Эхлээд миний салсан найз залуу хэлэхэд нь би итгээгүй гэвч тэр намайг дагуулан Жонгүүгийнд ажиллаж байсан хүн дээр аваачихад энэ бүгдийг хэлж өгсөн юм." Хэми доош харан хэлэхэд Жүи Хэмигийн гарнаас атган

"Чи Жонгүүгийг үзэн ядаж байна уу?"

"Үзэн ядахыг хүссэн ч чадахгүй байна."

"Тэгвэл чи Жонгүүгийг хайрлаж чадах уу?" Жүи итгэл дүүрэн Хэмирүү харан асуухад

"Уучлаарай эгчээ, би бас л хэлж мэдэхгүй нь..." Жүи санаа алдан эрхий хуруугаараа Хэмигийн гарны ард талыг илэхэд

"Гэхдээ би түүнийг маш их санаж байна. Түүнтэй уулзмаар байна. Түүнд үнсүүлмээр байна. Гэвч Жонгүүгийг харахаар ээж минь бодогдоод түүнийг гомдоох зүйлс хэлчихээд байна. Би энэ зүрх сэтгэлийг яах вэ?" хэмээн Жүигийн энгэрт наалдан уртаас урт санаа алдав.

"Чи түүнийг алдмааргүй байвал өнгөрснийг мартах хэрэгтэй байх"

____________________________________

•Hello! My Babygirl - S1• |JJK|Where stories live. Discover now