2

8K 435 3
                                    

Залуу охинг буйданд суухыг санал болгоод жүүс аягалан өгтөл ахин хонх дуугаран очиж онгойлговол настайвтар эр зогсож байв.

"Жон Жонгүүг мөн үү?" Хар арьсан цүнх мөрөө давуулан үүрсэн хөгшин эр намуухан ийн асууна.

"Тийм ээ, та ор л доо."

Саяны хийсэн бүдүүлэг үйлдэлдээ ичсэн ч юм уу? Өнөөх охиныг аавдаа хэлээд бөөн юм болохвий гэдгээс эмээсэндээ ч юм уу? Жонгүүг өөрт нь байх хамгийн эелдэг зангаараа харьцаж байлаа.

Залуу шинэ зочинтойгоо зочны өрөөндөө ярилцан сууна.

"Ийм сайхан залуу юуны улмаас эмчид хандав."

Хөгшин эр Жонгүүгрүү сонжсон байртай харахад нь залуу шилэн хүзүүгээ илэн

"Би өөрийн мэдэлгүй..." хэмээн ярьж эхэлтэл өнөөх охин дундаас нь таслаж орхив.

"Ааваа наадах чинь галзуу юм байна лээ"

Хөгшин ч санаа нь зовсон бололтой суудал дээрээ багахан бөхийгөөд

"Уучлаарай, манай охин жаахан дураараа хүүхэд байгаа юм." гэхэд нь охин ч жүүсээ ширээн дээр тавин дээш босов.

"Завгүй хүнийг таних ч үгүй галзуу амьтан дээр дагуулж ирчихээд яагаад муулаад байгаа юм. Та ганцаараа хариарай, би түрүүлээд явлаа."

Өнөөх охин аавдаа уурласаар гаран явахад хөгшин эр араас нь харан санаа алдах нь тэр.

"Таныг би хэн гэж дуудаж байх вэ?" Жонгүүг гол ажилдаа орохын тулд эхлэж ам нээв.

"Нээрэн танилцаагүй билүү. Ахыг нь Гү Тэжү гэдэг. Саяны хүүхэд манай охин Гү Хэми. Бүдүүлэг зан гаргасанд нь уучлаарай."

"Зүгээр дээ, мөн одооноос таныг Гү эмчээ гэж дуудаж байя. Та намайг Жонгүүг гэж байгаарай." Жонгүүг инээмсэглэсээр гараа сунгахад өнөөх эмч ч эргүүлэн зөөлнөөр атгав.

"Тэгэхээр буцаад ярилцлагандаа орцгоох уу? Ямар өвчтэй гэсэн билээ."

"Ихээр уур хүрч эсвэл сэтгэл санаагаар унасан үедээ болчимгүй үйлдэл гаргачихаад байдаг юм."

"Тэгвэл хоёулаа өнөөдрөөс эмчилгээндээ орох уу? Тэгэж байж хурдан өвчнөөсөө сална."

"Тэгье ээ."

Залууд Гү Тэжү гэх хүн өмнөх эмч нараас өөр сэтгэгдэл төрүүлсэн нь үнэн ч охинг нь илүү мэдмээр санагдсандаа эмчилгээ хийлгэхээр болов. Тэд олон цагаар эмчилгээ, сэтгэл заслын талаар ярилцан өнгөрөөсний эцэст Жонгүүг зугаацах боломжтой болох нь тэр. Тэрээр ах нартайгаа холбогдон уулздаг газраа цугларцгаалаа. Эхнээсээ халж эхлэхэд залуучууд бүсгүйчүүдийн талаар ярьцгаана.

"Нээрээ Хусог ах бид 2 Babygirl-той болсон." Жимин урдхаасаа балган бусаддаа ийн хэлэхэд Жонгүүгийн сонирхол хөдлөн

"Хэр дуулгавартай юм. Тэр охидоо амталсан юм уу?" Гэтэл Жин ах энэ ярианд дассан шинжтэй хундагатайгаа балгалан сууж байснаа

"Babygirl гэснээс Жонгүүгт хүн байгаа юм уу?" хэмээн сонжсон байртай харах нь тэр.

"Жонгүүг сургуульдаа алдартай болохоор өдөр болгон өөр охидуудтай учирдаг биз." Жимин жуумалзан хэлэхэд нь Жонгүүг мөрөө хавчин хундагатайгаа хөнтрөөд

"Яг ч тодорхой хүн алга л даа. Гэхдээ өнөөдөр нэг охин ихэд сонирхол татсан. Гэхдээ үнэхээр ширүүн, бараг л хатуу самар."

"Тэгвэл наадах чинь ч чиний үгэнд орох дуулгавартай нэгэн биш байна даа." Тэхёнд таалагдаагүй бололтой ийн хэлэхэд нь Жонгүүг хөмсгөө өргөсөөр

"Ширүүхэн шийтгэчихвэл дуулгавартай болчихно. Бүгд л тэгдэг юм. Бас одоо энэ сэдвээ орхицгооё. Харин өөр газар орж зугаацацгаах уу? Өнөөдөр Жонгүүг нь даая." гэсэнд бүгд түүний зүг харан инээмсэглэнэ.

"Даая гэж байхад нь даалгалгүй яахав. Манайхаан хамгийн үнэтэй газарлуу..."

"УРАГШАА!!!" Бүгд зэрэг ийн орилолдон караокенаас гарцгаан машиныхаа зүг явцгаав. Тэд зорьсон газартаа ирэн орох гэж байтал Хусог хажуугаар нь өнгөрч явсан нэг охиныг харалгүй мөрлөөд унагачихав. Гэтэл өнөөх охин ч тэр Хусог ч тэр ойлголцох шинжгүй хэрэлдэх нь сонсогдоно. Жонгүүг Хусог ахынхаа хажууд очиход танил нэгний ширүүхэн төрхийг олж харав.

"Хэми?!" Жонгүүг гайхсан байртай ийн хэлтэл тайрмал үстэй охины хөмсөг зангирах нь тодхон харагдав.

"Нөгөө галзуу амьтан уу?"

____________________________________

-Ээ хорвоо гэж эд нарыг арилгаад бичмээр байвч энэ чигээрээ байсан нь хамаагүй нандин санагдаад зүгээр үг үсгийн л алдаагаа засаад оруулж байгаа шүү!^^

•Hello! My Babygirl - S1• |JJK|Where stories live. Discover now