33

4.1K 255 5
                                    

Жүи Намжүүнд өнгөрсөн оройн бүх зүйлийг ярьж өгсөн тул Намжүүн Хэмид бүхнийг хэлэх ёстой гэж боджээ. Намжүүн Хэмигийн гэрийн гадаа ирсэн байх бөгөөд хонхыг нь дарахдаа эргэлзэн зогсоно. Дүүгийхээ төлөө шийдэмгий зан гаргаж хонхыг дарахад, Хэми цонхигор царайлсаар гарч ирэв. 

"Хэми ярилцаж болох уу?"

"Таныг Жонгүүн явуулаа юу?" Хэми хоосон харцаар ширтэн ийн хэлэхэд Намжүүн түүний гарнаас атган

"Хүсвэл би чамд Жонгүүгийн талаар бүх үнэнг ярьж өгч болно шүү!"

"Би бүгдийг мэднэ Намжүүн ахаа, түүнийг яаж ээжийг минь алсан талаар би мэднэ гэж байна"

"Чи яагаад Жонгүүг ээжийг чинь алсан талаар мэдэхгүй биздээ." Намжүүнийг ийн хэлэхэд Хэми санаа алдан түүнийг дотогш оруулав. Харин Намжүүн дүүгийнхээ төлөө бүгдийг юу ч үлдээлгүй хэлэх ёстой тул нэг ч зүйл орхигдуулалгүй эхнээс нь ярьж өгөв.

"Тэр ээжийнхээ үхлээс болоод сэтгэцийн өвчтэй болчихсон юм. Тэгээд л танай ааваар эмчлүүлж байна даа. Бас би чамд мэддэг бүх юмаа хэлж өглөө." Намжүүний удаан хугацааны турш ярьсан яриаг сонсож дууссан Хэми уйлчихсан байх бөгөөд нулимсаа арчин

"Тэр эдгэрнэ биздээ....зүгээр энгийн хүн шиг болж чадна тиймүү?" Хэми Намжүүний гарнаас зууран ийн хэлэхэл Намжүүн түүний мөрнөөс барин

"Тэр талаар аав чинь сайн мэдэж байгаа байх. Одоо Жонгүүгт аав чинь мөн чи л тус болж чадах байх"

"Би я..яаж тус болно гэж?"

"Чи өнгөрсөнд болсон бүгдийг мартаад зөвхөн түүнийг хайрлаж чадах уу?"

"Би сайн мэлэхгүй байгаа ч одоо түүнийг маш их санаж байна." Хэми Намжүүнийг ширтсээр хэлнэ.

"Тэгвэл чи өөрийнхөө сэтгэл зүрхийг чагнаад үз. Тэгэж байж л зөв шийдвэр гаргаж чадна" Намжүүн буйдангаас өндийн

"Би чамайг зөв шийдвэр гаргана гэж итгэж байна. Бас намайг сонссонд баярлалаа" хэмээгээд яваад өгөв.

Хэми аавынхаа өрөөнд орж өвчтөний онош гэсэн дэвтрийн хуудасыг эргүүлэн Жонгүүгийн нэрийг хайна. Гэвч бүтэл үл олж түүний онош гарч ирсэнгүй. Хэми Жонгүүгийнд очиж болох байсан ч зориг гаргаж чадалгүй аавруугаа хий дэмий залгана.

Харин Жонгүүг өрөөндөө Хэмиг санан бодлгоширон хэвтэнэ. Орноосоо ч өндийлгүй хэвтэж байхад Кан туслах Гү эмчийг ирсэнийг хэлэн өрөөнд нь орж ирэв. Туслах нь тэдэнд уух зүйл оруулж өгөөд өөрөө баримтаа цэгцлэхээр ажлын өрөөрүү орлоо.

"Жонгүүгаа, дахиж зүүдэнд нь багын чинь юм орж ирсэн үү?"

"Бүр өмнө зүүдэлж байсан зүйлийг дахин давтаж зүүдлэсэн." Жонгүүг орон дээрээ дээшээ харж хэвтэх бөгөөд Гү эмч түүний хуруунд судасны даралт, зүрхний цохилтыг хэмжих төхөөрөмж зүүгээд санасан бүх юмаа эхнээс нь ярьж өгөхийг хүсэв.

Жонгүүг нүдээ анин дахин зүүдэнд нь орж ирсэн бүх зүйлийг эхнээс нь ярьж өгж байтал өнөөх цусанд хутгалдсан бүсгүйн дүрс үзэгдэн, хэмжигч төхөөрөмж чангаар дуугарч, Жонгүүгийн амьсгал боогдоод ирэх нь тэр. Жонгүүг Гү эмчийн зааврыг үл сонсон зүүдээ дахин дахин эхнээс нь бодож өөрийгөө шаналгана. Харин Гү эмч өрөөний цонхыг нээж Жонгүүгт агаар тавьж өгөхийг хичээнэ. Гэвч Жонгүүгийн амьсал жигдрэхгүй байхын дээр, улам муудаж байлаа. Гү эмч Жонгүүгийг босгон сэгсрэхэд тэрээр нүдээ нээн багагүй инээмсэглээд

"Эмчээ би бүгдийг нь саначихлаа" гэж зөөлнөөр шивнэх нь сонстов.

"Жонгүүгаа гүнзгий амьсгаа аваад надруу хараарай. Бие нь зүгээр үү?" Гү эмч түүний толгойг дэмжин бариад лавлан асуутал Жонгүүгийн нүднээс нулимс урссан ч, тэрээр инээмсэглэсээр

"Би зүгээрээ..." гэж хэлснийхээ дараагаар ухаан алдчих нь тэр.

____________________________________

•Hello! My Babygirl - S1• |JJK|Where stories live. Discover now