Жонгүүг тэдний гарнаас зууран уйлж байгаад гэнэт босон, гарт байх тарианы зүг татан аваал, газар сөхрөн суув.
"Гү эмчээ намайг уучлаарай. Би таны эхнэр, бас Хэмигийн ээжийг хөнөөчихөж. Яагаад тэгснээ мэдэхгүй байгаа ч би одоо маш их харамсаж байна. Хэми намайг уучлаарай. Би өөр юм үнэндээ хэлж чадахгүй нь." Жонгүүг доош харсаар уйлан хэлэхэд Гү эмч түүнийг түшин босголоо.
"Жонгүүгаа эмч нь чиний талаар бүгдийг мэднэ. Би чамайг аль хэдийн уучилсан. Одоо орондоо хэвт хүү минь. Бие чинь сайнгүй байгаа" Түүний хэлсэн үгэнд цочирдсон Хэми аавдаа тэврүүлэн, энгэрт нь шигдэх бол Жонгүүг эмчийнхээ гарнаас атган инээмсэглэнэ.
"Та хоёрт ярилцах зүйл байгаа байх, хүүхдүүд сайн ярилцаж ойлголцоорой. Харин энэ залуу надтай цуг гарах хэрэгтэй болох нь дээ."
Гү эмч Кан туслахыг дагуулан гарахад өрөөнд Хэми Жонгүүг хоёр л үлдэв. Залууд, Хэмид ямар ч тайлбар тавьж өөрийгөө өмөөрөх шалтгаан үлдээгүй тул дуугүй л түүнийг ширтэнэ. Харин Хэми цүнхнээсээ нэгэн хайрцагтай зүйл гаргаж ирээд Жонгүүгийн хажууд ирэн суув.
"Надад ээж маань хамгийн сүүлд ямар байсан талаар хэлж өгөөч."
"Үнэхээр эелдэг сайхан зан гарган надтай цуг байхдаа байнга үзэсгэлэнтэй инээмсэглэл тодруулж байсан. Гэвч би түүний инээмсэглэлийг үгүй хийчихсэн." Жонгүүг ийн хэлээд Хэмигийн гарт хүрэх эсэхдээ эргэлзэн хэвттэл Хэми орон дээр гарч ирэн түүнийг тэврэн авав. Хэми цээжинд нь нүүрээ наахад Жонгүүг гараа зөөлнөөр явуулан түүнийг тэврээд
"Намайг харахаар үзэн ядаж хэцүү байсан уу? Ийм үед нь би чамайг буруугаар ойлгоод муухай ааш хүртэл гаргачихсан." Хэми юу ч дугарахгүй зүгээр л түүнд тэврүүлэн хэвтэх бол Жонгүүг
"Чи юм ярьмааргүй байгаа юм уу? Ганцхан удаа сүүлчийнх гэж бодоод надтай ярьж болохгүй юу? Би мэднээ, чамайг Жинуд ямар их хайртай байсанг бас түүнд маш муухайгаар хууртагдсандаа чиний түүнийг гэх сэтгэл шархалж хоцорсонг ч бас...Тийм ч учраас чи хэнд ч итгэхгүй, хайраас зугтдаг болчихсон байх. Чамайг түүнийг өмөөрөхөд миний сэтгэл тэр дороо л хоосор ч орхисон. Бас чиний надад хэлсэн үгс миний зүрхийг олонтоо сийчэж би Жинуг алчихмаар л санагдаж байсныг нуугаад хэрэггүй байх. Хэми би чамд сайн үгүй ээ бүр хайртай. Би эртнээс мэдсэн ч эхэндээ зүгээр л тэнэглэл гэж бодсон. Гэвч би ойлгосон, чамд ямар их хайртай болчихсоноо, чамайг ямар их харамлаж харддагаа, чиний инээмсэглэлийг харж, хоолойг чинь сонсохгүй л бол маш их санаж үгүйлдэгээ....Хэми би чамд өөрөөсөө ч илүү хайртай болчихсон. Чамд олон удаа хэлэхийг оролдсон ч чи миний яриаг булзайруулчихдаг болохоор би зүгээр л чамайг өөртөө дурлуулахаар зүтгэж эхлэсэн. Эцэст нь надад чамайг хайрлах эрх байхгүй бололтой. Чи бидний дундах харилцааг үгүй хиймээр байвал би зүгээрээ, чамайг ойлгоно."
Жонгүүгийн нулимс аньсгагыг нь даган урссаар дэрэнд шингэхэд Хэми түүнийг өмнөхөөсөө ч илүү чангаар тэврэх нь Жонгүүгийг инээмсэглэхэд хүргэв.
"Намайг ийм чанга тэврээд байвал би бодлоо өөрчилж мэдэх нь. Чамайг хулгайлчихвал чи намайг бас л үзэн ядах байхдаа." Жонгүүг гараа дээшлүүлэн нулимсаа арчаад
"Хэми гуйж байна. Надтай ярь л даа. Чамайг чимээгүй байх тусам надад бүр хэцүү байна. Дахиж уулзахаа болчихвол би чамайг санаад галзуурчихаж магадгүй болохоор надад хоолойгоо сонсгоочдээ. Гэхдээ би аль хэлийн галзуурчихсан юм байна..." сүүлийн өгүүлбэрээ хэлэхэд нь Жонгүүгийн хоолой улам цаашлан юм ярихаа больчихов. Гэтэл Хэми түүний гарыг үсэн дээрээ аваачин, зөөлөн илбэж өгөхийг дохиогоор илэрхийллээ. Жонгүүг ч хэлснээр нь хийн
"Дуу дуулуулмаар байна уу?" гэхэд нь Хэми зөөлөн толгойгоо дохив. Жонгүүг дуулж өгдөг байсан дуугаа дуулахад түүнд энэ бол бидний сүүлчийн уулзалт гэж бодогдон нулимс нь урссаар байлаа.
"Би танийг санасан, таний тэврэлтийг, таний үнсэлтийг, ингээд дуу аялаж өгдөгийг чинь хүртэл маш их санасан Daddy" Хэми Жонгүүгрүү харан инээмсэглээд хайрцагтай зүйлээ өгөхөд Жонгүүг нулимсаа бушуухан арчаад өнөөх хайрцагийг нээж үзвэл тэдний хамтдаа авхуулсан зурагнууд болон Жонгүүгийн Хэмид өгсөн 'Babygirl' гэсэн бугуйвч хүртэл байж байлаа.
"Би ч бас хөөрхөн бяцхан хадагтайгаа санасан." Жонгүүг түүний нүүрийг зай үлдээлгүй үнсээд ийн шивнэв.
____________________________________
YOU ARE READING
•Hello! My Babygirl - S1• |JJK|
Любовные романы"Миний учирсан зөрүүд охин..." -Jaehwa