28

4.9K 249 9
                                    

Жонгүүг харгалзагчид бариулсаар шоронгоос гарч ирнэ. Тэрээр машиндаа суун, өнгөрсөн шөнийн зүүдээ дахин бодолдоо гүйлгээд, хайж буй зүйлээ олж болох өөр газрыг мэдэн машинаа хурдлууллаа.

Хол замд явсны эцэст хуучны модон байшин түүнийг угтан авав. Дотогш орвол, нарны гэрэл л тусах тоосонд дарагдсан өрөө. Өрөөний дунд залуухан бүсгүйн өнгө зүс муутай зургийн урд нэгэн хөгшин хатагтай юм бувтнан сууж байлаа. Жонгүүг хатагтайн ард ирэн зогсоод хоолойгоо засахад хөөрхий хөгшин түүнийг хараад золтой хойшоо уначихсангүй.

"За...залуу ноёнтоон" Нүдээ анин шилэн хүзүүгээ барисаар хэлэхэд Жонгүүг түүний өмнө сөхрөн мэнд мэдээд

"Энэ зураг манай ээжийн зураг мөн үү?"

Үнэхээр тайван бөгөөд аргадсан аятай ийн асуухад хөгшин хатагтай Жонгүүгийн гарнаас атган нулимс дуслуулсаар

"Залуу хүү минь зүгээр буцаад яв. Энд байх нь чамд л муу....Чамайг энд байгааг мэдвэл аав чинь намайг алчихаж ч мэднэ."

"Би зүгээр танаас ээжийнхээ зургыг авах гэж ирсэн юм. Би багахан юм санаад эхэлчихсэн. Таньд ямарч муу юм болохгүй болохоор зүгээр надад өгчих тэгэх үү?"

Жонгүүг хөгшинийг ятгасаар эцэст нь тахилын ширээн дээрх зургыг авч чадлаа. Тэрээр талархалаа илэрхийлсээр буцан гэрийн зүг хөдлөв. Түүнийг гэртээ орж ирэхэд Хэми байж байх нь тэр. Жонгүүгийн нүүрэнд тэр дороо инээмсэглэл тодрон Хэмиг араас нь тэврэхэд тэрээр цочиж орхив.

"Өө уучлаарай. Юм бодож байсан юм уу? Намайг орж ирэхийг ч мэдэхгүй." Жонгүг ийн хэлээд хүзүүгээр нь  уруулаа гүйлгэж эхлэхэд Хэми тэр дороо босон зогсоод

"Жонгүүгаа асуух юм байна." Хуруугаа оролдон зөөлнөөр ийн бувтнахад нь Жонгүүг юу болсонг нь мэдэхгүй ч буйданг тойрон ирээд Хэмиг өвөр дээрээ суулгалаа.

"Үнэхээр чухал зүйл бололтой. Юу юм асуулдаа."

"Чи бага байхдаа гэрийн үйлчлэгчтэй байсан уу?" Хэми Жонгүүгрүү харан ийн асуухад Жонгүүг нүүрнийх нь урдуур орсон үсийг нь холдуулаад

"Би багынхаа юмыг санадаггүй юмаа. Гэхдээ үйлчлэгчтэй байсан байх. Яагаад ийм юм асуух болов."

"Зүгээр л... Харин ээж маань..."

Жонгүүг үгийг нь гүйцээлгүй уруулыг нь энхрийлэн үнсэж эхлэв. Жонгүүгийн үнсэлт ширүүссээр амьсгал нь тудагдахын эрхээр тэд духаа нийлүүлэн сууцгаалаа. Хоёул амьсгаадан нэгнийгээ ширтэн сууж байхад Жонгүүг гараа Хэмигийн нуруугаар явуулсаар хөхөвчнийх нь түгжээг мултлах гэж байхад Хэми гэнэт өвөр дээрээс нь босон хажууд нь суугаад цамцаа өмсөж эхлэв.

Жонгүүг түүнийг гайхаж байсан ч Хэмиг амтлах хүсэл нь давамгайлсаар буйдан дээр даран хэвтүүлтэл Хэми хоёр мөрийг нь тулан өөртөө ойртуулахгүй байлаа.

"Гү Хэми, надруу хар."

Жогүүг Хэмиг үнсэх гэж оролдон сүүлдээ цухалдаж эхлэхэд нь бүсгүй өөдөөс нь харав. Жонгүүг түүний доор байх бяцхан охиныхоо байдлыг хараад гацаж орхилоо. Хэми уйлж байх бөгөөд харц нь үнэхээр гунигтай харагдаж байв. Жонгүүг түүний дээрээс босоход Хэми үлдсэн товчнуудаа товчлоод явахаар гутлаа өмснө. Жонгүүг түүнийг араас нь тэврээд

"Уучлаарай, дургүй байсныг чинь мэдсэнгүй." Эрүүгээ мөрөнд нь тулгаад шивнэхэд Хэми өөрийнх нь бэлхүүсээр ороон тэвэрсэн Жонгүүгийн гарыг тавиулаад

"Миний сэтгэл санаа муу байгаа болохоор би ингээд явлаа." Эргэж харан Жонгүүгийн хацар дээр үнсээд гаран явахад Жонгүүг түүнийг яагаад ийм гонсгор явааг гайхсаар буйдан дээрээ суутал утас нь дуугарч эхлэв.

"Жон Жонгүүг сонсож байна."

"Хэмигийн эрхэм хүндтэй daddy Жон Жонгүүг байх аа."

"Хэн бэ?" Жонгүүг буйдангаа налахаа болин хөмсөг нь нумарсаар ийн асууна.

"Пак Жину миний бие таньд хэлэх зүйл байгаа болохоор хүндэт Жонгүүг таньтай уулзах гэсэн юм."

"Хоёуланд нь ярих зүйл байхгүй баймаар юм."

"Уулзвал чиний өвчинд л хэрэгтэй юмсан. Орой би танайд яваад очъё." Пак Жину гэх залуу Жонгүүгийг бассан аятай ийн хэлээд утсаа таслахад Жонгүүг уурсан утсаа шидэж орхилоо.

____________________________________












•Hello! My Babygirl - S1• |JJK|Where stories live. Discover now