Хэми аажмаар биеэ суллан өөдөөс хариу үнсэхэд хөнгөхөн инээд алдаад гарыг нь буулгав.
"Одоо харамсалтай нь болохгүй юм байна. Гү эмчийн ирэх цаг болж байгаа болохоор хурдан гарч ирээрэй." Хамрых нь үзүүр дээр үнсчихээд шүршүүрээс гаран хуурай алчуур авсаар угаалгын өрөөг орхив.
Үсээ хатаан хувцсаа өмсчихөөд, өглөөний цай бэлдэж байтал Хэмигийн утас дээд давхраас дуугаран очоод хартал Аав.
"Babygirl, гарч ирэх болж байна уу?"
"Удахгүй гарлаа."
"Хурдлаарай Гү эмч залгаад байна."
Хаалгыг нь тогшин хэлээд дуусав уу? , үгүй юу? гэнэт хаалга онгойн нүүрийг маань цохьчихов.
"Яаанаа, Жонгүүгаа зүгээр үү?"
Хамраа даран дээш харах бол Хэми нүүрний урд гараа авчран сандарсан байртай асууна. Харин би хариуд нь толгойгоо дохиод утсыг нь өгтөл тэрээр хурдан гэгч нь дуудлагыг аваад ярьж эхлэв.
Тэдний ярианаас илүүтэй хамарнаас минь жолоодлогогүй урсах цусаа тогтоох чухал тул угаалгын өрөөнд орлоо. Удаачгүй Хэми ярьж дууссан бололтой араас орж ирэх нь тольны тусгалд харагда. Цусаа арай гэж тогтоон буйдан дээр сууж байтал Хэми хүйтэн жин авчирч өгөөд хажууд суув.
"Жонгүүгаа аав чамайг гэрт хүрээд ирээч гэж байна." Би нүдээ нээн толгойгоо хажуу тийш болготол Хэми биеэрээ ороосон алчуураа оролдон зогсоно.
"Намайг яагаад дууддаг билээ."
"Аав гэрээс гарч яваад хөлөө гэмтээчихэж, тэгээд намайг чамайг дагуулаад хүрээд ир гэж байна."
"Одоо тэгвэл явцгаая даа."
Хэми доош харсаар хэлэхэд нь буйдангаас өндийгөөд өрөөрүүгээ явлаа. Би бэлэн болоод Хэмирүү хартал үсээ арчин зогсох ба миний зүг толгойгоо эргүүлээд хөөрхөн гэгч нь инээмсэглэв. Бид доош буун гадуур хувцсаа өмсөцгөөгөөд машиндаа суун Гү эмчийхрүү явцгаалаа.
Хэсэг хугацаанд явсны эцэст гэрийнх нь гадаа ирээд дотно биш юм шиг байхыг нэгэндээ сануулаад дотогш орцгоов. Хэмиг даган явсаар зочны өрөө бололтой буйдан болон жижиг ширээ байрлуулсан өрөөнд орж иртэл Гү эмч хаанаас ч юм доголон гарч ирэв.
"Жонгүг хүү тэр буйдан дээр суучих. Гэртээ байгаа юм шиг байгаарай."
Гү эмч хөлөө арай гэж хөдөлгөсөөр хажууд ирэн ийн хэлээд инээмсэглэх бол Хэми яг анх байдаг байсан шигээ муухай царайлсаар нэг өрөөрүү явж орлоо. Түүний жүжиглэхийг харан инээдээ барин байж байтал Гү эмч Хэмиг дуудсаар гаргаж ирэв.
"Гэрт зочин ирчихсэн байхад хоол цай хийж өгдөггүй юм уу? Нүүрэнд нь баас нялчихсан юм шиг хачин царайлаад явах юм." Сүүлийн өгүүлбэрийг сонсоод тэсэлгүй инээтэл тэр хоёр хоёул надруу гайхсан харцаар харцгаана.
"Юу? Уучлаарай." Хоолойгоо засан цэх суугаад хэлтэл Хэми доош харан инээмсэглэн гал тогооныхоо зүг явав. Зочны өрөөнд үлдсэн Гү эмч бид 2 эмчилгээний болон ямар өөрчлөлтүүд гарч буй талаар ярилцан суутал Хэмигийн цаад өрөөнөөс ширээ засчихлаа гэх хоолой сонстов.
Бид ч яриагаа зогсоон Гү эмчийг даган гал тогооных нь өрөөнд ортол ширээ дүүрэн хоол хачир өрөөстэй байлаа. Гү эмчийн өөдөөс Хэми бид 2 харан сууж урдах хоолноосоо идэцгээнэ. Гэнэтхэн л Хэмигээр даажигнамаар санагдан, нүүрэндээ бяцхан жуумалзалт тодруулав.
Сахилгагүй санаагаа хэрэгжүүлэхээр нэг гараа түүний гуяан дээр тавьтал цожин хоолондоо хахаж орхив. Хэми урдах уснаасаа балгаад миний зүг муухай харахад нь албаар гараа жаахан дээшлүүлтэл нэг гараараа бариад авлаа. Гү эмчид биднийг анзаарах сөхөө байсангүй тул би ч гараа улам дээшлүүлэн Хэми гараараа холдуулах гэж үзсээр эцэст нь бууж өгөөд гарыг минь сул орхив.
Нүүрэндээ ялалтын инээмсэгоэл тодруулан түүний шортруу гараа оруулаад сахилгагүйтэж байтал Гү эмч савхаа унагааж орхилоо.
____________________________________