39

4.2K 246 24
                                    

Жонгүүг Хэмиг тэвэрсээр машиндаа ирээд түүнийг хойд суудалд Гү эмчийг налуулан суулгахад Кан туслах мөрдөгч нартай үлдэн тэрээр өөрөө жолоогоо барин явав. Гү эмчийн гэрт ирэхэд

"Ааваа, би Жонгүүгтэй явах хэрэгтэй байна. Та зөвшөөрөөч" Хэми зөөлнөөр аавынхаа гарыг атган асуухад Гү эмч зөвшөөрөн духан дээр нь үнсээд гэрлүүгээ орлоо. Жонгүүг Хэмиг урагш суулган суудлаа налуулаад харих замдаа хөтлөлцсөн гараа огт салгасангүй. Жонгүүг Хэмид яг л шаазан эдлэлтэй харьцаж байгаа мэт зөөлөн хандсаар орон дээрээ хэвтүүлэн урагдсан хувцасыг нь тайлахад

"Намайг усанд оруулаад өгөөч" Хэми Жонгүүгийн гарнаас атган хэлэхэд түүнийг дахин зөөлөн өргөн авч шүршүүрт зогсоогоод бүлээн ус биеэр нь урсган угааж өгөхөд Хэми түүнээс холдоод тавиур дээр байх бие үрэгчийг аван арьсаа зулгартал үрэв.

"Хэми тайвшир, ингэвэл өвдө. Алив надад өгчих, би зөөлөн үрээд угаагаад өгье"  Жонгүүг тайвшруулахыг оролдон ийн хэлэхэд

"Үгүй ээ! Би тэр хөгийн амьтны хүрсэн бүх газрыг солимоор байна. Би...би тэрний шимсэн газруудыг харахаар бачуураад үнэхээр хэцүү байна"

Хэми биеэ улайтал үрэн сүүлдээ уйлан доош суухад Жонгүүг түүнийг босгоод биеэн дээр нь байх улайн хөхрөлдсөн газрууд дээр үнсэн гүн тод харагдах шимсэн ормыг нь өөрийн тэмдгээр солив.

"Одоо ингээд бүгд минийх боллоо. Тэгэхээр өөрийгөө ингэж шаналгах хэрэггүй. Харин сайн амраад Жинуд шанг нь өгөх хэрэгтэй."

Жонгүүг Хэмиг уснаас гарган биеийг нь арчиж өгөөд оронд нь оруулан урьд урдийнх шигээ дуу аялан бүүвэйлж өгөв. Хэмигийн амьсгал жигдрэн унтахад Жонгүүг сормуусанд нь тогтсон нулимсыг арчиж өгөөд чангаар тэврэн унтахаар нүдээ анилаа.

***

Жонгүүг Кан туслахын хамт цагдаа дээр ирсэн байх ба болсон процесс болон өөрсдийн мэдэх бүх зүйлсийг хэлж өгөв. Дараагаар нь өмгөөлөгч нь гэрчийг заавал шүүх хурал дээр ирэх ёстойг мэдэгдээд шүүх хурлын цагыг хэллээ.

Жонгүүг Имбёлын гэрлүү яван түүний эцэг эхээс шүүх дээр гэрч болж өгөхийг хүсэв. Харин Имбёл Жинуг харахаас айж байсан тул эсэргүүцэж байлаа.

"Ахдаа туславал ах нь чамд маш их бэлэг авч өгнө шүү! Бас чиний ачаар маш олон эгч нарыг нь аварч чадах болохоор сайн бодоорой ойлгосон уу?"

Жонгүүг Имбёлыг тэврэн ийн хэлээд иштэй чихэр атгуулан гэрийнхээ зүг явав. Гэртээ орж ирэхэд нь Хэми инээмсэглэн хоол хийж байх ба үүдэнд ирэн Жонгүүгт тэврүүлээд хамтдаа буйдандаа сууцгаалаа.

"Маргааш гэрч болон хэрэгтэнтэй уулзаж дараагаар шүүх хурал эхлэнэ гэсэн. Маргааш ялчих юм бол Жину ялаа эдлэнэ. Хэрвээ шүүх хурал сунгагдвал хүлээх л хэрэгтэй болнодоо. Гол нь манай бяцхан гэрч байж байж л бид ялна"

Жонгүүг буйдангаа налан зангиагаа суллаад өмгөөлөгчийнхөө хэлсэн бүх зүйлийг Хэмил тайлбарлаж өгөхөд

"Би бас гэрч болж болно биз дээ. Би өөрийн амаар түүний хийсэн бүх юмыг батлан хэлмээр байна" тэрээр Жонгүүгийн энгэрт наалдан эрхлэнгүй асуутал Жонгүүг түүнийг хориглож чадахгүйгээ мэдэн зөвшөөрөв. Тэд хоолоо идчихээд Гү эмчийнд очвол тэрээр шүүх хурал болох талаар сонсон баярлан тэдэнд амжилт хүсэж байлаа. Цаг орой болон Жонгүүг буцах гэхэд

"Жонгүүг хүү оройтчихсон юм чинь өнөөдөр Хэмитэйгээ өрөөнд нь унтчих. Маргааш чухал ажилтай болохоор сайн унтаж амрах хэрэгтэй шүү!" Гү эмч шоолонгуй хэлээд цааш ороход Хэми Жонгүүгийг нудран инээгээд тэд унтахаар өрөөндөө орцгоолоо.

***

"Иргэн Пак Жинуг олон охид бүсгүйчүүд болон бага насны хүүхдүүдийг наймаалах гэж оролдсон хэрэгт сэжигтнээр татсан учир үүнийг батлах гэрчийг оруулж ирнэ үү?"

Шүүгч ийн хэлэхэд Хэми гүнзгий амьсгалан ширүүн төрх гаргасаар танхимруу гарах гэж байтал Имбёл ороод ирэв. Жонгүүг баярлан түүнийг тэврээд Хэмитэй цуг танхимруу гаргахад Жинугын сандрал нэмэгдэж буй нь илт харагдана.

Имбёл бидэнд ярьж байсан бүхнээ шүүгчид хэлэн дараагаар нь Хэми өөрийг нь хулгайлж зарах гэж мөн бэлгийн хүчирхийлэл үйлдсэн талаар гэрчлэн хэлэхэд шүүгч

"Сэжигтэний талаас хэлэх зүйл байна уу?" гэж асуулаа.

"Байхгүй ээ" хариуд нь Жинугийн өмгөөлөгч ийн хэлээд суудалдаа сууна.

"Мөрдөгчдийн цуглуулсан баримт нотолгоо болон гэрчүүдийн мэдүүлсэнээр сэжигтэн Пак Жинуг охид бүсгүйчүүдэд бэлгийн хүчирхийлэл үйлдэх гэж оролдсон мөн хил дамжуулан зарах гэж завдсан хэргээр 35 жилийн ял оноож байна"

Шүүгчийн шийдвэр танхимаар цуурайтан араас нь алхаа гурвантаа цохих чимээ дуулдахад Жинуг 2 цагдаа аван гарав. Харин Жонгүүг Хэмиг тэврэн үнсээд өөд өөдөөсөө жаргалтайгаар инээмсэглэнэ.

____________________________________

•Hello! My Babygirl - S1• |JJK|Where stories live. Discover now