36

4.3K 240 18
                                    

Жонгүүг Хэми хоёр тэврэлдэн хэвтсээр нэг л мэдэхэд нар шингэн тэнгэрт одод гялалзаж сар гэрэлтэнэ.  Хэми урьд урьдийнхаасаа илүү эрх болчихсон байх бөгөөд ганц ч хором Жонгүүгээс салсангүй. Жонгүүг аргагүй эрхэнд түүнийг ятган босоод эмнэлэгийн хоолны заалруу оров.

Харин Гү эмч Кан туслахын хамт хорих газарлуу явж байлаа. Гү эмч гүнзгий амьсгаа аван тайвшраад дотогш орон харгалзагчид нэрийг нь хэлээд уулзалтын өрөөнд сууж байтал дуудуулсан хүн нь ч орж ирэв. Кан туслах түүнд бөхийн мэндлэх бол өнөөх эр Гү эмчийг гэмшлийн харцаар харан, урд нь суулаа.

"Сайн сууж байсан уу? Жон эзэнтээн. Би таны үйлчлэгчийн нөхөр Гү Тэжү байна"

"Таньж байнаа, та энд юунд надтай уулзахаар ирэв?" хоригдлын хувцастай эр ийн асуухад Гү эмч дулаанаар инээмсэглэн

"Би Жонгүүг хүүд эмчилгээ хийдэг юмаа. Таньд хүүгийн тань талаар хэлэхээр ирлээ"

"Тэр золиг ааштай байгаа биз. Таньд яаж зөвшөөрч эмчилгээ хийлгүүлсэн юм болдоо. Би найзаар нь олон эмч явуулсан ч ер тогтож эмчилгээ хийлгэдэггүй байсан юм."

"Манай Жонгүүг маш уужуу тайван болж байгаа. Өөрөө ч бас хичээсний үр дүнд өвчин нь эдгэрч байгаа шүү!"

"Таньд маш их баярлалаа. Та түүнийг яаж таньсан юм бэ? Жонгүүг их өөрчлөгдсөн байна лээ шүү дээ."

"Түүний өвчний түүх болон танай гэр их танил санагдсан болохоор таны хүүг танихад хэцүү зүйл байсангүй" Гү эмч маш тайван байх бөгөөд хүүхдүүдийнхээ талаар ярилцаж шийдэхээр энэ хүртэл явж ирсэн байлаа.

"Жонгүүг болон манай охин хоорондоо сэтгэлтэй болсныг хэлэх хэрэгтэй байх."

"Юу гэсэн үг вэ? Таны охин нас биед хүрчихсэн хэрэг үү? Тэд маань яаж явж байгаад танилцсан юм."

"Гурван насны л зөрүүтэй шүү дээ! Би ч бас тэр талаар сайн мэдэхгүй ээ, сүүлд л уулзаж байгааг нь олж мэдсэн юм"

"Охин тань ээжийнхээ талаар мэдэж байгаа юу? Та Жонгүүгийг уучилсан хэрэг үү?"

"Өвчнөөсөө болж шаналсан хүүг буруутгаад яах билээ. Охин маань ч бас мэдэж байгаа. Тэд ярилцаад үлдсэн болохоор ирээдүйд юу болох талаар сайн мэдэхгүй нь." Жонгүүгийн аав инээмсэглэн Гү эмчийн гарнаас атгаад

"Таны ачаар л хүү минь хүмүүжиж эдгэрч байгаа. Бас охинд тань сэтгэлтэй бол тэдний шийдвэрийг хүндэтгэх нь зүйтэй байх." Гү эмч эерэг хариу сонссондоо баярлан

"Тэгвэл тэдний шийдвэрийг хүлээж байя. Таньд дараа ирэхдээ сайхан мэдээ дуулгана гэж найдаж байна." гэж хэлээд Кан туслахын хамт бөхийгөөд хорих газраас гарцгаав.

Гү эмч хоол бэлдээд эмнэлэгийн өрөөрүү ороход хосууд маань тэврэлдэн унтацгааж байлаа. Гү эмч инээсээр ширээн дээр нь хоолоо тавиад гарах гэж байтал Жонгүүг сэрэн Гү эмчийг зөөлөн дуудав. Гү эмч эргэж харан буцаад унтахыг дохивол Жонгүүг инээмсэглэн 'баярлалаа' гэж дохиогоор илэрхийлээд буцан унтахаар нүдээ анилаа. Гү эмч санасан зүйл нь бүтсэн тул Кан туслахаар гэртээ хүргүүлэн дотогш ороход хэн нэгэн хашаанд нь сууж байв.

"Уучлаарай өөрөө хэн бэ? Манай хашаанд юу хийж байгаа билээ" Гү эмч хашааныхаа гэрлийг асаан царайг нь сайн хартал өнөөх хүн босон урд нь ирээд

"Сайн байна уу? Хадам ааваа." хүйтэн царайндаа инээмсэглэл тодруулан хэлэхэд Гү эмч балмагдаж орхив.

"Уучлаарай, өөрөө манай охинтой холбоотой юм уу? Бас яагаад би хадам аав чинь байдаг билээ."

"Хэми таньд хэлээгүй байхнээ. Гомдмоор юмаа, аавдаа ирээдүйн хүргэнийх нь талаар хэлэхгүй байж болдог хэрэг үү?"

"Тодорхой ярихгүй бол таны ярианаас юу ч ойлгохгүй нь. Гэхдээ уучлаарай, манай хүргэн болох хүн чамаас өөр хүн байдаг юмсан." Гү эмч тайван зөөлнөөр хэлэхэд өнөөх залуу дээш харан гүнзгий амьсгаа аваад Гү эмчийн мөрнөөс атган

"Хөгшин өвгөн минь, би танай хүргэн Пак Жину байна. Хэмиг ирэхээр 'болгоомжтой байгаарай' гээд дамжуулаад хэлчих нь биз....хадам ааваа" заналтай нь аргагүй ийн хэлээд хашааных нь хаалгыг саван гараад явчихав.

____________________________________



•Hello! My Babygirl - S1• |JJK|Where stories live. Discover now