17

6.1K 278 0
                                    

Жонгүүгийн хуруу нэг утсанд гогцоогдон гарж өгөхгүй байсанд Хэми шуудхан амны алчуураар гуяа халхлан суулаа. Гү эмч ч анзаараагүй бололтой савхаа аван дээшилж, хоолоо үргэлжлүүлэн иднэ. Тэд хооллож дуусахад Хэми аяга тавгаа хураасаар үлдэх бол Жонгүүг харихаар үүдний хэсэгт нь ирээд байлаа. Тэрээр Гү эмчид талархсана хэлэн гаран явлаа.

Харин Хэми ширээгээ цэвэрлэн аяга тавгаа угааж дуусаад өрөөндөө ортол аав нь орж ирэн орон дээр нь суув.

"Та оройн хоолоо өөрөө зохицуулаад илэж чадна биздээ. Өнөөдөр өдөр их хоол идчихсэн бодохоор бүр цадчихлаа."

"Хоол яах вэ? Чамд Жонгүүг хүү таалагдахгүй байна уу? Боловсролтой, соёлтой, их сайн залуу юмсан."

"Та ийм хачин юм ярих гэж орж ирсэн юм бол гараа. Би орой цагийн ажилтай хүлээлгүй хоолоо идээд унтаж байгаарай."

"Би чиний аав болохоос хүүхэд чинь үү? Унтаж байгаарай гэнэ үү? "

"Та гар л даа."

"Гарлаадаа гарлаа. Муухай ааштай гэдэг нь." Хэми асуултыг нь булзайруулан өөр зүйл ярин гаргаад цагийн ажилдаа бэлдэж эхлэв. Бүсгүй оройн 6 цаг болоход гэрээсээ гаран автобусны буудал дээр ирэн

"Гү Хэми өнөөдөр ажлаад л болоо. Зөвхөн өнөөдрийш дуусгаад л өөр ажил хийх болно" хэмээн өөртөө сануулсаар автобусандаа суун явав. Цэнгээний газар ирээд хаалгаар нь ороход л өнөөх дотор муухайрам архи тамхины үнэр үнэртэн хаа сайгүй богино банзал өмссөн хүүхнүүд Хэмигийн эргэн тойронд харагдана.

Бүсгүйд хэцүү байсан ч тэрээр өнөөдөр л тэвччихвэл цалингаа авчихна хэмээн бодож сэтгэлээ амраана. Хэми хүмүүс дундуур арай гэж явсаар хувцас солих өрөөндөө ирэн зөөгчийн хувцсаа өмсөн багаа зүүгээд текэн дээрээ ирэв. Удаачгүй менежер нт ирэн тусгай өрөөнүүдэд захиалсан сетийг нь оруулж өгөхийг хэлээд цааш явлаа. Бүсгүй тэргэндээ үйлчлүүлэгчдийн захиалсан зүйлсийг болгоомжтой байрлуулаад тусгай өрөөнүүд байрласан хонгилыг зүглэн алхана. Эхнээс нь захиалгуудаа өгөөд сүүлийн өрөөрүү ортол түүнл нэг л танил царай харагдав. Хэмм тэрэгнээсээ виски, коктэйл зэргийг ширээн дээр нь байрлуулаад гарах гэтэл том нүдтэй өндөр залуу бугуйнаас нь татан өвөр дээрээ суулгачихав.

"Ахтайгаа зугаацмаар байна уу?"

"Та юу яриад байгаа юм бэ?" тэрээр сандран бостол гарнаас нь хүчтэй татан буцааж суулгаад урдах аягатайгаа балгуулах гэж оролдоно.

Хэмигийн тэвчээр ч алдагдан хундагатайг нь түлхэн асгаад босон хаалганы зүг явж байтал  хэн нэгэн орж ирэн, урд нь тулчихав.

"Ж.жонгүүг" Бүсгүй ийн хэлтэл Жонгүүг багийг нь татан аваад гайхан харж байснаа бугуйнаас нь барин явсаар цэнгээний газраас гарцгаалаа.

"Чи энд юу хийж байгаа юм? Өмнө нь бас энд таарсан байх аа."

"Цагийн ажил хийдэг юм аа." Жонгүүг ихэд уурлан хөмсгөө атиралдуулан асуух бол Хэми доош харан зөөгчийн хормогчоо оролдон ийн хариулна.

"Сая Тэхён чиний араас ирж байсан. Чамайг оролдсон юм уу?"

"Таньдаг юм уу? Надад зүгээр архи уулгах гээд байсан юм аа."

Жонгүүг хоёр гарыг нь атгаад өөдөөс нт харан санаа алдана.

"Дахиж ийм газар ирж болохгүй шүү!" хэмээн залуу анхааруулаад түүнийг машиндаа суулгав.

"Жонгүүгаа, би хувцасаа үлдээчихэж" бүсгүйг ийн хэлэхэд Жонгүүг буцан цэнгээнтй газрыг зүглэв.Залуу Хэмигийн нэрийг хэлэн хувцас солих өрөөг нь заалгаад, буцаж явахдаа ах нартаа харих болсноо дуулгаад амжлаа.

____________________________________

•Hello! My Babygirl - S1• |JJK|Where stories live. Discover now