Жинутай уулзаж түүний учир битүүлэг зүйлсийг сонсож суусаар нэг мэдэхэд л гэртээ ганцаар суух залуу. Жонгүүг тайвшрахын тулд хатуухан юм уусаар буйдан дээрээ унаад өгөх нь тэр. Дахиад л өнөөх зүүд, учир битүүлэг бөгөөд тарчлаант. Залуу нойрноосоо сэрэн, зүүднийхээ учрыг тайлах гэж бодолд автан их л нухацтай харагдана. Түүний өвчнөөс болж багынх нь дурсамж үгүй болсныг мэдэх ч тэрээр зүүдэндээ өмнөх зүйлсийг эргүүлэн санаж буйгаа бага ч болов мэлэж байлаа. Энэ бүхэн Гү эмчийн эмчилгээнээс үүдэлтэй гэж бодон баярламаар байвч өнгөрсөн шөнийн зүүд нь хэтэрхий аймшигтай байлаа.
Жонгүүг Гү эмчийн талаар бодохдоо л Хэмигийн талаар санав бололтой утсаа хайж эхлэв. Гэвч түүний утас нэг буланд хэмхэрхий байдалтай харагдана. Тэрээр босон шуудхан Хэмигийн гэрийн гадаа ирэхэд Хэми Жинутай уулзаж байлаа. Тэр дороо л Жонгүүгийн уур буцлан гараа зангидсаар тэдэн дээр очин Жинуг цохин унагаагаад дээр нь гаран зогсох шинжгүй цохисоор байх бол Жину өөдөөс нь инээмсэглэсээр байв. Харин Хэми Жонгүүгийг татан босгож ирээд түүнийг алгадчихлаа.
"Эхлээд ээжийн маань одоо харин надад тусалж байгаа хүний аминд хүрэх нь үү?" гэхэд Жонгүүг гацаж орхив.
"Хэми юу яриад байгаа юм бэ? Хэн яасан гэнэ ээ?" Жонгүүг Хэмигийн гарнаас барин асуухад Хэми гараа хүчтэйхэн татаж аваад
"Өө нээрээ аав чинь хэргийг чинь үүрсэн гэл үү? Сайхан юм аа Жон Жонгүүг. Дахиж надтай уулзаад ч хэрэггүй шүү. Чамтай уулзаж байсандаа харамсаж байна." хэмээгээд Жинуг түшин хамтдаа гэрлүүгээ орон, Жонгүүгийн урд хаалгаа тас хийтэл нь хааж орхив.
Харин Жонгүүг түүний юу яриад байгаа болон яагаад Жинуд ийм сайн болчихсон талаар бодон гэрийнх нь гадаах хашааг хүчтэйгээр балбан хүндээр амьсгалан зогсоно. Түүнийг уур уцаартаа баригдан байтал хэн нэгэн түүний хана цохисноос болж шалбаран, цус болсон гарыг барьж аван нурууг нь илж өгөв. Жонгүүг толгойгоо хажуу тйиш эргүүлэн харвал Гү эмч зогсож байх бөгөөд
"Жонгүүг хүүд юу тохиолдсоныг мэдэхгүй ч аливаа зүйлд тэвчээртэй хандах хэрэгтэй. Одоо эмчилгээтэй байсан байхаа, хоёулаа танайхруу явах уу даа"
Жонгүүг хариуд нь гүнзгий амьсгаа аван нүдийг нь бүрхсэн нулимсыг цааш залгин хүчээр инээмсэглээд гэрлүүгээ Гү эмчийн хамт явав. Гэртээ орж ирэн эмчдээ кофе аяглаж өгөөд өөрөө өөдөөс нь харан суухад Гү эмч
"Одоо чиний өвчин чамаас л шалтгаална. Чи ямарваа зүйлд сэтгэл хөдлөлөө удирдаж чадахгүй уур уцаартай хандвал өвчин чинь улам л сэдрнэнэ. Тэгэхээр хоёулаа эхлээд чиний багын дурсамжыг сэргээн санах эмчилгээндээ ороод дараагаар нь зөвлөгөө сонсоод өнөөдрийн эмчилгээгээ дуусгах уу?"
"Та л одоо надад туслах ганц хүн нь болохоор таны зөвлөгөөг сайн дагах болноо. Би ядаж л сэтгэл хөдлөлөө удирдаж сурах хэрэгтэй байна."
Жонгүүг шийдэмгий гэгч нь ийн хэлээд инээмсэглэвэл Гү эмч ч мөн адил өөдөөс нь инээмсэглэн тэд түүний унтлагын өрөөнд эмчилгээгээ эхлүүлэхээр орцгоов. Жонгүүг орон дээрээ хэвтэн гүнзгий амьсгаа аван хэвтэх бол Гү эмч орны хажууд сандал дээр суун Жонгүүгт зааварчилгаа өгч байлаа.
Гү эмч түүнийг амьсгаагаа тайван гаргаж оюун бодлоо цэгцлэхийг зөвлөн Жонгүүгийг удаан бөгөөд жигд амьсгалж эхлэхэд эмчилгээнийхээ гол зааварчилгааруу оров.
"Жонгүүгаа эцэг эхийхээ талаар санаж байгаа бүх юм аа бүр эхнээс нь дотроо бодоорой. Гэнэтийн зүйл болвол айж сандралгүйгээр тайван байхыг хичээгээрэй" Жонгүүг Гү эмчийн зөвлөснөөр ээж аавынхаа талаар эхнээс нь бодож эхэллээ.
Танил цэцэрлэгт хүрээлэнд зурган дээрх бүсгүйтэй хамт хөтлөлцөн явж байгаа нь дүрслэгдэх бол удаачгүй оршуулах ёслол дээр аавынхаа хамт гашуудлын хувцас өмсөн зогсож буй нь харагдав. Гэтэл түүний дурсамжийг харанхуй бүрхэн бяцхан өрөөнд үйлчлэгчийн хувцас өмссөн залуухан бүсгүйтэй хайчилбар хийж байгаа нь тодоос тод харагдах бөгөөд өнөөх бүсгүй Хэмитэй үнэхээр төстэй байснаас гадна дурсамжинд нь үзэгдэх бүсгүй өөдөөс нь инээмсэглэх нь тэр.
Жонгүүг харсан зүйлдээ балмаглан дээш өндийлөө. Гү эмч түүнийг гэнэт босож ирсэнд цочсон ч орон дээрээ амьгаадан, хөлс нь цувар залууг тайвшруулахаар ойрттол Жонгүүг үсээ зулгаан галзуу хүн шиг л орилж гарлаа. Гү эмч сандран түүний нурууг элбэн түүнд зөвлөгөө өгөн хойш аажмаар хэвтүүлээд түүнийг тайвшран унтах үед өрөөнөөс нь гаран харихаар явав. Гэвч Жонгүүг дахиад л зүүдэндээ төөрнө.
Өнөөх Хэмитэй адил бүсгүй маш үзэсгэлэнтэй инээмсэглэх ба өрөө хар улаанаар сүүдэрлэж эхлэхэд үзэсгэлэнт бүсгүй газар цустайгаа хутгалдан хэвтэж, харин Жонгүүг гартаа цаасны хутга барьсан нь тодоор харагдаж байлаа.
-
____________________________________