9

6.7K 341 5
                                    

Хэми өглөө сэрээд эргэн тойрноо ажиглан бодлогошрон хэвтэнэ.

"Ашгүй сэрчихсэн үү?" Хоолой гарсан зүгрүү хартал Жонгүүг угаалгын өрөөнөөс бүсэлхийгээ алчуураар ороон, үсээ арчин гарч ирж байлаа.

"Би яахаараа энд байж байгаа юм." Бүсгүй хөнжлөөр биеэ хаан гайхан асуув.

"Чи ямар нүцгэн байгаа юу? Бас өчигдөр өөрөө манай гэрийн үүдийг эвдлэх шахсанаа санахгүй байна уу?" Хэми Жонгүүгийг ийн хэлэхэд нь хөнжлөө сөхөн биеэ хараад, хоолойгоо зассаар орноос нь босов.

"Ямар ч байсан баярлалаа гэх ёстой байх."

"Юунд? Аан өчигдөр өөрийн чинь биед хүрээгүй болохоор уу?"

"Энэ галзуу амьтан чинь." Хэми нүдээ бүлтийлгэн, гараа далайхад Жонгүүг бугуйнаас нь атган аваад

"Залуу хадагтай одооноос дуулгавартай байх ёстойдоо. Өөрөө дүрмээ зөрчөөд байгаа юм биш үү?"

"Чи чинь юугаа яриад..."

"Миний babygirl үнэхээр юу ч санахгүй байгаа юм биздээ." Жонгүүг бэлхүүсээр нь тэврэн өөртөө наагаад хөмсгөө өргөн ийн асуув.

"Хөөе муу галзуу новшоо холдооч. Бас би чиний тэр тоглоом чинь биш."

"Үнэхээр энэ аашаа засахгүй бол шийтгэх хэрэгтэй юмсан. Гэхдээ би тэгэж хатуу баймааргүй л байна."

"Энэ муу чинь ёстой.. юугаа яриад байгаа юм."

"Итгэхгүй байвал чамд сануулаад өгөх үү?" Хэми хүчээр холдон элгээ тэврэн зогстол Жонгүүг түүнрүү улам ойртож эхлэв.

"Ч..чи юугаа...сануулна гээд.....Аааа цаашаа байгаачээ!" Бүсгүй залууд шахуулсаар хананд тулан, ээрж муурсаар хэлтэл Жонгүүг түүний нүүрэнд өөрийнхөө нүүрийг ойртуулан зогсчихов.

"Хөөш муу гал...галзуу амьтан минь хол..холдооч."

"Харин л дээ. Гэхдээ эхлээд чамд энийг сонсгож байж чи надад итгэх юм шиг бололтой." Жонгүүг хамран дээр нь үнсээд нэг бал гаргаж ирэн ард талд нь дартал

---

"Хэми энд юу хийж яваа юм."

"Хөөе галзуу би чиний саналыг хэзээ ч зөвшөөрөхгүй гэж бодсон ч чамайг царайлаг болохоор бодож үзлээлдээ."

•Hello! My Babygirl - S1• |JJK|Where stories live. Discover now