♉02♉

497 50 0
                                    

♦️♦️♦️

Бурхан энэ ертөнцийг бүтээхдээ юу бодож байсан бол?? Нүгэлтэй гэж биднийг шийтгэдэг ч гол буруутан нь өөрөө шүү дээ. Тэр л биднийг анх бүтээж нүгэл хийхэд хүргэсэн. Гэтэл бурууг бидэнд л тохох юм.
♦️♦️

Written by Umi_eul

~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~

Амьсгал минь уушгиндаа түгжигдэхэд цус сорогчийн царай нүдэнд минь бүдгэрч харагдана. Намайг зовоох нэгнийг түлхэн холдуулах түүнийг би харж чадалгүй ухаан балартлаа. Хүзүүнд мэдрэгдэх өвдөлт өчигдрийн хазуулсан ормыг хөндөн шархыг нь сэдрээх мэт санагдаж би эргэн ухаанаа олсонгүй.

Хэн нэгний дулаан тэврэлт бүрхсэн хэвээр тэрхүү там гэгчээс чөлөөлөхөд өөр нэгэн түүнээс намайг ширүүнээр татан мөрөөр минь тэврэв. 

-      " Хэнд хүрээд байгаа юм?"

Сая л бодит байдалд ирэхэд Жонгүг бугуйнаас минь хүчтэй атган өөртөө тэвэрсэн байх бөгөөд намайг аварсан нэгний өөдөөс танил болсон хүйтэн харцаараа хайрна. Танихгүй нэгэн ихэр ахаас минь огтхон ч айсан шинжгүй ширтэх бөгөөд

 -     " Сая л хүссэнээ хий гээд Югёмын гарт үхэг гэж хаясан биш үү? Одоо хамгаалмаар санагдаа юу?" 

Жонгүгийн ууртай төрхөнд ёжтой инээмсэглэл тодрон

-       " Дүрмээ мэдэх ээ байчихаа юу? Эзэн нь зөвшөөрч байвал юу ч хийж болно. Харин бусдын тогтворжуулагчид зөвшөөрөлгүй хүрвэл чамд сайн зүйл болохгүй л байх."

Би гарандаа мэдрэгдэх өвдөлтөнд дуу алдчихгүйг хичээн Жонгүг рүү харахад тэр хормын төдийд хүзүүг минь ил гаргаж, хүнгүй коридорт цамцны минь товч чимээ гарган унав. Түүний соёо хүзүүг минь нэвтэлж би хүчтэйгээр гадагшлах цусаа мэдэрч байлаа. Ахын харц хөндлөнгөөс харах нэгнээс огтхон ч салсангүй. Жонгүг үснээс минь зулгаан намайг өөртөө улам нааж тэнцвэрээ алдах шахахад бэлхүүсээр минь гараа ороон тэврэнэ. 

Удалгүй тэр намайг дугтран тавихад нүдийг минь даган тархиар янгинаж би гараараа нүдээ даран доош суух гэсэн ч ах намайг энгэртээ тэврэв.

-     " Харав уу? Тэр минийх хүний зүйлд шунах хэрэггүй!!!" 

Жонгүг намайг хаашаа ч юм тэвэрч явсаар хүйтэн шалан дээр чулуудах шахам тавив. Тэр дээрээс минь харсаар

The Mortal Blood🍷Where stories live. Discover now