/SIDE STORY/ O N E

452 38 6
                                    

♠️♠️♠️

KIM TAEHYUNG - VESPER ALEXANDER

♠️♠️♠️

Энэ ертөнц анхнаасаа л надад зориулагдаагүй мэт санагддаг байлаа.

Яг л би ганцаар энд байгаа эрүүл ухаантай нэгэн нь мэт.

Би хүчирхэг байхынхаа төлөө зүрх сэтгэлээ гээсэн.

Надад тэдэн шиг цаг үргэлж хүмүүний зүйл рүү уусаж түүндээ донтох сэдэл байгаагүй.

Гэтэл тэд намайг өөрсдөөс нь онцгой байсан төлөө үзэн ядсан.


//Тэхёны талаас//

Цус сорогчдын тооллын IV  мянган

Веспер Александр 3 нас.

Өрөөндөх цусны үнэр хамар сэтлэх шахам үнэртэх ч бяцхан цус сорогчид энэ нь харин ч таатай санагдана. Тэр одоо эцгийнхээ хоёрдугаар ахад нь авч өгсөн хоёр толгойд ирвэсийг хөнөөж орхиод амьгүй болсон цогцосоор нь наадаж байна.

Түүний бие амьтны үнэрийг хүлээн авах бүрдээ хүзүүндэх хар судлууд нь бага багаар намжих ба зүрх нь хийж буй чөтгөрийн үйлдээ баясан догдлоно.

Удалгүй хүү сууж байсан газраасаа юу болоогүй мэт босоод хаашаа ч юм дуу аялан алхлаа.

Харин маргааш нь түүний ах өөрийн хайртай амьтны амьгүй болсон биеийг хараад сул дорой төрхөө гарган гуниглах болно. Энэ л түүний бяцхан царайнд инээмсэглэх шалтгаан болж байсан юм.

Веспер Александр 4 нас


Өнөөдөр намайг төрүүлсэн тэр эмэгтэй миний амийг хөнөөхөөр завдлаа.

Хөөрхийлөлтэй амьтан.

Тэр намайг дийлнэ гэж бодсон юм байхдаа. Ердөө л нэг муу цусны боол гэдгээ ч мэдэхгүй тэгэж аашилж л байдаг. Дээрээс нь уурыг минь хүргэсэн бас нэг зүйл бол тэр том ахын минь толгойг илж инээмсэглэсэн явдал. Түүнд зөвхөн би байхад л хангалттай атал шүү дээ.

Ядаж л би энэ биеийг минь төрүүлсэнг нь бодоод түүнийг дараагийн мэндэлсэн өдрөө хөнөөхөөр хүлээсэн юмсан. Гэтэл тэр азгүйгээсээ болоод намайг түүнээс ч эрт хилэгнүүлчихлээ. Харин би түүний тэнэглэлд яаж бэлэг барина гээч. *инээмсэглэх*

The Mortal Blood🍷Where stories live. Discover now