'Энэ ертөнцөд хайр сэтгэл бол хамгийн доод түвшний зүйл'
Чихэнд минь сонсогдох юм үгүй хэр нь нүдэнд харагдах зүйлс өөрчлөгдсөнгүй. Жимин ахын ууртай төрх Жонгүгийн өөдөөс тэмцэлдэх агаад тэдний эргэн тойрон бүхэлдээ Александрын хүчирхэг энергиэр бүрхэгдэнэ. Жимин ах гараас минь татан ардаа оруулж ямар нэг зүйл чангаар хашгичих ч өөрийн ухаан үгүй болсон би сонссонгүй...
***
Жонгүг бухимдангуйгээр хүрэн үсээ хойш хүчтэй илсээр бүгдийг гар гэж хашхирахад ихэнх тогтворжуулагчид болон зарим цус сорогчид ангийг орхино.
Мэдээж хэрэг 97гынхон байрнаасаа огт хөдлөлгүй ах дүүсийн маргааныг тухлан ажих ба тэдэн дундаас Югёмын харц шаргал үст рүү чиглэх бол Жэхён суудлаасаа боссон хэвээр хөмсөг зангидна. Тэр Сувонд үнэхээр их санаа зовж байв ч түүнийг маргаанд оролцвол хайртай нэгэн нь улам л хүнд байдалд орохыг мэдэн биеэ барьж байв.
Жонгүг уурандаа уруулаа хэмлэсээр
- "Түмний өмнө шившиг болмооргүй байвал одоо ингээд зогссон дээр шүү ах минь. Түүнийг үлдээ!! " гэж шүдээ сийгүүлэн хэлэхэд Жимин улам л хүйтнээр дүү рүүгээ ширвэнэ. Тэр гараа атган Жонгүгийн адил улаан нүдээ гэрэлтүүлжЖимин
- "Би чамд хэлсэн зүйлээ дахиж давтмааргүй байна. Түүнийг тайван орхи." гэж эрс шийдэмгий хэлж орхиод Сувоныг хөтлөн гарах гэтэл Жонгүг Сувоны нөгөө гараас нь татан зогсоочихов.Тэгээд
- " Бидний асуудал дуусаагүй байна. Түүнийг үлдээгээд яв гээд байна!!! " гэхэд Жимин түүнд мөчөөгөө өгсөнгүй. Тэр ууртай төрхөөрөө ихэмсэг хараад- " Асуудал гэсэн үү?? Ямар ч асуудал байсан тэр нь чамаас л эхэлсэн биз." гэсээр Жонгүгийн Сувоноос атгаж байсан гарыг тавиулан гарч одоход хүрэн үст уураа барьж ядан ойр хавиарах бүхнийг нураав. Түүнийг бухимдан цээжээ түнхэлзүүлэн зогсож байхад Югём ойртон очоод
- " Лауден тэр завхай амьтныг надад зарчих! Тэртээ тэргүй чамд бараг хэрэггүй шахуу болсон биз дээ. " гээд инээмсэглэхэдЖонгүг Югём руу хөмсөг зангидан хараад
- "Тонилж үз!!" гэж хэлээд мөрлөн зөрөв. Залуу цус сорогчийн нил ягаан нүд гэрэлтсээр Жонгүгийг ардаас жуумалзан хоцрохдоо " Улам л сонирхол татаад байх юм. Александр...тэд юу нуугаад байгааг удахгүй мэднэ л гэж найдахаас." гэж өөрөө өөртөө шивнэлээ.
YOU ARE READING
The Mortal Blood🍷
VampireХараалын жинхэнэ мөн чанар юу болохыг мэдэх үү? Залуу галзуу юм шиг инээх эмэгтэй рүү ширүүн хараад - Чи юу гэх гээд байгаа юм? Эмэгтэй сая л инээдээ зогсоон өөдөөс нь уур хорсолтойгоор ширтэх эрэгтэйн зүг харж - Чиний хөвгүүд бүгд түүнд дурлах болн...