♊31♊

352 40 13
                                    


Лааны шаргал гэрэлд умбах цэлгэр өрөөг голлон танан цагаан  ор байрлах аж. Түүний дэргэдэх хилэн хар хөшиг таазанд зүүгдэн хөвөлзөж хормой нь шал шүргэн дэрвэнэ. Тогтворжуулагч охин өнөөдөр урьдын адил цагаан даашинз болон түүнтэй адил өнгийн мөнгөлөг хээтэй шаахай өмсжээ. Өтгөн хүрэн үс нь долгиолон урсах агаад тэрээр үе үехэн нарийхан цагаан хуруугаараа чихнийхээ араар хийнэ. Өрөөний цонх ертөнц бүхэлдээ харагдахуйц цэлгэр агаад тавцан дээр  өвдгөө тэврэн суух тогтворжуулагчийг  улам л өчүүхэн харагдуулах ажээ.

Ширтэх зүг нь ердөө л харшийн өмнөх саравчны цастай дээвэр болон түүний цаана ургасан цэнхэртсэн их модод л байв. Хэдий том цонхтой ч өрөө захад байдгаас гадаах орчин төдийлөн сайн харагдана гэж үгүй. Харах хязгаарынх нь ихэнх хэсгийг харшийн цайвар хана хаах хэдий ч тэр ийн суусаар байгаа нь ердөө хүйтнийг мэдрэх гэсэндээ юм. Өнөөх цангасан мэдрэмж мэдрэгддэг болсоноос хойш тэр даарах аа больсон гэдгээ анзаараад удаагүй байгаа билээ. Энэ мэтчилэн зарим мэдрэхүй нь түүнийг яг л цус сорогч болгосон мэт санагдуулна.

Хэсэг хугацаанд бодол болон сууж байсан тогтворжуулагч цонхны тавцангаас чимээ гаргалгүй бууж орны дэргэд ирэхэд хар үст түүний орон дээр доош харан нойрсоно.  Сувон түүнийг сэрээхээр дэргэд нь хажуулдан хэвтээд  амар амгаланд айлчилсан Тэхёны хар үсэнд гараа шургуулан илбэлээ. Хаанаас нь ийм зориг гарсныг мэдэхгүй ч тэр үсэндээ халхлагдсан  нүдийг  үнэхээр аниатай эсэхийг мэдэхийг хүсэв. Гарт нь түүний хэсэг туг хар үс баригдан илсэн чиглэлийнх нь эсрэг ширхэглэн гулсана. Цус сорогчийн шаазан шиг өөгүй арьс, нүднийх нь доор сүүдэртэхээр урт сормуус царайлаг төрхийг улам л тодотгох шиг. Сувон өмнө нь түүний төрхийг төдийлөн анхаарч байгаагүй юм. Ах нар нь бүгд л өв тэгш үзэсгэлэнтэй шүү дээ. Тэд анх төрөхдөө л хүйтэн бөгөөд сэтгэл татам байсан цус сорогчид. Гэвч энэ удаагийнх ялгаатай байв. Сувон Тэхёны төрхийг ажин хэвтэхдээ зүрхэндээ очих бяцхан лугшилтыг чих тавин чагнана.  Хэрвээ түүнд Тэхёны үлдээсэн хар бараан дурсамж үгүйсэн бол  Сувон гарцаагүй түүнд дурлах байсан биз.

-     "Царайлаг гэдгийг минь одоо л анзаарав уу?"

Нойрмог гүн хоолойнд Сувон багагүй цочихдоо гараа түүнээс яаравлан салгав. Охины харц сандран ийш тийш гүйлэгнэхдээ Тэхёны урдуур орж ирсэн үсний цаанаас тодрох гүн улаан нүдийг дараа нь булан нь өргөгдөн ёжтойгоор жуумалзах уруулыг нь анзаарах нь тэр. Цус сорогч, охины сандран догдлохдоо ягаарч орхисон хацарт хүйтэн алгаа наагаад

The Mortal Blood🍷Where stories live. Discover now