Бүрхэг тэнгэрийн тусгал далайн цэнхэр өнгийг өөртөө уусгахдаа саарал болж үзэгдэх бөгөөд зун дуусч намар дөхөж буйг илтгэн орчин тойрон ч өмнөх шигээ дулаахан байхаа болив. Жиндүүхэн салхинд чичигнэх охиныг Жимин дулаацуулж чадахгүйдээ багахан гуниглана. Тэрээр охины гадуур хамбан материал бүхий зузаавтар даавууг нөмрүүлээд дэргэд нь сууж
- "Төрсөн өдөр чинь удахгүй болох гэж байгаа юм байна." гэхэд охин түүн рүү инээмсэглэх ч үзэсгэлэнтэй төрхөндөө нуух гэж оролдох тэрхүү бяцхан гунигийг Жимин анзаарахгүй байж үл чадна. Шаргал үст түүний салхинд дэггүйтэх хэсэг үсийг чихнийх нь араар хийгээд
- "Харамсаж байна уу?" гэхэд охин Жонгүгтэй төстэй бүлтгэр нүдээ томруулан
- " Үгүй ээ!! Би хэзээ ч харамсахгүй. " гэж түргэхэн хэлэх нь Жиминий инээдийг хүргэнэ. Тэд Александрыг орхиод яг долоо хонож байгаа нь энэ. Сувон яг хаана ирсэнээ мэдэхгүй ч ойр хавь нь амьд амьтан цөөтэй бөгөөд нүдэнд тусах ганц зүйл бол тэртээд харагдах алтан шаргал оройтой сүм байлаа. Тэд далайн эргийн дэргэдэх тийм ч том биш цэвэрхэн байшинд өдрийг өнгөрөөж үүрээр ойролцоох тосгонд очиж хоол хүнсний зүйлсээ бэлтгэн нэг хэсэгтээ л амгаланг мэдэрнэ.Жимин Сувоныг мөрөөр нь тэврэн өөртөө наагаад
- "Одоо орцгооё доо. Чи даарчихлаа." гэхэд Сувон толгой дохин тэд хамтдаа байшингийн зүг алхав.Орж ирсэн дариуд Жимин ил гал асаах гэсэн ч Сувон түүнийг болиулаад
- "Хэрэггүй ээ. Гал таны биед муу шдээ." гээд өөрөө асаахаар ойртлоо. Тэр ойролцоох сандал дээр суугаад анх ирсэнээ бодвол хамаагүй хурдан гал асааж сурсандаа баярлан инээмсэглэх охиныг өхөөрдөн ажна. Турьхан биенээс нь гарах үйлдэл бүхэн цохилохгүй зүрхийг нь доргиож орхихийг яана.Төд удаагүй байтал танил болсон өвдөлт Жиминд мэдрэгдэж инээмсэглэлийг нь авч одов. Түрүүхэн л тэвчихээр байсан өвдөлт нь одоо гараа атгах хэмжээний болон хувьсчээ. Тэрээр жаргалтайгаар өөрийг нь ширтэх Сувоны өөдөөс арайхийн инээмсэглэх аядаад ариун цэврийн өрөө орчихоод ирье гэсээр сандлаасаа өндийлөө. Хөхөрч эхэлсэн царайг нь Сувон харчихаагүй л байгаасай гэж найдна. Өрөөндөө орж ирэхдээ тэр Жиний найруулсан эмийг шүүгээнээсээ хайх бөгөөд өвдөлтөнд чичрэх гар нь олсон эмээ барьж чадалгүй асгахад шүдээ зуусаар шалаар тарсан капсулуудаас хэдийг атган амандаа хийлээ.
Тэвчихийн аргагүй энэ өвдөлт тэр жил Сувоныг орхих болсон шалтгаан ажээ.
Жимин гартаа өмссөн бээлийгээ тайлж тавихад судас нь харлан арьсных нь цаанаас тодрох бөгөөд тэрээр ороо налан өвдөлтөө намдахыг хүлээв. Түүний сэтгэлийн гүнд шигтгээ мэт зоогдсон нэгэн энэхүү өвдөлтөөс нь ч илүү чухал учраас тэр тэвчсэн . Ойртох бүрд дотрыг нь эргүүлдээд хаячихаар их өвтгөх ч үүнийг үл тоож охины дэргэд байх замыг сонгохдоо цус сорогч хэзээ ч харамсаж байсангүй.
YOU ARE READING
The Mortal Blood🍷
VampireХараалын жинхэнэ мөн чанар юу болохыг мэдэх үү? Залуу галзуу юм шиг инээх эмэгтэй рүү ширүүн хараад - Чи юу гэх гээд байгаа юм? Эмэгтэй сая л инээдээ зогсоон өөдөөс нь уур хорсолтойгоор ширтэх эрэгтэйн зүг харж - Чиний хөвгүүд бүгд түүнд дурлах болн...