♉30♉

349 36 7
                                    

Нулимсны минь хязгаар нэгэнт дуусчээ. Одоо хэр нь итгэж чадахгүй нь. Өөдөөс минь ширтэнгээ огтхон ч түгдрэлгүй тэдгээр харгис үгсийг шидэлж байхдаа та яг л миний танихгүй нэгэн мэт болсон байсан. 

-       "Яагаад явахгүй байгаа юм. Эсвэл үргэлжлүүлмээр байгаа юм уу?"
Намайг түүний гарыг тавин орхиход тэр над руу нүднийхээ булангаар ч харсангүй. Тийм дээ. Энэ чигээрээ намайг үзэн ядсан нь дээр санагдаж байна. Үгүйсэн бол надад улам л хэцүү байх байлаа. 

Бие минь цус нэхэн, ам хатсаар ухаан минь эрүүлээр сэтгэхээ  болилоо. Би хөлөө зөөн түүнээсээ холдохдоо зам бүрэлзүүлэхүйц дүүрэн нулимсыг аягаа халиулан арчиж хаяв. 

Үзэн ядахгүй ээ. Хэлсэн үгс тань үнэн байсан ч үзэн ядаж чадахааргүй их хайртай байсан болохоор. Харин ч сэтгэлдээ баярлаж байна. Над шиг бохир нэгнийг үлдсэн амьдралдаа дахин дурсалгүйгээр амьдрах болсон нь...







... ашгүй дээ.

***

Сургуулийн цэцэрлэгт цэцэгсийн хүлэмж байдаг. Надад тайван уйлчихаар газар гэвэл үүнээс өөр бодогдсонгүй. Ядаж л эдгээр ялгаж чадамгүй хурц  үнэр Тэхёнд миний үнэрийг мэдрэхэд саад болно гэж найдна. Дахин ийм байдалтай түүнд харагдахыг хүсэхгүй байна. Би одоо сул дорой байгаад байж болохгүй. Үлдсэн амьдралаа тайван бөгөөд Александраас хол өнгөрөөе гэвэл зөв цагийг хүлээх хэрэгтэй. 

Гурван жил л тэсье. Энэ хугацаанд л чадахаараа тэсчихвэл миний цусны хүч унтрах болно. Би ах дүүсийн аль нэг намайг тамгалж дэргэдээ үлдээнэ гэж анхнаасаа л найдаагүй. Тиймээс хүч минь доройтож, цус минь амтгүй болсон цагт Александрыг үг дуугүй орхиход оройтохгүй.

Хичээл дуусч Тэхёны хамт харшид ирсэн ч ах намайг буулгаад өөрөө хаашаа ч юм явчихсан. Энэ хүртэл би биеэ хянахын тулд бугуйн дахь цусаа шүүрэх үед хуруугаараа шархандаа хүрч уруулдаа наасаар ирэв. Хэдийгээр ангасан мэдрэмжийг минь үгүй хийж дөнгөөгүй ч Тэхёнд мэдэгдэлгүй ирж чадлаа. 

Бие минь аль хэдийн хүйтэн хөлсөндөө чийг даажээ. Хэнд ч харагдалгүй өрөөндөө хүрч чадвал ядаж л яах талаар бодох цаг хожиж мэднэ. Тиймээс... 

Үгүй ээ... тэвчих арга алга. Би яг одоо хэн нэгний цусыг юу ч үгүй болтол сорж байж л ханах нь. Хоолой боогдож байна гэхээс илүү шатаж байна. Яг л ямар нэг зүйл надаас гадагшлах гээд байгаа ч юм шиг. 

The Mortal Blood🍷Where stories live. Discover now