Надад хэлэх гэсэн бүхнээ нүдээрээ хүүрнэхүйд чинь би ойлгож чадалгүй өнгөрүүлж орхисондоо өөрийгөө түмэнтээ хараах юм. Хэрвээ тэр л мөчийг, ердөө тэр л цаг хугацааг надад эргүүлж өгнө гэвэл намайг дахиад хайрлах уу Сувон аа...
Дүүгийнхээ үгийг сонссон даруйдаа харшийн төврүү яаравчилсан боловч түүнийг зогсоож дөнгөсөн ганц л зүйл байв. Зүрхэнд нь удаа дарааллан ирэх хүчтэй лугшсан өвдөлт. Жимин Сувоны нэрийг сонсох төдийд л зүрхийг нь ороосон мөнгөн өргөсүүд улам л зангиран тамыг мэдрүүлэх аж. Царай нь цонхийж сааралтан өөрийн мэдэлгүй хөл алдан газар тулах шаргал үстийг Жонгүг харахдаа санаа зовинон дэргэд нь ирэв.
- "Николас юу болсон бэ?" гэж дүүгээ лавлахад Жимин амьсгаагаа арай ядан авч зүрхэн тушаа газраа базахдаа
- "Юу ч биш дээ. Би явах ёстой." гэсээр тэндээс шилжлээ. Зүрхнээс нь уушиг хүртэл зуран цээжийг нь давчдуулах өвдөлт улам л давамгайлан байвч тэр тэвчсээр хуримын ёслолын танхимд хүрч ойр орчмоо эргүүлж тойруулан тогтворжуулагч охиныг хайна. Хугацаа өнгөрөх тусам түүний бие тэвчихийн аргагүй өвдөлтөөр дүүрч байв. Гэсэн ч энэхүү өвдөлт Сувоны тухай үнэнээс илүү гарна гэж үгүй. Хөөрхийлөлтэй хайрт нь хичнээн их шаналж байсныг тэр мэдэхдээ өөрийгөө арай ядан барьж байлаа. Эцэст нь тэрээр тэвчиж үл чадан шүдээ зууж, гараа цээжиндээ аваачин давхцан буй амьсгалаа яахаа үл мэдэн ийш тийш харав.
Байж ядан буй дүүгийнхээ төрхийг Намжүүн холоос ажихдаа даруй дэргэд нь ирж
- "Энд юу хийж байгаа юм? Кларкын охин хаана байна?" гэж асуун хөмсөгөө зангируулав. Жимин өөрийн ухаангүй мэт талимаарсан нүдээр ахыгаа танимхайран хараад- "Тэр новш хаана байна?" гэж амьсгаатан асуувал Намжүүн түүний юуг лавлаж буйг ойлгосонгүй.
- "Хэнийг яриад байгааг чинь ойлгохгүй нь. Ямартай ч өрөө рүүгээ одоо буц!! Дээдсүүд байхад хүндлэлгүй аашлах хэрэггүй. " гээд явах гэтэл Жимин
- "Тэр новш Сувонд хүч хэрэглэсэн. Та надад тэр талаар хэлээгүй. Тийм биз дээ. " гэж хэлэн түүнийг зогсоож орхив. Намжүүн удаанаар эргэж харахдаа эргэн тойронд нь сонсох хангалттай олон цус сорогчдыг ажиглах ба нэгэнт л илрэх байсан үнэнийг өөдөөс нь ширтэх шаргал үстээс нуух боломжгүйг ойлгов. Тэгээд Жиминий гараас татан чирсээр хоосон өрөөнд оруулахад эсэргүүцэхийг хүсэх ч өвчиндөө тэнхэлгүй шахам болсон дүү нь дийлэхгүйд хүрч байв. Намжүүн хаалга хаан Жимин рүү эгцэлж хараад
YOU ARE READING
The Mortal Blood🍷
WampiryХараалын жинхэнэ мөн чанар юу болохыг мэдэх үү? Залуу галзуу юм шиг инээх эмэгтэй рүү ширүүн хараад - Чи юу гэх гээд байгаа юм? Эмэгтэй сая л инээдээ зогсоон өөдөөс нь уур хорсолтойгоор ширтэх эрэгтэйн зүг харж - Чиний хөвгүүд бүгд түүнд дурлах болн...