♌05♌

451 48 0
                                    

Би өрөөндөө орж ирэн хаалгаа хаагаад орон дээр дээш харан хэвтлээ. Хэсэг хэвтэж байгаад хувцсаа солин доош буухад Намжүүн ах Жиминий хамт орж ирэв. Намайг тэдний өмнө яаран очиход Жимин  ах цонхийсон төрхөндөө арай ядан инээмсэглэл тодруулаад

-      "Өрөөндөө орохгүй яагаад хүрээд ирэв ээ. Чамд ханиад халдаж мэднэ."

-       "Би зүгээрээ. Таны бие таагүй харагдаж байна. Бас үс чинь..." гэсээр түүний шаргал үс рүү харахад тэр

-       " Аан энэ нэг сэрсэн ийм өнгөтэй болчхож. Муу сайныг нь мэдэхгүй л байна." гэсээр инээмсэглэх гэж оролдох ч өвдөлт нь давамгайлсан бололтой ярвайгаад

-      " Би амрах хэрэгтэй бололтой. " гэж намайг өнгөрөн шат руу зүглэлээ. Би гараа сунган түүний гарт хүрэх гэсэн ч чадалгүй эргүүлээд татчихав.

-     " Хэзээ ч бүтэшгүй зүйлд найдвар тавина гэдэг тэнэг хэрэг" гэнэтийн дуунд хажуу тийш харвал Тэхён бяцхан хоёр толгойт ирвэсээ эрхлүүлэн суух бөгөөд үргэлжлүүлэн

-     " Түүнийг гэсэн сэтгэл чинь хөөрхийлөлтэй юм."

Би түүнд ямар нэг зүйл хэлэлгүй өрөө рүүгээ явах гэтэл тэрээр
-     " Чиний буруу ойлгоод байгаа тэр сэтгэл зүгээр л ах дүүсийн хайр төдий зүйл." гэв. Түүний ирвэс хааяа хааяа бяцхан амнуудаараа архиралдах бөгөөд Тэхён хэзээ ч гаргаж байгаагүй энхрийллээр тэдэнд хандах аж.

Бидний яриаг саатуулан Сокжин намайг шатан дээр зогсон дуудахад би түүнийг даган явлаа. Тэр явсаар Намжүүн ахын өрөөний гадна ирээд намайг орохыг дохив. Би аяархан хаалгыг  нээн дотогш ороход Намжүүн ах эргэж хараад
-     "Жимин хурдан тэнхрэх хэрэгтэй байна. Сүй тавих ёслол удахгүй болно. Чи Жонгүгийг эдгээсэн шигээ түүнийг ч бас-"

Би түүний үгийг таслаад "Чадахгүй ээ" гэхэд Намжүүн ахын төрхөд хэсэг гайхшрал тодорч байгаад буцан хэвийн болж
-     " Чи түүнийг өвчиндөө удаан шаналаасай гэж хүсэхгүй байгааг чинь мэдэж байна. "

-    " Миний түүнийг гэсэн сэтгэлийг ашиглах хэрэггүй. Би сүйн ёслолын төлөө биш Жиминий төлөө хийх болно. " гээд өрөөнөөс гарахад Жимин өөдөөс минь харан зогсож байв. Түүний хөмсөг нь байдгаараа зангирсаар намайг зөрөн Намжүүн ахын өрөө рүү орлоо. Хаалга онгорхой орхигдон Жимин урьд өмнө харуулж байгаагүй ихээр бухимдсан харагдана.
-     " БИ ТАНЫГ ГУЙГААД ӨГ ГЭЖ ХЭЛЭЭГҮЙ БИЗДЭЭ. ТҮҮНИЙГ ИНГЭЖ АШИГЛАХААСАА ИЧИХГҮЙ БАЙНА УУ?!!!" Тэр том ах руу огтхон ч эмээхгүйгээр хашгична.

The Mortal Blood🍷Where stories live. Discover now