⛎27⛎

420 45 6
                                    

Амьсгаа боогдом мэдрэмжинд дахин ороогдож эхлэхэд хоолой өмнөх шиг л аргаж эхлэв. Би тэр тогтворжуулагчийн цусыг сороод удаагүй юмсан. Гэтэл дахин ийм мэдрэмж төрж байгаа нь юуных вэ?  Үнэхээр ойлгохгүй нь.  Би яг юу юм бэ?

***

Машинд суугаад удаагүй байсан Сувон гэнэт л хүндээр амьсгаатаж эхлэхэд Тэхён түүн рүү харцаа шилжүүлэв. Түүнд охины тавгүйрхэн дуу алдах нь хачин санагдан

- "Яасан бэ?" гэж асуухад охин түүнд хариу өгөх ч сөхөөгүй нь харагдана. Тогтворжуулагч охины нүд урдынхаасаа илүү хурцаар гэрэлтэх ба Тэхён өмнө хараагүй нэг зүйлээ анзаарсан нь Сувонд мэдэгдэхүйц хурц соёо ургажээ. Охины уруулын цаанаас гялалзах хурц соёог харсан хар үст гайширсаар хэтэрхий их цангасандаа өөрийн ухаанаа алдаж буй Сувоны эрүүг өргөн илүү нарийвчлан харж эхлэв.

Сувон түүний үйлдэлд бага зэрэг бухимдах бөгөөд нүүрээ хажуу тийш болгон хэдий залуу Александраас холдож чадахгүй ч машины булан руу шахан суугаад амьсгалаа хянах гэж оролдоно. Түүнд энэ хөгийн мэдрэмжийн хажуугаар Тэхёнд уурлах тэнхэл байсангүй. Тэхён өөрөөс нь холдож хөмсөг зангидан нүдээ аних охиныг хэсэг харж байгаад  гарнаас нь татан дахин өөртөө наахдаа

- "Чамд яг ямар новш тохиолдоод байгаа юм?" гэх асуултыг асуув. Охин өөрийнх нь ч ойлгож үл барах зүйлийг асуусан хар үст руу муухай харан

- " Мэдэж байсан бол ингээд сууж байх юм шиг байна уу? " гэж арай ядан хэлэхэд Тэхён

- " Юмыг яаж мэдэх юм? Чиний бас нэг жүжиг ч юм бил үү? Ямартай ч энэ бүгд чинь хангалттай. Чамаас болж Александр том асуудалд унах шахлаа." Гэсэнд охин хар үстийн өөгүй хүйтэн харц руу дургүй нь хүрэн ширтэж байгаад

- "Адгийн амьтан." гэж амандаа бувтнав.

Тэд харш руу явах замд дахин үг дуугарсангүй. Гэсэн ч охины байдал өмнөхөөсөө дордож эхлээд байлаа. Энэ удаад бие нь цус нэхэн хатгуулж эхлэх бөгөөд хажууханд нь үнэртэх Тэхёны үнэр түүнд дэндүү хурц санагдана. Сувон хэсэг оюун ухаанаа өөр зүйлд чиглүүлэхийг хичээн харш руу хүрэх урт замыг харааж эхлээд байв.

- "АХХ!!"

Тэсвэр алдан чангаар дуу алдах үед Тэхён охин руу залхсан янзтай хараад

- "Бас юу чинь өвдөөд байгаа юм? Бид энд хурьцаагүй юмсан." Гэхэд охин хүндээр амьсгаатсаар

- "Машинаа зогсоо!!" гэж хэлэв. Тэхёнд охины ойлгомжгүй байдал ядаргаатай санагдах ба цангасандаа хэтэрхий цонхийж буй төрхийг нь ч ойшоож үзсэнгүй.

The Mortal Blood🍷Where stories live. Discover now