Нар жаргаж буй бололтой өрөө бага багаар бүүдийсээр.
Хамаг бие хөлс, нулимсандаа чийг даан өвдөж хүндүүрлэхгүй газар үгүй мэт санагдана. Тэхён сая л нэг өнөөх тамлалаа дуусгаж дээрээс минь босох агаад би хөдлөх ч хүчгүй болтлоо тамирдсан аа мэдэрч байлаа.
Тэхён биеийг минь дээрээс доош гүйлгэж харангаа хурууныхаа өндгөөр өөрийн хазсан оромд хүрэхэд би час хийсэн өвдөлтөнд өөрийн эрхгүй цочисхийнэ. Тэр хариу үйлдэлд минь алгуурханаар уруулынхаа үзүүрийг өргөн жуумалзаж
- "Ийм бохирдсон төрхтэй хэр нь харц чинь одоо болтол намайг тамирдалгүй үзэн ядаж байх шив."
Надад түүнд хариу хэлээд байх хүсэл төрсөнгүй. Угаас одоо ямар байдалтай байгаагаа хэнээс илүү жигшиж байгаа нь би өөрөө болохоор.
Удаан харахыг хүсээгүй дээ түүнээс харц буруулан шүд зуухад тэр хүйтэн гараараа хүзүүг минь атган доош дарж
- "Юунд найдаж одоо болтол үнэтэй царайлаад байгаа юм? Чамд одоо юу ч үлдээгүй Сувон аа~
Жимин ирсэн ч ийм төрхөнд чинь урам нь хугарах болно."
Тэр сүүлийн өгүүлбэрээ чихэнд минь ойртон ийн шивнээд духан дээр минь үнсэн өрөөг орхиход би түүнийг дотроо хичнээн харааснаа тоолоод ч барсангүй. Гомдсон гомдол минь чимээгүйхэн мэгшилтээр гадагшилж цээж тэсэхүйеэ бэрхээр хөндүүрлэнэ. Энэ бүхнийг хэрхэн давж гарахаа ч мэдэхгүй нь. Түүнээс л зугтах байж.
Би даана ч танисангүй. Түүнийг ийм хэрцгий нэгэн гэдгийг.
Хэр их уйлсанаа анзаарч ч амжаагүй байхдаа би аль хэдийн гүн нойронд биеэ дийлэлгүй автжээ. Болсон бүхнээс хэсэгхэн хугацаанд ч гэсэн ангижрахад энэ л хамгийн хэрэгтэй үйлдэл бололтой.
Зовхи минь чимчигнэн нүдээ дааж ядан нээхдээ би бүрсийж бүүдийсэн дүрсийг харцандаа тогтоолоо. Нүд минь гэрэлд дасалгүй дахин анивчин нээхэд ихэр ах минь над руу хөмсөг зангидан зогсох бөгөөд түүний харц миний таамаглахын аргагүй гэмээр хүйтэн харагдана.
- "Ах аа~" Өвчиндөө аргаж сөөнгөдсөн хоолой минь түүнд сонсогдсон эсэхийг мэдэхгүй нь тэр надад хариу өгсөнгүй. Би удаанаар хөнжлөө дээш татан бузарлагдсан биеэ түүнээс ичин нуухад тэр гэнэт л гараас минь татан хаашаа ч юм чирж эхэллээ. Нимгэн хөнжил гараас мултарчих шахах бөгөөд түүний алхалтыг гүйцэлгүй бүдчих бүрд ахын гарны атгалт чангарч байлаа.
YOU ARE READING
The Mortal Blood🍷
VampireХараалын жинхэнэ мөн чанар юу болохыг мэдэх үү? Залуу галзуу юм шиг инээх эмэгтэй рүү ширүүн хараад - Чи юу гэх гээд байгаа юм? Эмэгтэй сая л инээдээ зогсоон өөдөөс нь уур хорсолтойгоор ширтэх эрэгтэйн зүг харж - Чиний хөвгүүд бүгд түүнд дурлах болн...