Танил хоолой.
- "ОДОО БОЛИОД ӨГӨӨЧ ДЭЭ!!"
Энэ дахиад л өнөөх зүүд үү?
- "Болих гэнэ ээ!?? Чи надад яг одоо ямар байгааг бодоо ч үгүй биз дээ!"
- "Хангалттай!! Сонсохыг ч хүсэхгүй байна. Зүгээр бодит байдлыг хүлээн зөвшөөр!! Ингэлээ гээд би таныг ахаасаа өөр нэгнээр харж чадахгүй!!"
Люсиндагийн хоолой байна. Өдийг хүртэл түүний дурсамжийг ийм тодоор харж байсангүй. Харин өөдөөс минь харж байгаа энэ эр Александр эзэнтэн үү? Тэр яг л Тэхён шиг харагдаж байна.
Түүний гуниг хурсан нүдэнд нулимс дүүрсэн агаад тэр надад ойртоход бие минь миний удирдлагагүй арагш ухрав. Тэр над руу гараа сунгасан чигтээ
- "Яагаад би биш юм? Би чамайг анх харсан мөчөөсөө л хайрласан. Гэтэл чиний сонголт Дегон байсаар байх юм гэж үү?"Би дуугараагүй ч биеийн эзэн дахиад л миний өмнөөс ярьж эхлэв.
- " Тийм ээ. Хэзээ ч өөрчлөгдөхгүй. Тиймээс гуйж байна ахаа! Одоо ингээд зогс!"Би Александр эзэнтэнг орхин тэндэхээс гарах гэсэн бололтой эргэн харахад тэр араас
- " Битгий яв!" гэж хашхирав. Би түүнийг сонсоогүй мэт явсаар л байх агаад хаалганд хүрэхтэй зэрэгцэн түүний
- "Хүн байна уу? Люсиндаг яг одоо өрөө рүү нь аваачаад хаалгыг нь түгж!! Тэр одооноос үхэн үхтлээ харшаас гарахгүй!!" гэхэд хаанаас ч юм хар хувцаст туслахууд гарч ирэн хоёр талаас минь чирж эхлэв. Биеийн эзэн эсэргүйцэн тийчлэх ба амандаа "Хусог" гэх нэрийг дуудан орилоход би нүдээ нээлээ.Өрөөний тааз ийм өнгөтэй байсан бил үү? Нэг л өөр үнэртэй газар байх шиг.
Нүд минь удаан аниастай байсан тул бүрэлзэн сая л нэг эргэн тойрноо харах чинээний болоход би Александр бус танихгүй газар байгаагаа мэдлээ. Бие яг л бүх хэсгээрээ салах гэж буй аятай л янгинана. Өвдөлтөндөө багагүй исгэрсээр орноос өндийх гэтэл гарыг минь атган нойрсох нэгний шаргал үсийг харав. Итгэлтэй бус байсан ч сул гараараа шаргал үстэд зөөлөн хүрвэл тэр сэрсэн бололтой хөдөлсөөр
- "Сувон!!" гэсээр миний зүг харлаа.
- "Ах аа ..."
Тэр шууд л намайг өөртөө татан тэврээд
- "Тийм ээ. Ах нь байна. Ингээд сэргэсэнд баярлалаа. Би үнэхээр... чамд ямар нэг муу зүйл болохвий гэдэгт санаа зовоод үхэх шахсан."гэв.
YOU ARE READING
The Mortal Blood🍷
VampireХараалын жинхэнэ мөн чанар юу болохыг мэдэх үү? Залуу галзуу юм шиг инээх эмэгтэй рүү ширүүн хараад - Чи юу гэх гээд байгаа юм? Эмэгтэй сая л инээдээ зогсоон өөдөөс нь уур хорсолтойгоор ширтэх эрэгтэйн зүг харж - Чиний хөвгүүд бүгд түүнд дурлах болн...