***
Шарилын чулуун дээр тод томруунаар бичигдсэн нэр рүү Хусог ширтэж байв.
Люсинда Александр
Түүнийх байсан бүсгүйн бие одоо хүйтэн хөрсөнд даруулан тэр доор хэвтэж байгаа. Тэрээр хайртай эмэгтэйнх нь нэрийг овоглосон Александрыг голдоо ортлоо үзэн ядна. Амьд бус цогцос нь хүртэл тэдний эзэмшилд булшлагдсан нь хичнээн дургүй хүрмээр. Түүний дотор шатах тэрхүү хорслыг юутай ч зүйрлэшгүй аж. Ердөө л хамгаалж чадсан бол байдал ингэтлээ дордохгүй байх байсансан.
Удалгүй ардхан талд нь цасны шар хийх чимээ гарч түүнийг эргэн харвал Лилит зогсож байх ба мэнд мэдэн бөхийнө. Түүний гадуураа нөмөрсөн хүрэн хамбан нөмрөгний хормойд цасан ширхэг наалдан хөлджээ.
- "Чи хоцорлоо."
- "Харин чи хүүг минь авч ирээгүй байна."
Хүрэн үст бүсгүй рүү инээвхийлэн ширтэхдээ
- "Намайг Александрын газарт хүүг чинь авч ирэх тэнэг гэж бодсонд чинь итгэж чадахгүй нь." хэмээгээд удаагүй байхдаа гараа дээш өргөн агаарт ямар нэг зүйл атгахад Лилит хүзүүгээ барин амьсгалж чадахгүй болж орхив. Хүрэн үстийн нүд номин ногоон өнгөөр гэрэлтэж шанааг нь даган хар судал тодорно. Тэр гарынхаа атгалтыг чангалж буй бололтой хөдөлгөөн хийвэл бүсгүй бүр л амьсгалахад бэрхрэн цус сорогчоос амь гуйх шиг тэмцэнэ .Хусог хүзүүгээ гилжийлгэхдээ
- "Намайг хуурч зүрхэлсэн гэхээр чамд тэр хүүхэд огтхон ч хамаагүй бололтой!! Тийм үү? " гэсээр зэвүүнээр инээмсэглэвэл Лилит гараараа хүзүүгээ атган арай ядаж
- "Хуурсан гэснээ?!! Ямар новшоо яриад байгаа юм!???" гэж өөдөөс нь хашхирлаа. Цус сорогчийн хувьд эмэгтэй зүгээр л хэсэг хугацаанд ашиглаж болох боломжит хувилбараас цаашгүй. Түүнээс авч болох ганц ашиг нь Этаны нас барсан эхнэртэй төстэй гэмээр төрх нь л байсан. Өөр юу ч биш. Хүрэн үст эмэгтэйг газар луу хүчтэй түлхэхэд ойр хавийн цас бутарч зарим хэсэг нь түүн рүү цацарна. Тэр амьсгалж ядах Лилитэд ойртон эрүүг нь атгаад
- " Сонс!! Өлөгчин минь. Хүү чинь миний гарт байгаа цагт чамд намайг мэхлэх өчүүхэн ч боломж байхгүйг мэдэж байгаа биз дээ. Би тэр зулбасгыг нүдэн дээр чинь хөнөөгөөд өгөх үү? Эсвэл цус сорогчдын өмнө *чихэнд нь ойртох* амьдаар нь шатаагаад үнс болохыг нь хармаар байна уу?" гэсэнд Лилитийн харц айдаст нэрвэгдэн шууд л Хусогийн хөлнөөс зуурч
YOU ARE READING
The Mortal Blood🍷
VampireХараалын жинхэнэ мөн чанар юу болохыг мэдэх үү? Залуу галзуу юм шиг инээх эмэгтэй рүү ширүүн хараад - Чи юу гэх гээд байгаа юм? Эмэгтэй сая л инээдээ зогсоон өөдөөс нь уур хорсолтойгоор ширтэх эрэгтэйн зүг харж - Чиний хөвгүүд бүгд түүнд дурлах болн...