🔻🔻🔻
Александрын эдлэн урьд урьдынхаас ч илүү чимээгүй байх ажээ. Хоёр хоногийн өмнө Жонгүгийн бие огцом муудаж, Тэхён ч ухаан орсонгүй. Түүнийг гаднаас нь ажиглахад яг л унтаж байгаа юм шиг харагдана.
Орой ширээнд Намжүүн ах бид хоёр л сууж байлаа. Урьд нь бид хэзээ ч хоёулхнаа нэг ширээнд сууж байгаагүй болохоор бага зэргийн тухгүй гэмээр мэдрэмж үүснэ. Ядаж л бусад ах нар байхад энэ тийм ч хэцүү санагддаггүй байсан юм.
Чимээгүй байдлыг эвдэн Намжүүн ах
- "Чиний бие зүгээр байна уу?"Түүний гэнэт ярьж эхлэхэд өөрийн мэдэлгүй цочисхийгээд
- "Юу?..... Аан з.зүгээр байгаа." гэхэд- " Тэгвэл сайн л байна." тэр намдуу тайвнаар ийн хэлэх бөгөөд түүний байгаа байдал ядарсан мэт харагдана. Намжүүн ах бараг л юм идсэнгүй ширээнээс босоход би ч мөн дагаж бослоо.
Тэр энэ олон жилийн турш хөндий хүйтэн чанараа огтхон ч гээсэнгүй. Гэхдээ ядаж л нэгдүгээр ах Тэхён Жонгүг хоёрыг бодвол надад муу зүйл хийж байгаагүй ажээ. Түүнийг дотроо юу тээж байдгийг тэр өөрөө л мэдэх болов уу. Намжүүн ах өдрийн ихэнх цагийг эдлэнд өнгөрөөж өглөө болон оройн зоогны үеэр л бидэнтэй уулзалдана.
Тэрээр Александрын удам угсааг залгамжилж дээдсүүдийн хамгийн залуу гишүүнээр тодорсон чадварлаг нэгэн юмсанж. Хоёр жилийн өмнө тэр ямар ч сэтгэл хөдлөлгүйгээр нэгэн цус сорогч бүсгүйтэй гэрлэсэн. Мэдээж цус сорогчидын хоорондын гэрлэлт зүгээр л нэр хүндийн баталгаа төдий зүйл учир тэр тэгэж их тоогоогүй байх. Гэхдээ ах өөрчлөгдөж байлаа. Ядаж л өрөөнөөсөө гарч ирэх давтамж нь ихэсч бидэнтэй ч хааяа зарим зүйлсийг ярилцдаг болов. Харин тэр нэгэн шөнө бүх зүйл буруугаар эргэж цус сорогч бүсгүй түүний хүүхдийг тээснээр гурван сарын дараа төрөхийн хүндрэлээр нас барлаа. Хүүхэд эх хоёрын хэнийг нь ч аварч чадсангүй. Хууль бус зүйл учраас (A/n: Эмэгтэй цус сорогчид хүүхэд тээж чаддаггүй учир хүүхэд төрүүлэхийг хориглодог.) дээдсүүдээс нууж бүсгүйг өвчнөөр нас барсан гэж зарлав.
Бүсгүйн оршуулах ёслол дээр тэр урьдын л адил сэтгэл хөдлөлөө үл гаргана. Гэхдээ түүнийг шаналж байгааг би мэдэрч байв. Намжүүн ах яг л өмнөх шигээ хэнтэй ч юу ч ярилгүй сар гаран болж өөрийн мэдэлгүй шаналалдаа тарчилж байсан юм. Түүний төрхөнд гуниг гээд байхаар шинж тодрохгүй авч тэр орой бүр цус сорогч бүсгүйн булшин дээр очдог байлаа. Харин бүсгүй түүнд хариу өгдөг эсэхийг мэдэхгүй юм.
YOU ARE READING
The Mortal Blood🍷
VampireХараалын жинхэнэ мөн чанар юу болохыг мэдэх үү? Залуу галзуу юм шиг инээх эмэгтэй рүү ширүүн хараад - Чи юу гэх гээд байгаа юм? Эмэгтэй сая л инээдээ зогсоон өөдөөс нь уур хорсолтойгоор ширтэх эрэгтэйн зүг харж - Чиний хөвгүүд бүгд түүнд дурлах болн...