☣️28☣️

447 39 8
                                    

Бүрхэг харагдах эргэн тойрон нулимсанд минь угаагдан бүрэлзэхүйд түүний төрхийг эцсийн удаа харж байна гэж яаж мэдэх билээ.

Төсөөлөөгүй шүү дээ.

Миний бус өөр эмэгтэйн гараас хөтөлж, дэргэд нь үлдэх нэгэн нь би биш тэр эмэгтэй болсонд би юуг буруутгахаа ч мэдэхгүй нь. Яагаад бидэнд хэсэгхэн ч боломж олдоогүй юм бэ?

Үзэсгэлэнтэй...

Өөр хэлэх үг ч олдохгүй нь. Викториа Кларк бол маргаангүй үзэсгэсэнтэй хүйтэн цустан. Түүнд анхнаасаа заяасан зүйл бол сүр хүчит гэр бүл бас тэр минь аж. Харин би...

... инээдтэй нь надад өрөвдөлтэйгөөр ашиглуулах цуснаас өөр үнэ цэнэ байгаагүй. Хаанаас олдсон хэний үр удам гэдгээ ч би мэдэхгүй. Дээрээс нь Александргүйгээр би хэн ч биш.

- "Одоо болтол бэлэн болоогүй хэрэг үү?"

Даашинзныхаа бүчийг ч уяагүй нүцгэн шахуу байхад минь гарсан гэнэтийн гүн хоолойноос би нилээдгүй цочин энгэрээ хаах аядлаа. Харц минь бухимдангуйгаар хувиран түүн рүү чиглэхэд тэр урьдын адил тоомжиргүй харцаа биеэр минь ичгүүргүйгээр гүйлгэнэ.

- "Би хараахан болоогүй байна. Эвгүй байгаа болохоор та түр гарч байж болох уу?" гэхэд Тэхён уруулаа өргөн инээвхийлээд

- "Надаас нуугаад байхаар хэсэг үлдсэн хэрэг үү?" гэж асуухдаа над руу алхам алхамаар ойртож эхэллээ. Түүний дураараа үйлдэл намайг багагүй сандаргаж

- "Я.яах гээд байгаа юм?" гэсээр хойш ухрахад оронд тулан би биеэ даалгүй сууж орхив. Түүний үл мэдэгдэм ялгаруулах ауранд яаж ч чадахаа больчихдог нь миний тавилан бололтой. Өрөө хэдий тэсгэм хүйтэн биш ч түүнийг ойртоход би дотроосоо л хөлдөж эхэлдэг. Хүйтэн амьсгал нь арьсыг минь цантааж амнаас минь уур гараад байна уу гэлтэй орчин намайг бүрхэхүйд тэр гэнэт л нэг гараас минь татан өөртөө нааж орхив. Хөл дээрээ арай ядан тогтохдоо би тэнцвэрээ олох гэж алгаараа цээжийг нь тулан түүнтэй харц тулгарна.

Тэхёны хүйтэн гар бэлхүүсээр минь тэвэрч, уруул нь хүзүүнд минь мэдрэгдэхэд гүн шөнийг санагдуулам түүний хөвсгөр үс шанаа ирвэгнүүлэх ажээ. Түүний дараагийн үйлдлийг тархиндаа хэдэн ч янзаар төсөөлөв. Гэсэн ч удсангүй бэлхүүсний минь уяа чангарч тэр надаас холдлоо.

The Mortal Blood🍷Where stories live. Discover now