♓26♓

337 36 12
                                    

-       "Хаашаа явах гэж байгаа юм??"

Үйлчлэгч охин гэнэтийн дуунд цочисхийн зүрхээ дарахдаа өөр лүү нь ширтэх саарал үст цус сорогч руу муухай харав. Тэрээр хаалга руу эргэн явах гэтэл Намжүүн түүний өмнө шилжин очоод

-        "Бидний асуудал дуусаагүй байхад хаашаа тэгтлээ яарсан юм?" гэхэд охин

-        "Тэгээд надаас яг юу хүсээв??  Би чамаас болж үхэх шахлаа." гэсээр зэхэлзэхэд саарал үст

-        "Чи тэр нэрийг яаж мэдэж дуудсан юм? Бас Яах гэж Александрт ажилладаг болсон юм? Бүгдийг нь үнэнээр нь хэлээдэх!! Энэ бүхний дараа чамайг зүгээр л ингээд явуулчих юм шиг байна уу?? " гээд улаан нүдээ гэрэлтүүлэхэд охин эмээж байсан ч зоримог нүдээр Александр руу ширтсээр

-      " Би юу ч мэдэхгүй. Мэдэхгүй зүйлээ хаанаасаа олж хэлэх юм?? "

-      " Худлаа ярихаа больж үз!!! Чи харин ч сайн мэдэж байгаа. Ард чинь хэн байгааг хурдан хэл. Үгүй бол цогцсийг чинь тэр хамгаалаад байгаа нэгэн рүү чинь явуулчихна шүү."

-       "Би чамд юу ч хэлэх албагүй!!"

Намжүүн охиныг эцсээ хүртэл ам нээхгүй байсан цамцных нь захаас заамдан хана руу шидэж орхиход гэнэтийн үйлдэл бэлэн бус байсан охин өвдөлтөндөө хөнгөн дуу алдав. Охин хилэн дүүрэн харцнаас эмээн хана руу биеэ хумин цус сорогчийн дараагийн үйлдлыг хүлээж байтал азаар хаалга тогших чимээ Намжүүнийг үйлдлийг хорих аж.

Намжүүн байдлыг тасалдуулсан хэн нэгнээс ууртай гэгч нь

-      "Юу болсон юм?" гэж асуухад түүний туслах эзэн рүүгээ түгшингүй харсаар

-       "Сургууль дээр асуудал гарсан бололтой эзэнтэйн. Яг юу болсоныг та өөрийн биеэр очоод мэдсэн нь дээр байх." гэхэд Намжүүны харц өмнөхөөсөө илүү догширч туслах руугаа ширэв татан хараад
-       "Тойруулаад байлгүй зүгээр хэлчихээч!!" гэж дуугаа өндөрсгөхөд туслах залуу эмээх мэт нугдайгаад

-       "Үнэндээ Люсинда хадагтай асуудалд орсон. Бас энэ асуудал миний тайлбарлаж хүчрэхээргүй ойлгомжгүй зүйл болохоор танд оновчтой хариулт өгч чадашгүй нь." гэхэд Намжүүн хөмсөгөө атиралдуулан амьсгаа аваад 

-       "Чөтгөр гэж!! Дахиад л Сувон." гэж өөрөө өөртөө шивнэв. Тэгээд туслахдаа хандан

-       "Наад эмэгтэйгээ сайн харж байгаарай!! Алдах л юм бол амиараа төлнө гэж мэд." гэсээр тэр дариу хаалга саван гарч одлоо. 

The Mortal Blood🍷Where stories live. Discover now