♏36♏

224 29 3
                                    

Өдрийн турш Сувонд хийгээд байх зүйл бараг л үгүй. Цагийн өмнө биеийн байдлыг нь үзээд удалгүй явсан танихгүй эмчийг эс тооцвол энэ харш дэндүү аниргүй билээ. Хийцгүй байдлаас ч болсон уу тэр их л олон зүйлсэд санаа зовинон бодол болж байв. Одоогийн нөхцөл, мөн түүний цаашдаа хэрхэх талаарх бодол яг л цэлмэг тэнгэрийг бүрхэх үүл мэт  дотор нь бөөгнөрнө.

Охин нэг их санаа алдчихаад эргэн тойрноо тогтон харав. Александртай харьцуулахад арай жижиг эсвэл том харш. Удаан хугацааг оронд өнгөрүүлээд нүдний баримжаагаа ч алдаж гүйцсэн нь түүнийг ингэж таамаглахад хүргэв. Эдгээр залгаа өрөөнүүд дотоод заслыг нь харваас л чамин тансаг гэхээр боловч нэг л хүйтэн хоосон мэт. Сувон биеэ барисан байдалтай орноос алгуур буухдаа хэн нэгний бэлдэж тависан шаахай явах зүг рүү нь харан эмх цэгцтэй байрлахыг хараад өөрт нь бэлдсэнг ойлгон хөлөө гулсуулан өмслөө. Гэнэтийн хөдөлгөөн түүний биеийн бүхий л хэсгийг цочроон сэрээх шиг хамаг л яс нь янгинаж эхлэхэд тэр нүдээ анин тэвчээд арай дээрдсэн үед нь хөл дээрээ босон зогсов. Алхаагүй сая жил болсон мэт л түүнд санагдана. Мэдээж сая жил алхаагүй мэдрэмж ямар байдгийг мэдэхгүй ч гэсэн энэ зүйрлэл арай дөхөхөөр аж.

Тэр явсаар Александрт байдаг шиг дийлж чадамгүй хүнд хаалгыг түлхэн онгойлгоход ойр хавьд амьд юм харагдсангүй. Охин санаа нь амарсан бололтой шатны зүг хөлөө чирэн нэг л эв хавгүй алхах ба хөл нь цуцсандаа арай л нугаларчихгүйхэн шиг алхаж байв. Тэр дотроо өөрийгөө хөгширсөн нэгэн шиг мэдэрнэ.

Өрөөнөөс гарахдаа л хязгаар нь үл харагдах харанхуй коридор болоод тусдаа өрөөнүүд бололтой хаалгууд нь энэхүү харшийн хичнээн томыг түүнд ойлгуулж байв. Мөн тэр Жиминийг ийм том харшийг авах хэмжээний хөрөнгөтэй эсэхэд гайхширна. Түүний чадварыг бодож үзвэл нэг их эргэлзээд байх зүйлгүй ч гэсэн.

Охин шатыг яагаад ийм төвөгтэй загвараар хийдгийг бодон бухимдаж байхдаа урьд нь эрүүл гэхээр хөлтэй үедээ ч шатнаас хэд хэдэн удаа унах шахсанаа санана. Шатны хажуугийн ургамлын хээ сийлсэн гэмээр гантиган бариул хүртэл гараар барихад гулсмаар цэвэрхэн байгаа нь түүнийг өдийг хүртэл ганцаараа олигтой ч зүйл хийж байгаагүйг баталж байв.

Бодоод үзэхэд Сувон Александрт өнгөрүүлсэн арван хоёр жилд биеэ даан хийж байсан зүйл бараг л байсангүй. Ядаж тэр усанд орохдоо хүртэл үйлчлэгчдээр туслуулдаг байсан шүү дээ. Харин бусад үед ах нар нь түүний дэргэд байсан. Ийм болохоор л тэр Александргүйгээр хэн ч биш гэдгээ дахин нэг удаа ухаарч байв. Түүний бүх зүйл тэднээс хамааралтай болжээ.

The Mortal Blood🍷Where stories live. Discover now