♍06♍

409 53 2
                                    

Дөнгөж хажууханд минь байгаа хэрнээ хүрч чадахааргүй хол санагдах тэрхүү мэдрэмж.

-      "Тэгэхээр өнөөх хүлээлттэй байгаа гэрлэлт Кларк болон Александрын хооронд болох юм биз дээ."

Намайг тэдэн рүү тасралтгүй ширтэж байхад хажууд минь Жэхён ирчихсэн ийн хэлэх ажээ. Би урьдын адил түүний үгийн санг дэмжих мэт үг дуугарсангүй. Үнэндээ надад ярих ч тэнхэл үлдээгүй бололтой. Яг л нэг өргөстэй бөмбөг залгичихсан юм шиг санагдахын хажуугаар түүнийг яаж ч анхаарах билээ.

Жэхён надад ойртон
-     "Чи яг л хайртай хүнээ алдаж байгаа юм шиг харагдаж байна" гэхэд нь би харин сая л түүн рүү харав.

-      "Яагаад тэгж бодов?"

Жэхён санаа алдах шиг амьсгаагаа гаргаад нэг нэгээрээ таран анги руугаа зүглэх бусад шөнийн хүүхдүүд рүү ширтэнэ.

-      "Зүгээр л... Миний ээж аавыг яг ингэж хардаг. "

Бидний богинохон яриаг хоёр ах ирж саатуулан Жонгүг аль хэдийн Жэхён руу муухай хараад эхэлжээ. Тэхён харин тийм ч тоосон шинжгүй харагдана.

Жэхён эелдэг загнахыг хүсээгүй бололтой харцаараа хэсэг Жонгүгтай тулалдаж байгаад түрүүлэн анги руу оров. Удалгүй ах дүүс бид гурав дээр хоёрдугаар ах сүйт бүсгүйтэйгээ ирлээ.

Тэхён эелдэгээр инээмсэглэж
-     "Тантай ингэж нэг уулзалддаг юм байжээ хадагтай Кларк.." гэснээ хэсэг азнаад юм санасан бололтой үргэлжлүүлэн "Одоо нээрээ Хадагтай Александр ч гэх ёстой юм уу?" гэхэд өнөөх цус сорогч охин хүйтэн инээмсэглэл тодруулан

-     "Хэт ёсорхох хэрэггүй дээ." гэж Тэхёнд хариу хэлэв. Тэгээд гэнэтхэн нил ягаан нүдээрээ над руу харж

-      "Цус сорогчид баймаар төрхтэй боловч тогтворжуулагч байдаг... *инээх* Чамайг дүүд минь таалагддаг гэж сонссон юм байна. "

Би бага зэрэг сандран цус сорогчийн үзэсгэлэнтэй царайг эгцлэн харахад Югёмтой дэндүү адилхан санагдав. Би Югёмд дургүй одоо эгчид нь ч дургүй болох шинжтэй. Тэр ах нар луу ээлжлэн харж удаах  инээмсэглэлээ тодруулаад

-    " Гэрлэлтийн бэлэг гээд энэ тогтворжуулагчийг бидэнд өгвөл ямар вэ?" Би түүн рүү гайхшрал дүүрэн нүдээр хараад Жонгүгийн гараас зуурвал бусад ах нар харин чимээгүй байх аж.

The Mortal Blood🍷Where stories live. Discover now