***
Өдөр хоногууд ер бусын гэмээр хурдан ээлжилсээр нэг л мэдэхэд цус сорогчдын нийслэлд борооны улирал айлчилжээ. Өвөл л харж болох цэлмэг тэнгэр өдрийн цагаар үргэлж л бүрхэг байдаг үе. Ойр орчим борооны усанд угаагдсан мэт тунгалаг үзэгдэх хэдий ч цэнхэртсэн их ой бас түүний цаадах цасан оройт уулсыг багахан манан халхлах гээд л цус сорогчдын улсад зун ийн тохиодог юмсанж.
Охин цонх цохих борооны дуслын чимээнд тайтгархын сацуу түгшин сууна. Александраас явсан өдрөөсөө хойш огтхон ч тайван байгаагүй сэтгэлзүй нь хугацаа өнгөрөх тусам улам л дордох шиг. Энэ нь яг л тэднээс явах үед биеийнх нь нэг хэсэг үлдэж хоцорсонтой адилхан гэмээр мэдрэмж юм. Охин тэднийг орхихоос өмнөх дурсамжаа эргэн санахад зүрх нь хатгуулан өвдөнө. Жонгүгийн цээж рүү өөрийн гараар сүлбэж, олгойдон урсах цус гарыг нь даган наалдсан тэр мэдрэмж түүний дотрыг муухайруулж байв. Ийн бодоход түүний ходоод дахиад л мушгиран өвдөнө.
[тог тог]
Охины бодлыг хаалга тогших чимээ саатуулж тэр цонхноос алгуур буухдаа хаалганы зүг хэвлийгээ тэвэрсээр харлаа. Жимин хоёр гараа зөрүүлэн цээжиндээ барисан чигтэй түүн рүү танил гэгдэх зөөлөн төрхөөрөө инээмсэглэх бөгөөд түүнээс ханхлах цусны үнэр сул байсан ч Сувоныг тавгүйрхэхэд хангалттай хүчтэй үнэртэх ажээ.
Охин тухгүйрхэн хөмсгөө зангидаад амаа дарахад Жимин түүнд санаа зовон дөхөхдөө яс арьс болсон мөрөөр нь гараа ороон тэврэв.
- "Чи зүгээр үү? Бие чинь өвдөө юу? Би чамд цус авч ирсэн. Ядаж түүнээс уу л даа. " гэж шаргал үстийг санал болгоход охин толгой сэгсрээд түүнээс холдох гэж оролдов. Түүний дотоод мөн чанар одоо хэр нь өөрийнхөө жинхэнэ төрхийг хүлээн зөвшөөрөөгүй нь энэ байлаа. Сувон цус сорогчийн амьдралаар амьдрахыг үл хүснэ. Зовлон ихтэй байсан ч тогтворжуулагч байх нь түүнд амьдрахад арай амар байсан юм.Охины энэ байдал Жиминийг улам л хэцүү байдалд хүргэж байлаа. Энд ирсэнээсээ хойш Сувон түүний мэдэх нэгэн байхаа больж огт өөр хүн шиг л аашлах болов. Эсвэл тэр анхнаасаа л ийм хүйтэн хөндий байсан ч юм билүү. Залуу цус сорогч охиныг өөрөөсөө холдуулалгүй тэврэх атгалтаа чангалсаар
- "Би чамайг ойлгохгүй нь. Чи эхний өдөр зүгээр л байсан шүү дээ. Гэтэл одоо намайг уулзах бүртээ л түлхэх юм. Гуйя, ямар нэг зүйл хэцүү байгаа бол надад хэлж болохгүй гэж үү?" гэж асуулаа.
YOU ARE READING
The Mortal Blood🍷
VampireХараалын жинхэнэ мөн чанар юу болохыг мэдэх үү? Залуу галзуу юм шиг инээх эмэгтэй рүү ширүүн хараад - Чи юу гэх гээд байгаа юм? Эмэгтэй сая л инээдээ зогсоон өөдөөс нь уур хорсолтойгоор ширтэх эрэгтэйн зүг харж - Чиний хөвгүүд бүгд түүнд дурлах болн...