Чи мэдэхгүй байх, харах бүрдээ эмээж чичигнэх төрх чинь яг л надаас амь гуйж байгаа мэт мэдрэгддэг гэдгийг.
Тиймээс л би хүлээсэн,чиний надаас өршөөл гуйх тэр мөчийг.
♦️♦️♦️
JEON JUNGKOOK - LAUDEN ALEXANDER
♦️♦️♦️Өтгөн гил хар үс, мөн өөгүй цагаан арьс гээд хэн ч харсан гоо үзэсгэлэнтэй залуухан тогтворжуулагч бүсгүй. Тэрээр өрөөнд нь тусгайлан бэлдсэн хүүхдийн орон дээр нойрсох хүрэн үст бяцхан хүүгийн зүг хайрлангуй ширтэж байв. Эмэгтэйн амнаас үе үе намуухан авиа гарах бөгөөд гараа зөөлнөөр өргөсөөр хүүгийн булбарай хацрыг энхрийлэн иллээ.
- "Хэрэв чи надаас төрсөн бол эзэнтэн намайг хайрлах байсан болов уу?"
Залуу бүсгүй учир ойлгохгүй жаалхан хүүгээс асуухдаа хариу ирэхгүйг нь мэдсээр байж хариулт хүлээх мэт хэсэг аниргүйтэв. Тэгээд удалгүй гунигтай инээмсэглээд
- "Хичнээн хүссэн ч ирэхгүй сэтгэл заримдаа хүсээгүй рүү нь чиглэнэ гэдэг шудрага бус юм. Яагаад би чиний эхээс өмнө эзэнтэнтэй учирч болоогүй юм бол?" гээд амандаа өнөөх нэргүй аялгуугаа үргэлжлүүлэн аялаж эхэллээ.Бүгд л энэ харшид шаналалтайгаар хорвоог орхисон Люсиндагийн төлөө харуусдаг. Тэр бүү хэл Александр эзэн алдсан хайртаасаа болоод солио өвчин тусчихсан. Орой бүр хий зүйл харж Люсиндаг дуудан хашхирах түүнээс эрүүл ухаан харах нь өнгөрсөн нэг жилийн хугацаанд дэндүү ховор үзэгдэл болоод байв.
Гэвч энэ бүхнээс болж бүсгүй хайртынхаа хайртын араас харуусах хэмжээний хөөрхийлөлтэй нэгэн болж хувирсан. Бас тэр өөрийн төрүүлсэн хүүг ч ингэж хайрлаагүй хэр нь өрөөлийн хүүг нандигнахаас аргагүйд хүрсэн нь энэ. Александрын хайртай бүсгүйн хүүхэд учраас л тэр. Хэрэв тэр бяцхан хүүг хайрлавал Александр түүнийг жаахан ч гэсэн анзаарна гэсэн өчүүхэн найдлагад итгэж буй нь түүний эцсийн найдлага ажээ.
***
/10н жилийн дараа /- "Өвдөж байна уу? Чи яг л үхэх гэж байгаа юм шиг харагдаж байна."
Шалан дээр ухаангүй шахам чичрэх түүнийг харж байхдаа гутлынхаа хоншоороор хэд хэд түлхээд
- "Хөөе үхчихээгүй биз дээ? Новш гэж ийм хурдан үхчихвэл уйтгартай шүү дээ." гэсэнд тэр амьсгаатай үгүйтэй хэвтсээр л байв. Ийм үед амь өршөөгөөч гэж гуйх хэрэгтэй юмсан. Жиминд харуулдаг өнөөх хараал идсэн өрөвдөлтэй төрхөөрөө өршөөл эрж уйл л даа. Чиний хамгийн сайн хийж чаддаг зүйл биш гэж үү? Сувон аа~
YOU ARE READING
The Mortal Blood🍷
VampiriХараалын жинхэнэ мөн чанар юу болохыг мэдэх үү? Залуу галзуу юм шиг инээх эмэгтэй рүү ширүүн хараад - Чи юу гэх гээд байгаа юм? Эмэгтэй сая л инээдээ зогсоон өөдөөс нь уур хорсолтойгоор ширтэх эрэгтэйн зүг харж - Чиний хөвгүүд бүгд түүнд дурлах болн...