Харанхуй харшийн хаа нэгтээ нэгэн бүсгүйн хаалга нүдэх нь сонстоно. Тэрхүү бүсгүй зогсолтгүй уйлах бөгөөд хэвлийдээ ирэх өвдөлтөө ч үл тоох мэт.
- "АЛЕКСАНДР!!! НАМАЙГ ГАРГА. БИ ЧАМАЙГ ҮЗЭН ЯДАЖ БАЙНА!!!" гэсээр чангаар хашихирвал бүсгүйн хэвлий дэх өвдөлт улам л даамжирч тэр тэсэхээ больж аргагүй эрхэнд газар сөхрөн уналаа. Тасралтгүй өвдөх энэ өвдөлт түүнийг эзнээ эсэргүүцэх бүрд тохиолдоно.Залуу бүсгүй ухаан балартаж эхлэхэд хаалга онгойх сонстож бүдэгхэн гэрэлд эмэгтэй нүдээ онийлгох ажээ.
- "Одоо болтол ухаарахгүй байна уу? Чи яаж ч эсэргүйцсэн болж байгаа бүхнийг өөрчилж чадахгүй."
Бүсгүй шүдээ зуун арайхийн босож цагаан торгон хээт нөмрөг өмссөн нэгэн рүү үзэн ядлаар ширтэн
- "Энэ бүгд чиний буруу. Чи л намайг Александрын өвөр лүү түлхсэн. Би чамайг яасан ч өршөөхгүй дээ. " гэж хорслын нулимс урсгалаа.Залуу санаа алдан
- " Хэт бухимдах хэрэггүй дээ. Хэвлийдэх хүүхдүүдээ бодох хэрэгтэй биз дээ." гэхэд эмэгтэй хатсан уруулаа хазалсаар хариу үл хэлнэ. Үл мэдэгдэх эр бүсгүйн товойсон хэвлийд хүрэхээр гараа дөхүүлэхэд эмэгтэй дайжин хойшлох ч эсэргүүцэх тэнхэл бараг л үлдээгүй ажээ.Тэрээр арай ядан
- " Би чамд итгэсэн Стефан. Чи миний сүүлчийн итгэл найдварыг үгүй хийчихлээ. Тэр араатан хүүхдийг минь төрсөн дариуд хөнөөх болно шүү дээ. Гэтэл тэр минь миний хувьд ямар үнэ цэнэтэй билээ дээ." бүсгүйн бүлээн нулимс доош шалан дээр дусах нь соргог чихтэй цус сорогчид сонстох шиг санагдана. Гэвч тэр эмэгтэй рүү өрөвдөж аль эсвэл харамссан ямар ч шинж үгүй харна.Жин
- " Хэрвээ чи миний хэлснээр хийгээгүй бол хүүхэд та хоёр хоёул үхэх байсан. Тээсэн Александрын үр удамд баярла. Тэр чиний охиныг хамгаалах болно."Залуу бүсгүйн өвдөлт хэдэн хормынхоос арай намжсан бололтой...
Тэр нулимстай нүдээрээ Сокжин руу харж
- " Чи сая охин гэсэн үү? "гэж лавлахадЖин
- " Тиймээ охин." гэж хэллээ.***
Би дөнгөж саяхан сонссон зүйлээсээ болон балмагдан зогсож байхад Тэхён санаа алдан надаас холдоод
- "Хурдан явж өөрийгөө цэвэрлэ дээ. Гахайн цус бололтой. Аймшигтай үнэртэж байна. " гэсээр намайг орхин явлаа. Би тонгойход минь өвсөн дээр дуслах түүний цус гэсэн зүйлийг гэрэлд бүдэг бадаг харна. Сургууль руу эргэн ороход хажуугаар өнгөрөх сурагчид намайг шоолж байсан ч бараг байнга тохиолддог болохоор тийм ч их тоосонгүй. Гол нь Жиминд л харагдчихгүй юмсан гэж бодон Александрын хувийн өрөө рүү орлоо. Энэ сургуульд сурч буй цөөхөн хэдхэн язгууртан цус сорогчид тусгай өрөөтэй байдаг. Тэдний нэг бол Александрын ах дүүс. Би өмнө ийшээ хоёр гуравхан удаа л орж байсан. Ихэнхдээ тэднийг дургүйцэх байх гэсэндээ орохоос цааргалдаг байсан ч өнөөдөр өөр арга алга. Хичээл дуусахад ийм байдалтай Жиминд харагдвал дахиад л маргааны эзэн болно.
YOU ARE READING
The Mortal Blood🍷
VampireХараалын жинхэнэ мөн чанар юу болохыг мэдэх үү? Залуу галзуу юм шиг инээх эмэгтэй рүү ширүүн хараад - Чи юу гэх гээд байгаа юм? Эмэгтэй сая л инээдээ зогсоон өөдөөс нь уур хорсолтойгоор ширтэх эрэгтэйн зүг харж - Чиний хөвгүүд бүгд түүнд дурлах болн...