♐09♐

421 45 4
                                    

Шөнийн тэнгэр дэх ганцаардсан сар... Хачин юм шүү. Сар ододтой хамт байдаг хэрнээ яагаад ийм гунигтай харагддаг юм бол? Жимин ах намайг үргэлж л миний сар гэдэг байсансан. Харин би сарыг дэндүү ганцаардмал болохоор түүний тэгж дуудахад дургүй. Яг л хэзээ нэгэн цагт бид хагацах юм шиг санагдуулдаг байсан болохоор тэр.

- "Юу ингэтлээ бодоод байгаа юм?"

Тэр чимээгүйг минь үргээн ийн асуухад би
- "Таныг яагаад түлхээгүй чинь  бодож байна." гэхэд Жимин ах инээгээд

- "Гэхдээ өгнө гэсэн зүйл чинь үнсэлт гэж төсөөлсөнгүй. Тийм байтал яаж түлхэх билээ. "

Би одоо л хийсэн үйлдэлдээ ичих шиг болж нимгэн хөнжлөөрөө нүүрээ дарах гэхэд тэр болиулаад намайг  энгэртээ тэвэрлээ.
Тэгээд
- " Бид ч үнэхээр болохгүй зүйл хийлээ дээ тийм үү? " гэх хариулах боломжгүй асуулт асуув. Би зүгээр л түүний цээжинд нүүрээ наан торгон материалтай цамцных нь хээг мэдэрнэ. Дахиад хэзээ ч мэдрэхгүй байж мэдэх энэхэн мөч надад юунаас ч илүү чухал байлаа. Өнөөдрөөр л дуусаг бидний ах дүү бус хайр сэтгэлтэй хосуудын харилцаа.

Жимин үсийг минь үе үехэн илэх нь юутай таатай.  "Би танд хайртай." гэх энэ үгийг түүнд хэлэхийг хичнээн хүсч байна гээч. Даана ч хэлэхэд зориг дутах юм.

- "Хэзээ нэгэн өдөр өөрийн гэсэн тогтворжуулагчтай болбол түүнд надад ханддаг шигээ хандана гэж амлаач..." Арай хийж амаа эвлүүлэн гаргасан үгс минь түүнийг бага өвтгөөсэй гэж хүслээ.  Жимин намайг тэврээсээ гарган нүд рүү минь ширтэж

- "Чи юу яриад байгаа юм? " гэж асуув. Түүний саяхан баяр баясалтай байсан төрх багахан хувьс хийжээ.

- " Та тогтворжуулагчтай болох нь мэдээж шүү дээ. Харин би... Энэ гэрт үлдэхээс аргагүй." гэж инээмсэглэх аядаад түүний шанаанд хүрэхдээ би нулимсаа арай яадан тэвчиж байлаа. Үлдсэн амьдралын минь туршид хайрлах цорын ганц нэгэн минь тэр гэдгийг би хамгийн сайн мэдэж байна. Хэдий салж хагацсан ч эс бөгөөс ах дүүсийн нэгнийх нь тогтворжуулагч болох байлаа ч өөдөөс минь ширтэх энэ цус сорогчид би анхны бөгөөд эцсийн хайраа өгнө гэдэгтэй итгэлтэй байсан юм.

Жимин
-   "Би бодохдоо... Чамайг надтай хамт байхыг хүсч байна гэж бодсон. Шууд одоо биелчихгүй ч гэлээ жаахан хүлээвэл тогтворжуулагч сонгох ёслолоор чи минийх болж болно. "

Энэ бүхний дараа юу? Чадахгүй нь дээ. Өөрийгөө ердөө л тэдний тогтворжуулагч төдий гэдгийг мэдэрчихээд яаж ийм зүйл мөрөөдөж болох билээ. Би Александрын ах дүүсээс насан туршдаа салж чадхааргүй гинжээр гинжлэгдчихсэн нэгэн шүү дээ.
-   " Би тэднийг орхиж чадахгүй. Тэд ч намайг явуулахгүй гэдгийг та мэдэж байгаа шүү дээ. "

The Mortal Blood🍷Where stories live. Discover now