♑24♑

370 33 10
                                    

Бүдэг гэрэлд өрөөндөх орчин бүүдгэр харагдах ба хоёр цус сорогч өөд өөдөөсөө харан сууна. Тэдний нэг болох бор хүрэн үстэй цус сорогч инээвхийлэн суух агаад

- "Эзэн хаан болсон болоод ч тэр үү уулзахад нилээд хүндрэлтэй болжээ. Эсвэл намайг мөн гэдэгт эргэлзсэн юм уу? " гэвэл суудал дээрээ хөмсөг зангидан суух цус сорогч одоо хэр нь эртний найзаа өмнөө амьд мэнд сууж байгаад итгэхгүй мэт харсаар ам нээхдээ

- " Итгэхэд хэцүү юм. Төрх чинь түүнийх ч зан ааш чинь өөр нэгэн шиг болж. Одоо байгаа төрх чинь хуучны Хусогоос өөр санагдаж байна." гэхэд Хусог чангаар инээгээд

- "Бүхэл амьдрал нь нэг шөнийн дотор сүйрхээр өөрийн эрхгүй ийм болдог юм. " гэв. Эзэн хаан төрсөнөөсөө эхлээд л ах дүүс мэт дотно өссөн хүрэн үстийг чимээгүй л ширтэнэ. Хоёулхнаа байхдаа хүртэл ханхүү хэмээн ёс алдалгүй хүндэлдэг байсан дүү нь одоо тийм байхаа больжээ. Түүний харц бүхэлдээ өс хонзон, уур хилэнгээр дүүрсэн мэт санагдана. Яг л тэр биш өөр нэгэн ирсэн мэт.

- "Өдийг хүртэл хаана байсан юм? Бид бүгд чамайг үхсэн гэж бодсон. Хусог аа... Хэлээч хэн чамд тийм зүйл хийж зүрхэлсэн юм бэ? " гэж Дракулаг асуухад Хусог нүүрэндэх инээмсэглэлээ арчин

- " Мэдвэл миний өмнөөс түүнийг шийтгэж өгөх юм уу?" гээд хөх бадмаараг адил нүдээ гэрэлтүүлэв.

- "Чамайг нэг удаа алсан нэгнийг хаан би зүгээр өнгөрүүлнэ гэж үү? Чи бол төрсөн дүүгээс минь ялгаагүй нэгэн." гэж эзэн хааныг хэлэхэд Хусог хуучин анд нөхрөө харан гунигтай инээвхийлээд хүрэмнийхээ энгэрээс даавуунд боосон ямар нэг эд гаргаж ирэв. Тэгээд ширээн дээр гулсуулан хаан руу дөхүүлэхдээ

- " Боодлыг нь задлаад үз. Намайг хөнөөсөн нэгний хутга. " гэхэд Дракула цус сорогч хэсэг тээнэгэлзэх мэт харж байгаад гараа дөхүүлэн боодлыг задлав. Цагаан торгон даавуу задрахад доторх хутгыг танисан Дракула цус сорогч "Энэ чинь..." хэмээн уулга алдах ба Хусог руу гайхширан харах үед хүрэн үст
- "Тийм ээ. Таны бодож байгаа нэгэн мөн. Александр миний амьдралыг сүйрүүлсэн. Тэр хайртай бүсгүйг минь булааж төрөө ч үгүй бяцхан үрийг минь хөнөөсөн. Би нөхөрлөлөө уландаа гишгэсэн түүнийг хэзээ ч уучлахгүй!!"

Дракула сонссон зүйлдээ итгэж ядан духаа үрчийлгэх ба хутга руу ширтсээр
- " Александр олон жилийн өмнө нас барсан гэдгийг мэдэж байгаа юу? " гэж лавлахад Хусог

- " Тиймээ мэдэж байгаа. Тийм болохоор л би энд таниас тусламж хүсэх гэж байна. Александр үгүй болсон ч хөвгүүд нь амьд. Тэд эцгийнхээ нүглийг төлөх болно. Би тэднээр төлүүлнэ."

The Mortal Blood🍷Where stories live. Discover now