♎21♎

429 35 4
                                    

       Удаан хугацааны дараа би дүрэмт хувцсаа өмсөн зогсож байна. Хэдий сэтгэл санаа минь сургууль руу явах хэмжээний биш байгаа ч үүнийг арай дээр сонголт гэж найдна.

Гадаа цас хялмайлан орж тэнгэр, газар гээд л бүх зүйлс цагаан өнгөнд хучигдсан харагдана. Би ихэр ахыгаа бэлэн болтол цонхоор хэсэг хугацаанд ширтхээр шийдэн зогсож байтал Жонгүг гадуураа хүрмээ өмсөнгөө шүүгээнээс минийхийг ч бас гаргаж өгөв.

-       "Цас их орж байна даа." намайг ингэж хэлээд санаа алдахад тэр цонх руу хальт харах шиг болоод

-        "Явцгаая." гэлээ. 

Харшийн гадна хоёр машин зогсох ба нэг нь ах бид хоёрынх бол нөгөө нь бидний дараахан харшаас гарч ирэх Тэхёных байлаа. Түүнтэй ийн нүүрэлдэн таарах угаас таагүй байсан болохоор машиндаа аль болох хурдан суув.

Машин хөдлөх үед ах бид хоёрын дунд урьдын адил ямар ч яриа өрнөсөнгүй. Тэр эрүүгээ тулсан чигтээ машины цонх руу ширтэх ба хааяахан санаа алдана.

Түүнийг ийн бодлогоширч байхыг бараг л харж байгаагүй юм байна. Тэр бага байхаасаа л тайван бус нэгэн байсан. Түүнд юу нөлөөлөөд ийм өөр болсныг нь мэдэхгүй ч тэр хэзээ ч намайг одоогийнх шигээ Тэхёноос хамгаалах нэгэн биш байсан гэдгийг санаж байна.

Хэсэг хугацааны дараа машин зогсоход бид сургуулийн үүдэнд ирсэн байв. Энэ газрыг хараагүй гурван сар болох шахсан гэхэд итгэмээргүй юм. Жонгүг ах түрүүлж машинаас буухдаа миний цүнхийг нэг мөрөндөө тохоод намайг буухыг хүлээх мэт зогсоно. Тэгээд буумагц минь урд гарж алхана. 

Цус сорогчдийн харц гэнэтхэн л биднийг бүчиж энд тэнд шивэр авир хийх ч энэ байдал ихэр ахад минь хамаа байсангүй. Бид явсаар ангийн гадна ирэхэд Жэхён намайг харсан дариудаа нэрээр минь дуудсаар өмнө  ирлээ.

Тэр над руу инээмсэглэн хараад хажууд зогсох ах руу харцаа шилжүүлэв. Бидний сүүлийн учрал тийм ч сайхан байгаагүй. Тиймээс л одоогийн нөхцөлд хэн хэн нь яахаа мэдэхгүй зогсож буй нь энэ биз.

Жонгүг ах Жэхёныг ирсэн ч ямар нэг үйлдэл хийхгүй байгаагаас нь харахад сүүлд болсон явдлыг давтахгүйг хичээж буй нь илхэн. Тэр үнэхээр л өөрийгөө барих ба Жэхён руу хэдий муухай харж байгаа ч ямар нэг үгээр дайрч давшилсангүй. Тэр яалтачгүй өнөөдөр өөр байна.

Жэхён намайг суудал руугаа зүглэх үед хажууд алхангаа
-       "Бие чинь зүгээр биз дээ. Одооноос байнга сургууль дээр ирэх юм уу? Өвдөж байгаа газар байхгүй юу? " гэх санаа тависан асуултуудыг угсруулан асууна. Жонгүг ах цүнхийг минь хажуудах суудал дээрээ тавингаа залхсан аятай нүдээ эргэлдүүлэх шиг болов. Би түүний байдлыг харж инээх аядаад Жэхёнд хандаж
-      "Би зүгээр болохоор ингэтлээ санаа зовох хэрэггүй дээ. "  гэж хэллээ. Жэхён бидний ард байрлах суудал дээрээ суугаад одоо болтол хариултанд минь итгээгүй бололтой над руу санаа зовсон аятай ширтэнэ. Тэгээд дахиад л зүгээр эсэхийг минь асуухад хариу хэлэхээс өмнө тэвчээргүй ахын минь хоолой намайг саатуулж орхилоо.

The Mortal Blood🍷Where stories live. Discover now