- "Яагаад одоо болтол хувцсаа өмсөөгүй байгаа юм?"
Жонгүг орондоо цааш харан хэвтэх Сувонд хандан хэлэх бол охин түүнд хариу хэлэхээс татгалзав.Түүнийг хариу битгий хэл хөдлөх ч үгүй байсанд хүрэн үст тэсвэр алдан хөнжлийг нь хуу татаад
- "Уур хүргэх гээд байлгүй яг одоо босоод тэр хувцсыг өмс!! " гэж чангаар хэлэхэд охин биеэ дааж ядан босоод
- "Би... явахгүй байж болохгүй юм уу? Ахаа миний бие таагүй байна. " гэж аяархан хэлэхэд Жонгүг улам л хөмсгөө атируулан
- "Хэний дураар явах үгүйг ээ шийдээд байгаа юм?!! Чамд таван минут өгье. Буцаад орж ирэхэд энэ чигээрээ байж байх юм бол үхнэ гэж мэдээрэй!! " гэсээр ууртай гэгч нь гарч одов. Сувоны бие өмнөх өдрүүдийн адил олигтой тэнхрэхгүйн дээр хэд хоногийн өмнөөс дотор нь муухайрах болжээ. Гэсэн ч тэр төрсөн өдрөөрөө ааш нь олдохгүй уцаартай болчихдог ахыгаа илүү уурлуулахыг хүссэнгүй. Уг нь түүний ч бас мэндэлсэн өдөр юмсан. Гэтэл баярлахаас илүү гуниг хурах нь элбэг юм даа.Охин гараа явуулсаар арай ядан орны дэргэд өлгөсөн даашинзанд хүрэхэд өмнө жилийнхийг бодвол илүү чимэглэл ихтэй хээнцэр нь мэдрэгдэнэ. Бас өнгө нь Жонгүгийн сая өмссөн байсан хослолтой ойролцоо өнгөтэй ажээ. Сувон дотроо "надад хэт гоёдохоор юм" гэж бодоод орноос хөндийрч ариун цэврийн өрөө рүү оров. Хэсэг бүлээн шүршүүрийн доор бодол болон сууж байгаад усаа хаан тольны өмнө зогссон ч тэрээр өөрийгөө удаан харахыг хүсээгүй бололтой харц буруулж өлгүүрт өлгөсөн цагаан халадыг нойтон биеэн дээрээ нөмрөнө.
Охиныг ариун цэврийн өрөөнөөс гарахтай зэрэгцэн үйлчлэгчид орж ирж түүнийг ёслолд бэлдэх бөгөөд бүгд ажилдаа их л нямбай хандаж байлаа. Хэсэг хугацааны дараа Сувон бэлэн болж охид ч өрөөг орхив. Түүнд бүх зүйл гайхалтай зохиж байсан ч үзэсгэлэнтэй төрхөнд нь инээмсэглэл тодрохгүйн дээр гуниг хурсан нүд нь цорын ганц инээмсэглэх шалтгаан болсон нэгнийг санан дахиад л нулимсаа нэхэж аргана.
Жонгүг Сувоны хамт машиндаа суухад охин ямар нэг зүйл ярьсангүй дэмий л цонх ширтэх бөгөөд тэдний дундах чимээгүй орон зайг эвдэн яриа эхлүүлэх хүрэн үст
- "Үдэшлэг дуустал надаас ганц ч алхам холдож болохгүй. Ойлгосон уу? " гэж их л чухалчлан хэлэхэд охин цонх руу харсан чигтэй толгой дохисоноос хойш машинд хэн нэгэн ярьсангүй.Тэд явсаар зорисон газраа ирвэл гол зочид хараахан ирээгүй байх бөгөөд дотор Намжүүн болон зарим дээдсүүдийн гишүүд мөн 97ын хэдэн цус сорогчид л түрүүнд ирсэн байв. Жонгүг Сувоныг хөтлөн явсаар том ахынхаа дэргэд ирвэл
Намжүүн тэдэн рүү хальт хараад ирсэн зочдыг инээмсэглэн угтана.
YOU ARE READING
The Mortal Blood🍷
VampireХараалын жинхэнэ мөн чанар юу болохыг мэдэх үү? Залуу галзуу юм шиг инээх эмэгтэй рүү ширүүн хараад - Чи юу гэх гээд байгаа юм? Эмэгтэй сая л инээдээ зогсоон өөдөөс нь уур хорсолтойгоор ширтэх эрэгтэйн зүг харж - Чиний хөвгүүд бүгд түүнд дурлах болн...